Ц.ГАНБАТ
Сэтгүүлч
Бид нэг намын гишүүд. Биебиенээ эртнээс танина. Энэудаагийн сонгуулиар өөр өөр нэрдэвшигчийг дэмжих аж. БиЦ.Нямдоржийг олон түмэнд харшбодлогыг хамгаалж үзэлцээдбайна гэж буруутгана. Тэрээрасуудлын агуулга, том эрх ашгийгбүрхэгдүүлж байна. Өнгөлөндалдалж байна. Ард түмэн хожихбус, хохирох гаргалгаагсурталдаад байна. Би үүнд ньэсрэгцээд байгаа хэрэг. Саналнэгдэхгүй байгаа хэрэг. Мөнчанарыг тунгаавал, ард түмнээбодвол Монголд нүүрлэсэн үнэн, улс төрийн үнэн бодит төрхөөрөөойлгогдоод л байна шүү дээ. Үүнийг тэрээр олж харахгүй, мэдрэхгүй, ухаж ухамсарлахгүй байна гэдэгт үл итгэнэ. Бид улс төрийн соёл, ёс зүйд дулдуйдах түвшний сэхээтнүүд. Бид сонгуулийн хар PR-т автаж, эмоцлох хүмүүс биш.
Ц.Нямдорж нь шударга үгтэй нэгэн гэсэн хүндлэлтэй. Үгээ хаана ч, хэнд ч хэлдэг эр зоригтой гэгддэг. Нам, төрийнтом зүтгэлтэн. Гэвч Их Хурлын хамгийн шударга гишүүдийн нэгд тооцогддог тэрээр сонгуулийн энэ хоромд өөрийгнь хүлээн зөвшөөрдөг үнэлгээ, үнэлэмжийн хаагуур шургачихваа. Байгаагаараа байх сайхан зан төлөвийг яагаадүнэгүйдүүлнэ вэ. Өөрийнх нь шүүмжлээд, буруушаагаад, цухалдаад байдаг бусармаг самуурал, явдлыг арилгах, тэдгээрээс ангижрах цор ганц боломж, аргамжааг сонгуулиар л олж авдагийг мэдэхийн дээдээр мэдэх хүндээ, угнь. Энэ л торгон цагт шударга ёсыг өмгөөлж тэмцдэг юм. Шударга ёсыг ард түмнийхээ сонголтоор хэрбаталгаажуулна тэр чинээ олон түмний бухимдлыг тайлна. Хүсэл зоригийг хэрэгжүүлнэ. Нийгмээ эерэг голдиролдзална, хөгжүүлнэ. Зон олноороо сэтгэл тавиун, нуруу тэнэгэр амьдарна, дэвжинэ.
Ц.Нямдорж “Тулхтай улстөр” хэмээх нэвтрүүлгээр байр сууриа илэрхийлжээ. Тэр нь фэйсбүүк, цахим хуудсуудаарцацагдана. Иймд чухамхүү тулхтай улстөр түүнтэй товч мэтгэлцэх гээд байна, би. Тэрээр:
“Энэ сонгуулийн нэг онцлог байгаа. Юу гэхээр яг үнэндээ найман жилийн төрийг бүтэн самарчихлаа. Эдийнзасгийг, улс төрийг, намуудыг, хууль, шүүхийг бүгдийг, цөмийг самарсан…Монголын төр дараачийн самралтыгдаахгүй болчихоод байгаа.Яг одоогийн энэ шатанд. Тэгтлээ хэврэг болгосон…” гэжээ.
