antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2017 Comments are off

Ж.Хаш-Эрдэнийн бүтээлд адуу янцгааж, тал үнэртнэ

нийтлэсэн Admin

       “Хүннү молл” гэж хүмүүсийн зорин очдог газрын нэг болоод удаж байгаа бөгөөд энд ая тухыг сонгон үйл ажиллагаа явуулдаг уран бүтээлчдийн хөл татрахаа больсон аж. Дуучид цомгийнхаа баярыг хийж байхад яруу найрагч зохиолчид номоо нээж, зураачид үзэсгэлэнгээ дэлгэдэг тийм халуун дулаахан газрын нэг болжээ. Энэ удаад залуу зураач Жамсрангийн Хаш-Эрдэнэ уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлгэсэн нь “Хүннү молл”-ыг чимсэн нэгэн сайхан үйл явдал болов. Өнгөрөгч баасан гаригт өндөр үүдээ өргөсөн тус үзэсгэлэнгийн чамгүй хувийг зураачийн өсч төрсөн нутгийнх нь үзэсгэлэнт тал, толгодыг уран сайхнаар оршоосонд хамаг утга учир нь бий. Түүний уран бүтээлийн үзэсгэлэнд Алтанширээгийн унаган хүү Ардын уран зохиолч Б.Догмид нарын тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирсэн бол Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Энхбаяр нарын дуучид ая дуугаа өргөн барив.

       Говь тал нутгийн үзэсгэлэнг өнгө будгаар ялгасан зургуудыг амилуулж тэр л говь талыг чимсэн адуу, тэмээ элбэг тааралдана. Говь талгүйгээр төсөөлөх аргагүй мал сүрэг, мал сүрэггүйгээр төсөөлөх аргагүй хүн байгалийн хүйн холбоо, ариун шүтэлцээг зураач өөрийн эрэлхийллээс босгожээ гэсэн хувь хүний мэдрэмж төр суусныг нуух юун.

       Үүнээс гадна сэтгэлгээний орон зайд дүрэлзсэн “Салхин морьд” гэх жишээний уран бүтээл ч цөөнгүй харагдана. Үзэгч сонирхогчийн үүднээс харахад давхиж буй морь, идээшлэж буй тэмээ харагдах боловч, цаанаа модерн гэж болохоор утга агуулсан тийм бүтээл ч байна. Чухам зураачийн нүдээр, мэргэжлийн үүднээс харвал өөр дүгнэлтийг хийж болох байх. “Уран зураг бол нүдээр унших яруу найраг” гэдэг үнэн аж. Утгыг ухах, шууд хараад ойлгох, бишрэх, гайхах бүхий л зүйлийг Ж.Хаш-Эрдэнийн уран бүтээлдээ багтаасан гэж болно.

        Зураачийн хувьд УБИС-ийн Дүрслэх урлаг дизайны ангийг дүүргэсэн цагаас хойш уран бүтээлээ тасралтгүй хийж, 2007, 2008, 2009, 2010 онд Урчуудын эвлэлийн “Хавар” үзэсгэлэнд оролцсон бол 2011 онд “Хутагтуудын нутгийн урчууд” Монголын урчуудын эвлэлтэй хамтарсан үзэсгэлэнд оролцсон байна. Мөнхүү эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Ухаан” номын чимэг зургийг хийсэн бөгөөд зохиолч яруу найрагчидтай хамтран ажилладаг аж. Ийнхүү говь тал нутгийг санагдуулаад зогсохгүй, адуу янцгааж, ингэ гунганаж буй мэт санагдах энэхүү үзэсгэлэн мягмар гаригийг дуустал олны хүртээл болох юм байна. Эрхэм уншигч та амжиж очоорой.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car