antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2017 4 comments

“ХҮН”-ын дарга Б.Найдалааг баталгаажуулжээ

нийтлэсэн Admin

        Боловсрол мэдлэгтэй, эх оронч залуусын нэгдэл хэмээн Хөдөлдмөрийн үндэсний нам байгуулагдаж байсан нь саяхан. Гэвч тэд өнгөрөгч 2016 оны сонгуульд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй, намынхаа даргыг ч албан ёсоор томилж чадахгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин тус намынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандан, хууль ёсны даргатай болж үйл ажиллагаагаа өөрсдийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийн дагуу явуулахаа мэдэгдлээ.

       Тодруулбал, зургадугаар сарын 7-ны өдрийн Улсын дээд шүүхээс Бадрахын Найдалааг Хөдөлмөрийн үндэсний намын даргаар бүртгэхийг зөвшөөрчээ. Тиймээс тэд хэвлэл мэдээллийнхэнд хандахын зэрэгцээ өнгөрөгч хугацаанд эгнээндээ увайгүй нэгнийг элсүүлэн авсан учраас үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулж чадахгүйгээр барахгүй 2016 оны сонгуульд ч оролцож чадсангүй. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намд итгэл үнэшлээ өгсөн нийт түмнээсээ уучлал хүсч байгаагаа бас давхар дуулгасан юм.

       Тус намын даргыг Улсын дээд шүүхээс зөвшөөрөхгүй байсан нь С.Ганбаатартай холбоотой гэдгийг ч тэд энэ үеэр өгүүлэв. Харин С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн өрсөлдөж байгаа учраас одоо ХҮН-д хамааралгүй болж асуудал дууссан аж. Тиймээс Улсын дээд шүүхээс тус намын дотоод асуудал дууссан, ямар нэг зөрчилгүй хэмээн албан ёсны даргыг баталгаажуулан бүртгэж авчээ. Тэд хууль ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа учраас намынхаа гишүүнчлэлийг сэргээн баталгаажуулахаас эхлэнэ хэмээв.

       Мөн үеэр тус намынхан одоогоор айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэг намыг дэмжин оролцоогүй байна. Учир нь өрсөлдөгч гурван намаас сонгоод дэмжээд явах хүн алга. Тэд улс орны хэмжээний бодлого ярихаасаа илүү хов жив ярьж байгаа учраас дэмжих хэрэггүй. Гэхдээ иргэн бид сонгох эрх үүргийнхээ дагуу хэн нэгэнд саналаа өгөхөөс өөр аргагүй. Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хэрэгжих боломжтой эсэх, бодлогын талд нь харж байж сонголтоо хийнэ гэдгээ ч мэдэгдэв.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 14, 2017 6:30:02 pm )

    Ganbaa yavsan gazraa dandaa suiruuleh yumdaa. olon tumneesee uichlal guij baigaa ni sain hereg. Uls orniihoo tuluu tuushtai zutgeerei.

  • Ганбаатарт саналаа өгнө (June 15, 2017 7:18:37 am )

    Иргэд гайгүй нам гарлаа гэсэн, хоорондоо муудалцсан АН, МАН аас долоон дор нам байна лээ.

  • ажиглагч (June 15, 2017 11:20:22 am )

    Энэ нам удахгүй тарна даа, харж л байгаарай, албан тушаалын дон шингэсэн нам

  • Anonymous (June 16, 2017 1:15:41 am )

    Za yu l hereggui tanai nam l heregguide hudalch garuud

antalya rent a car