Яг үнэн. Ийм дүгнэлтийн эсрэг ам ангайх ч арга алга. Зуун хувь дэмжиж байна. Гэхдээ! Гэхдээ онио буруу барьж. Зориуд, зориуд бишийг таашгүй. Би Монголын хувь заяаг хөндөж байна. Тэр “татсан” найман жилд ч манай намбулзах гарцгүй төрд хамт л явсан. Энэ бол ярих л асуудал! Үүнийг түр орхиё. Эцсийн бүлэгт МАНАН гэсэн ардтүмнээ шаналгасан, туйлдуулсан, сорон мөлжсөн, талцуулсан бүлэглэл амилаа биз дээ?! Тэр нь Н.Багабанди, С.Баяр, М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бүтээл, бүтээгдэхүүн. Үүн рүү Ц.Нямдорж өөрөө яагаад халдахгүй байна. ТэрЦ.Элбэгдорж, түүнд хамаатуулж энэ, тэр гэх ангич үзлээр давшлах нь ердөө бяцхан үйлдэл. Үзэгдлийг цогцоор нь, агуулгаар нь, бодит үнэнээр нь дэлгэ. Туйлдсан бизнес эрхлэгчид, цөхөрсөн сэхээтнүүд, ядарсан малчид, тариаланчид, хөлсний ажилчид, төрийн албан хаагчид, намын идэвхтнүүд бүгд л мэдэж байна. Тэд чинь ардтүмний олонх, дийлэнх. Авторитар дэглэм тогтоогоод тотализм руу хальтрахыг тэд совингоороо гадарлаж байна.Тэд айдаст автсан, тэднийг айдаст автуулах бодлого хэрэгжүүлж буйг өөрөө бас мэднэ. Айдас хүйдэстбарина гэдэг боолчлох дөнгө. Үүнийг өөгшүүлээд байх уу. Ард түмний зовлон шаналгааг төнх. Тэдний хэлтэрхийбайя. Тэдний эрх ашгийг М.Энхболд бус, С.Ганбаатар илэрхийлж байна шүү дээ. Би өмнөх нийтлэлдээС.Ганбаатарыг дэмжиж үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ гэдгээ бичсэн. Энэ удаад Х.Баттулгыг хөндсөнгүй. Ардтүмэн ардчилсан намд хандлагаа харуулсан. Түүндээ ч МАНАН гэгчийн АН-ын төлөөллийг улс төрөөс ерөнхийдөөзайлуулсан. Ухаарлын шанаа, өөрийгөө хянаж, биеэ зөв сахих сургамж, хүмүүжлийг өгсөн. Улс төрийнбайгууллагын хувьд шинээр төлөвших хугацаа олгоод явуулсан. Тэгвэл ард түмний намын замналтай манай намяагаад муу муухайн үүр уурхай болж хоцрох гээд байна аа. Олон түмэн Ц.Элбэгдоржийн залгамжлагч гэх хүнийгөлгийдөн МАНАН-г шинэ дүр төрхөөр яагаад ужигруулах гээд байна аа. Нямдорж яаж ч “самуурсан” бүлэглэлийнтогоонд юу өрнөөд буйг ойлгохын дээдээр ойлгох хүн. Нямка, нөгөө шударга ёс? Ард түмний эрх ашиг? Багаарбодоход баян, хоосны ялгаа, ялгаварлалд цулбуурыг нь тавьж өгөх үү?! Томоор төсөөлбөл Монголыг төлөөнийбүлэглэлтэй эдийн засгийн алуурчид, шинэ колончлогчдын гарт атгуулах уу. Гэрээ засвал зассан шиг зас л даа. Зүтгэ л дээ. Дэлхийн болон Монголын сэхээрэлд нэр нөлөөтөй хүмүүс амиа бодоод нийгмийнхээ хөгжилд хартолбо үлдээсэн түүх бишгүй байдаг. Монголын эрх ашиг бол эрх ашиг. Шугам бол шугам. Зарчим бол зарчим. Ёсзүй, ёс суртахуун л биднийг өндийлгөвөл өндийлгөх нь. Амьдралдаа л шударга байя. Хүн ёс, зангараг өөрийнхөөрзөвийг эрхэмлэдэг төөрөгтэй. Өөрийн өрнөлийн зүй тогтолтой. Энэ зүй тогтол үйлчлээд эхэллээ. Үүний өмнө буруубаримтлал тэсэхгүй. Ард түмний эрх ашгийг зольж буй үзэл, урсгалыг “хүний үг хэлэх эрх, эрх чөлөө” гээд орхих уу. Займчуулах уу. Монголын ард түмнийг ядуурал, хоосролд гагнаж, хууль, эрх зүйгээс дээгүүр гаарагчдыг давруулахуу. Нөгөө шударга ёс ??? Энэ удаад яаж ч мурисан ард түмний төлөө өөрөө зогссонгүй. Мунхаглаж, мугуйлдажбайна уу, мөхөс би.
