Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого”-д “…боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ” гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.
Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.
Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
zochin (June 15, 2017 5:21:38 pm )
Ерөнхийлөгч гэдэг чинь тухайн улсынхаа үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. Үндэсний эв нэгдэлд сэв суулгадаг үргэлж хэрүүл хийхж явдаг Х.Баттулга нарын хийдэг ажил даанч биш !!!!
-
Anonymous (June 15, 2017 5:51:23 pm )
Боловсролоо байнга дэмжиж ажилж байдаг боловсролыг нэн тэргүүнд тавьдаг мундаг хүндээ
-
; (June 15, 2017 6:39:35 pm )
Ajlaa hiigeed l yvah ymaa ene hun.
-
zochin (June 15, 2017 7:24:17 pm )
Bid ireeduin ur huuhduudiinhee toloo zov songolt hiih heregtei shuu. AH ongorson 4 jil Mongol ulsiig yamar hetsuu bdalai orhiloo deer ni gadni uls oron manaihiig dampuursan uls gj zarlasan deer ni zeel bugdiig haasan bsan. Sa MAH zasgiin gazar garch irj bidend dahin neg amsgaa avah bolomj olgoj gadnii uls oron bidniig arai ooroo hardag bolson shuu
-
; (June 15, 2017 7:47:26 pm )
Enhboldiig demjihees ch uur yah bilee. Nuguu 2oosoo hawi iluu ym chin
-
Зочин (June 15, 2017 7:48:40 pm )
Боловсролын салбарт шинэчлэл авсчирна гэж итгэж байна.
-
МОНГОЛ ХҮН (June 15, 2017 11:36:52 pm )
МАН ЭНХБОЛД ЖИНХЭН ШААДАГ ХУЛГААЧ ШД МЭДЭЖ АВ ЧАМШИГ ХУЛГААЧ ТӨР БАРИХ ЭРХ БАЙХГҮЙ ОЧИЖ ОЧИЖ ЭНХБОЛД ГАЗРЫН ХУЛГААЧ ЮУ ?
-
Зочин (June 16, 2017 11:06:16 am )
Багшийн ажилын ачаалал их багш нарын талаар хэн ч юу ч ярьдаггүй шдээ. Энэ талаар дорвитой алхам хийж байгаа нь таалагдаж байна.
-
Anonymous (June 16, 2017 11:26:54 am )
Багшийн цалинг нэмж өгөх юм бол багш нарийн ажилийн идэвх ч гэсэн ихсэх байхаа бага цалинтай ч гэсэн хүний хүүхдийг алаг үзэлгүй маш сайн хичээлээ заасаар байдаг багш хүний сэтгэл үнэхээр агуу шүү
-
zochin (June 16, 2017 11:27:27 am )
zasuliiin dawalgaa eheljee songuulidaa itwehtei oroltsoj uzel bodloo cholootei ilerhiilj irgen huniiihee vvrgiig biyluuleh n bidnii uureg songoltondoo haiutslagtai handah n bidnii medel tiimees busdiin noloond awtalgui songoltoo zow hiigeesee gej husej bna minii huwid #bolowsroltoiYronhiilogchoo demjne
-
зочин (June 16, 2017 11:39:07 am )
багшийн хууль гарч байгаад баяртай байна. багш, эмч нар хувийн байгууллагад ажиллахад тэтгэвэрт гарахад 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгох хэрэгтэй байна. иймд бид баярлах болно. Х.Баттулга, С.Ганбаатар нарыг гарвал хуулийг гацаагаад юу ч хийхгүй. сэхээнээс гаргасан эдийн засгаа цааш нь хөгжүүлж М.Энхболд даргыг МУ-ын Ёрөнхийлөгчөөр сонгож ард түмний амьдрал дээшлэх ёстой.
11 Comments