С.Ганбаатарыг Гүндалайн хувилбар гэж. Арай ч дээ. Боль доо. Энэ хоёр тэс ангид үзэл бодол, байр суурь, хүсэлтэмүүлэлтэй эрхмүүд. Хүнийг хүнтэй адилтгана гэдэг сэхүүн, дээрэнгүй авир. Хэн ч хэнтэй адил биш. Хүн бүр өөрөөрийн ертөнци. Тэднийг адилтгаснаар ердөө л хар пиар, хүнийг, нэгнийгээ хэн ч биш болгох үзэл сурталханхалж байна. Ингэж шалдаа бүү буу. Хүнийг бие хүн болгодог заяагдмал мөн чанарыг бүү үгүйсгэ. Хүнийгөөрийнхөөр нь, байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй. Тэгэх тусмаа хамтран ажиллана гэдэг том ухааншүү. Үндэсний эв нэгдэл, нийгмийн эвлэрэл ийм зүйлээс эхлэнэ.
“Тэр сургууль мургууль ямар юм байдгийг мэдэхгүй” гэжээ. Би үнэндээ энэ талаар С.Ганбаатарыг өөлөөд байдгийгойшоодоггүй. Хоёрхон асуултын хариу өгч чадахгүй жулдрайнууд, оюун санааны тураалууд, чухамдаа, үзэлсуртлын эрэг шургууд диплом хаана байна гээд томроод шүлсээ үсчүүлээд байх юм. Би боловсролыг хэзээ чүгүйсгэхгүй. Түүнийг тэргүүлэгч ач холбогдлоор үнэлж хэмждэг нэгэн. Гэхдээ диплом өвөртлөчихөөр боловсорчихлоо гэдэгт итгэдэггүй.Энд асуудлаа ярихгүй хүн муулж, доош хийх новшрол өнгөлзөөд байна л даа. Үндсэн хуулиар 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур тавьсан. Өдий наслалтлаа боловсроод ир л гэж байгаа хэрэг шүү дээ. Амьдралын их сургууль төгсөөд ир гэж байгаа хэрэг.Тэгээд чС.Ганбаатарыг шалгуур дааж байна гээд Сонгуулийн ерөнхий хороо өрсөлдүүлэхээр илгээж байхад араас ньявуургүй үг шидээд яах юм.Би Адам Смитийн “Үндэсний баялгийн мөн чанар, учир шалтгааны тухай судалгаа” гэхдэлхийн сонгодог бүтээлийг орчуулах гэж хэдэн жил зовлогоо барсан. Дашрамд, намайг орчуулна гэж итгэж, энэхариуцлагыг тохоосон Б.Баабарт ямагт талархдаг. Уншигчдийн гарт энэ ондоо очих байх. Харин С.Ганбаатарыг энэболон бусад аугаа зохиол, бүтээлүүдийг уншсан гэдгийг мэдээд түүгээр өөрийн эрхгүй бахархсан. Тэгтлээболовсорсон хүн байна лээ шүү. Бараг өмнөөс нь ичмээр гэдэг дээ. Н.Энхбаяр зарим англи үгийн давхар санаагтодруулж С.Ганбаатартай санал солилцдог гэж олны өмнө үг хэлэхдээ дурдаж байна лээ. Энэ мэтийг М.Энхболдоос төнхөөч. Юм гарах уу. Бид М.Энхболдыгоо мэднэ дээ. Эзэмшсэн боловсролоо оюун санаанытүүчээгээр биежүүлж, өөрийн гэгдэх мөр зурайлгасан юу байдаг билээ. Наанадаж хэлэх үгээ өөрөө бичдэг билүү. Сэтгэлгээ задарсан хүн л үгээ бичдэг юм.Энэ бол удирдагч хүний заавал эзэмшсэн байх эрдэм.
Төр, захиргааны ажлыг тэрээр мэднэ гэж өөрийн чинь хэлснийг үгүйсгэхгүй. Гээд ийм хэмжээний алба хашсан бүххүн түүнээс дутахааргүй олон ажлыг “би хийсэн” гээд тоочиж чадна.
“Ганбаатар бол дандаа бужигнуулж явдаг” гэж зэмлэжээ. Үгүй юм аа. Тэр бол тэмцэгч. Тасалгаанд суучихаадтасалгаадах нь их л буурь суурь, тулхын шинж үү. Аймхай хүний төрх үү. Энэ чинь харьцангүй ойлголт. Тэмцлийнхэлбэрээ тэмцэгч өөрөө сонгодог. С.Ганбаатар онгироо, хөөрүү, дэвэргэн нөхөр биш. Тэрээр “бужигнууллаа” гээдолон түмнийг буруу юманд уриалж, буруу бурж, хууль зөрчсөн хэрэгт турхирч байсныг мэдэхгүй. Харин ч ухаарал, сэхээрлийн замыг зулж байв. Олон түмнийг шинэ үзэл санаа, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээр гэгээрүүлж байв. Дээдэст хамжааргатай байхыг ойлгуулж байна. Эх орныхоо төлөө яаж тэмцэхийг үлгэрлэж байна. ТэрээрМонголын төлөө, Монголын ард түмний төлөө өөрийгөө золигч. Цаг үеийн дуудлагыг илэрхийлэгч аж.
“Одоо дахиад самардаг хүн гарч ирээд дуусгачихвий гээд дотроо их болгоомжилж байгаа шүү дээ… Энэ нэрдэвшигч гурван хүний (Энхболдтой олон жил хамт явж байна. Нөгөө хоёртой нь Их Хурлын зааланд хамт байсан) араншинг мэднэ… Энэ гурван хүнийг харьцуулж хэлэхэд яг энэ цаг үед Энхболдын ноён нуруу хэрэг болох юмболов уу гэж бодоод байгаа. Нөгөө хоёр бол самарна. Үүнийг би мэдэж байна” гэжээ. С.Ганбаатарыг самарна гэж. Энэ дүгнэлт чинь сэрдхийлгэж байна. Хаягаа олсонгүй. Ер нь төлөгчлөх тэр бүр онодоггүй. Зөрөх, алдах нь ихбайдаг. МАНАН-ийн бүлэглэл харин самарсаар ирсэн юм биш үү? Юун С.Ганбаатар? Үгүйдээ, эвтэй Монгол, ээлтэй төрийг яагаад зурайлгасангүй, төлөвшүүлсэнгүй вэ? Өнөөдөр л ухаарав уу. Эсвэл, алдарт хуурамч амлалтуу. Тэгээд ч ард түмэн байгаа цагт улс орон дэвжиж л таараа. Үүнийг л хэр тосон авч дэмжиж ирсэн юм вэ. Нийгэмчинь үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа л байна. Ард түмэн өнөөдрөөрөө хангалуун амьдармаар байна. Ирээдүйгярьсан, ирээдүйг амласан цөм цөм урианууд “ коммунизм байгуулна” гэдэгтэй агаар нэг сонсогдоод байна. “Болгоно, хийнэ, бүтээнэ” гэсэн тэр лоозонгуудаа ирээдүйд тохож нялзаагаад хэрэггүй. Ер нь хариуцлага хүлээхгүйгэвэл гэгээлэг ирээдүй рүүгээ чихдэг нэгэн уран, башир арга байдаг юм шүү. С.Ганбаатарын өчиг нь амьд, прагматикюм. Ард олонд нийцтэй үр дагавартай юм. Тэгээд ч тэрээр хөгжлийн өөр гарц, төлөвлөгөөтэй аж. Тэрээр “самарна”. Юуг “самрах” вэ гэхээр МАНАН-г. Үүнийгээ ч нуухгүй байна. Монголын хувьд, ард түмний хувьд энэ л цаг хугацаандэнэ л зорилго, зорилт эн тэргүүнд тавигдаж байна. Тэрээр хариуцлагатай засаглалыг бий болгоно. Олигархиудболон оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно. Ард түмний амин эрх ашгийг дээдэлнэ. Үндэсний эрхашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ. Энэ л учир энэ сонгуулийг “…Үнэтэй сонгууль… Тэгэхлээр наад чинь том асуултадхариулт өгөх гээд буй сонгууль шүү” гэдэгтэй чинь санал хоёр зуун хувь нэгдэнэ, Нямка.
Олон улсын харилцааг хөндөхдөө өөрөө “… Харилцааны хувьд бид эмзэг, сонин байдалтай болсон… Хоёр талдцөмийн зэвсэгтэй дэлхийн хоёр супер гүрэн байна. Цаг нь болоогүй бөгөөд хэрэггүй юмаар оролдоод эхэлбэлхоёр талд хоёр аюул байна. Үүнийг л дотроо байнга тунгаан бодож энэ хоёр улстай харилцах ёстой.Бид энэ газарнутгийг онгоцонд ачаад Америк руу нисэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэ хоёртой эв зүйгээ олох явдал Төрийнтэргүүний анхаарах гол асуудлын нэг. Гадаад бодлого дээр Энхболд аваад явчихна аа. Үүн дээр айлт байхгүй” хэмээжээ. Айхгүй ч аягүй гэдэг дээ. Улс төр, дипломатийн нэг нюанс байна аа. Ер нь олон улсын тавцанд сүүлийнүед үүссэн нөхцөл байдал тун ээдрээтэй. Хүйтэн ч гэнэ үү, халуун ч гэнэ үү дайны уур амьсгал цухалзаад, өрнөөдбайна. Айлуудаар тараасан М.Энхболдын сурталчилгааны сонинд “Дэлхий түүнийг мэднэ” гээд зургууд нийтлэжээ. Орос болон Хятадыг үзэн яддаг, элдэв хориг тавих, өнгөт хувьсгал дэгдээхийг идэвхийлэн гарддаг Америкийн нэгэннөлөө бүхий зүтгэлтэнтэй тэрээр гар бариад зогсч байх юм. Ач холбогдол өгч зургийг ихэд хүндэтгэлтэй газарбайрлуулж. Үүнийг юу гэж ойлгох вэ. Юутай ч хөрш хоёр их гүрэн ийм Ерөнхийлөгчтэй болбол түүнд итгэх итгэлцүүрямар байх бол? Монголын ард түмнийг бодоод Монгол Улстай харилцаж л таараа. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд, хувь хүний хувьд түүнд яаж хандах бол. Өөрийн чинь:” … дотроо байнга тунгаан бодож энэ хоёр улстай харилцахёстой” гэсэн үнэлгээнд хүрсэнгүй дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 16, 2017 12:03:00 pm )
Ганбаатар бол Улс эх орон ард түмнийхээ төлөө үгээг хэлэж хулгайч нар ба хулгайч нарын бөхс долоогч нарт муу хэлүүлэж явдаг хүн Хэлсэн үг болгон нь одоо үнэн байсан гэдэг нь тодорохой болсон Даанч хэлсэнээ хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй байлаа Эрх мэдэл МАНАН хэмээх хулгайч нарын гарт 27 жилийн ихэнхэд байлаа Одоо Монголчууд энэ хүнийг эрх мэдэлтэй болгох цаг болсон Шүүхийг шудраг хараат бус болгож чадах хүн бол Ганбаатар мөн
-
bi (June 17, 2017 5:42:51 pm )
Үгүй шүү харин эсрэгээрээ.Ганбаатар хэзээ ч ерөнхийлөгчийн дайтай хүн биш
-
-
зочин (June 16, 2017 2:52:04 pm )
маш зөв шудрага шүү? ГАНБААТАР нямдорж тэтгэвэртэй гараач гарахгүй өөртөө хууль батлуулаад сууж байгаа чинь худлаа юмуу? нэг бол үхээч? хулгайчаа,,,,
-
pp (June 16, 2017 4:26:56 pm )
Tagnuulyyn Baatar generaltai metgeltsuuleech kk
-
Зочин (June 16, 2017 4:45:56 pm )
Өөрсдөө хууль баталчаад хууль, хяналтын байгууллага руугаа дайрч, доромжилдог хүн дээ. Хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудтайгаа хонь, чоно болчихоод, үнэн ч шударгаар ажиллаж байгаа албан хаагчдыг дураараа доромжилдог хүн шүү дээ. Нямдорж гуай цаана чинь шударгаар хөдөлмөрлөж яваа хүн маш болон бий шүү.
-
ln (June 17, 2017 8:24:33 am )
МАН 20-оод он Бодоо, Данзанг 30-д он эсэргүү хөдөлгөөн нэрээр 30 гаруй мянган лам хуврага,40 өөд он японы тагнуул нэрээр нам төрийн өндөр албан тушаалтнууд, 50,60-аад он Лоохууз, Нямбуу нарын цөллөг ,сэхээтний төөрөгдөл ,70,80-аад он монголыг Оросын бүрэн хараат колони орон болгосон өнөөдөр монголын төрийн өндөр албан тушаалыг наймаа болгож олон тэрбумын өр тавьж хар хятадын саварт атгуулав.МАН хятадын тагнуул Нямдорж, болон хятадын талыг баримталсан хаятад гаралтнуудаар дүүржээ.
-
Б.Есүхэй (June 17, 2017 11:24:56 am )
ЗӨВ. Галсан мээрэн царайлсан Мэнгэт Нямдорж төр самруулах тухай юугаа яриад байнаа? Өнгөрсөн хэдэн жил МАНАН гийнхан Монголын төрийг жинхэнэ самарсан биз дээ. Тэгэхэд та цуг сууж самарчаад огт мэдээгүй царайтай сууж байна уу? Монголын төрийн хууль хяналт, хүчний байгууллагуудын тогтолцоог үнэгүй, хүчгүй болгож шавар шавхай, намаг балчигтай хутгаж хаячихаад тэр бааснаасаа хуурай гараад зогсоно гэж Та бодоо юу? Хэзээ ч үгүй!!! Монголын ард түмэн бүгдийг нь тооцож суугаа!!! Хүний холбогдол, хов жив, ногоон мэдээгээр өдий хүртэл амьдарч хэлмэгдүүлж ирсэн шудрага царайлсан новш чи Монголын хууль хяналтын байгууллагуудыг ёстой самарч БЯЛДУУЧ, ДОЛИГНУУР, АВИЛАГЧ, ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ, БУЗАР БУЛАЙ БОЛГОНЫ ЦУГЛАЖ АМЬДАРДАГ ГАЗАР болгон хувиргасан даа! Үүний чинь төлөө Монголын ард түмэн чамтай ял хэлэлцэх болно!
-
enkhbayar (June 17, 2017 9:44:53 pm )
ch khyatadin tagnuul mongol ulsaar olon jil toglohgui ee
-
Зочин (June 18, 2017 12:16:11 am )
Жинхэнэ хутгуур чинь Нямдорж өөрөө байхгүй юү. Хүн өөрийн хийж чаддаг юмаа л үндэс болгодог шүү дээ. Өөрийн чадахгүй юмыг мэдэхгүй ш дээ. Нэг үгээр хэлбэл өөрөөр сэтгэж чадахгүй.
-
Иргэн (June 18, 2017 11:46:51 pm )
Эрхэм Нямдорж та монголын төр өдгөө буй болсон гэх бүх муу юмыг хамт хийсэн атал өөрөөө нэг л их цэвэр, үнэнч санаа тавьж зовж тэмцэж байгаа ганц хүн болж олон жил жүжиглэлээ. Та нэр дэвшигч гурвыг зохиолын баатартай зүйрлэжээ, харин та өөрөө Галсан, бас хамтдаа байсан нөхдөө буруутган өөрөө жинхэнэ ардын баатар болдгоороо жинхэнэ “Түгжил” шүү дээ. Инээж байгаад муулдаг бас шүүмжилдэг, гэхдээ дандаа өөрөө далдхан байдаг. МАНАН даа та мөн ч их хайртай байна даа, Энхболд ерөнхийлөгч болбол Их хурлын даргын суудал таных болохоор тун баяр хөөртэй байгаа нь бүхэнд ил байдаг шүү дээ.
-
эрка (June 19, 2017 10:45:39 am )
Нямка энэ олон жил их хуралд суухдай зөвхөн камерийн өмнө л шудрага эх оронч болж жүжиг тавихаас өөр яг юу хийвээ.Ийм хоёр нүүр гаргаад суух ажилыг захын эмгэн өлхөн хийж чадна.Манай монголчууд ямар гэнэн харалган хүлцэнгүй тэнэг ард түмэн бэ? Ийм хүмүүсийг дахин дахин сонгоод байвал нүд аниталаа өөдтөй юмний бараа харахгүй бол уу
-
Гадил (June 19, 2017 12:51:19 pm )
Баклаврын сургалт төгсөөгүй байж магистр, бүр доктор гэдэг, тэгээд бүүр зогсоогүй олон дээд сургууль төгссөн хүнийг нэмж сургадаг удирдлагын академид багшилж байсан гээд боддоо. Аймаар залилагч байгаа биз. Ийм хүн 2 дахь Элбэгээ мөн байна. Бид хэдэн удаа худалч, хулгйачийг сонгох юм бэ. Эрдмийн сургалтыг ингэж явуулдаггшй юм. Ганбаатараар лекц уншуулсан хүмүүсийн дипломыг хүчингүйд тооцуулах хэрэгтэй.
-
Жумдаан (June 24, 2017 12:13:05 am )
С.Ганбаатар Солонгосын МҮҮН-ний шашны Ю-Ван Суй гэгчээс 50 сая вонн буюу 104 сая төгрөг авсан нь үнэн л бол одоо яалтай билээ.Хохь чинь ээ л гэхээс.
-
Батцэцэг (June 24, 2017 1:37:02 pm )
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
14 Comments