
Түүнчлэн эдийн засагч Х.Батсуурь уул уурхайн олборлолтын “CAMEX” (Central Asian Mineral Exploration) компани Х.Баттулгатай ямар ч холбоогүй гэж мэдээлжээ. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд ”CAMEX” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаар, хаягтай бүртгэл, мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Энэ компанийг 2006 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотолж байгааг Ч.Ганхуяг мэдээллээ. Мөн тэрбээр “Х.Баттулга зам тээврийн хөгжлийн сайд байхдаа БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн байдаг. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байсан. Ингээд дээрх гэрээг хийснээс хэдхэн хоногийн дараа данс руу нь хоёр сая ам.доллар шилжиж орсон бөгөөд энэхүү мөнгийг иргэн Батсүх рүү “Либертэй паспорт” компаниас “Их майдар” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК руу шилжүүлсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад нэр дэвшигчидтэй Х.Баттулгатай холбоотой хүн болон компани данс руу дамжсан. Үүнд Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байгаа ч миний дэлгэсэн мэдээлэл баримттай гэдгийг онцолмоор байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Х.Баттулга БНХАУ-ын талтай нууц гэрээ байгуулсан байдаг. Ингээд гэрээ байгуулсан хүний дүүгийнх нь Хонконгийн компаниас өөрийнх нь мэдлийн компаниуд руу хоёр сая ам.долларын гүйлгээ орж ирсэн. Үүнийг авч ашигласан асуудал ноцтой хардлага төрүүлж байгаа юм. “CAMEX” компанийг Х.Баттулга 2006 оноос 90 хувийг нь өмчилж авсан. Энэ нь бүртгэлийн байгууллагын баримт бичгээр ил болсон. Энэ компани 2006-2007 онд Монгол Улсад бүртгэлээс хасагдаж Хонконгийн бүртгэлд шилжсэн байдаг. Учир нь, 2006 онд УИХ авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлаад ХОМ гаргадаг болсон. Энэ хуулийг 2007 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тиймээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс гурван сарын өмнө Монгол Улсад бүртгэлтэй “CAMEX” компанийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг Хонконгод шилжүүлж, өөр улсын иргэн эзэмшигч болсон дүр зураг, 250 сая ам.доллараар зарагдсан асуудал ингэж гарч ирсэн. “CAMEX” гэх Төгрөг нуурын ордтой холбоотой компанийг Монгол Улсын иргэн эзэмшдэг эсэх, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдэг асуултад хариулах шаардлага гарч ирээд байна” гэв.
Э.Цэцэг
Холбоотой мэдээ
-
irgen (June 12, 2017 7:59:02 pm )
ai medehgui mongol ulsad er ni ynen um gej baina uu, hudlaa umiig bas zorigtoi medeelehgui baih geed bodoh um, tegeheer ter ganz battulga bish byh hymyys bi zever l geh um, ene olon umnuudiin alind ni itgeh ve taminee
-
zochin (June 12, 2017 8:59:37 pm )
Ganhyag bol novsh.ardiin namiin nuhduud chini enenees ch iluu ihuug hiigee bizdee.namiinhaa nuhduus barimttau zyul delgehgyu uymyy
-
ЗочиН (June 13, 2017 8:22:01 am )
Талхны мөнгөөр биeэ үнэлж хүний муу үзэж явахын оронд өвчтэй хүүхэддээ анхаарал тавьсан дээр байхаа яс горьдсон нохой шиг
-
jinhene mongol (June 13, 2017 10:18:42 am )
Battulga bol luiwarchin todorhoi b.na
-
irgen (June 13, 2017 10:43:05 am )
enhbold bol luivarchin sh dee.
-
56 (June 13, 2017 11:22:56 am )
хууль хяналтын байгууллагууд нь нэр дэвшигчдийг ямар нэгэн зөрчилгүй гэж тодорхойлолт албан ёсоор гаргаж өгөөд түүнийг сонгуулийн хороо зөвшөөрөөд нэр дэвшсэн нь маргаангүй үнэн. гэтэл хүмүүс бие биенээ авлигач идэж ууснаар нь дуудаад байгаа нь хамгийн ойлгомжгүй зүйл. хуулийг ёс зүйг мөрдөж байж хэрэгжүүлдэг. бүгд ёс зүйтэй л байя.
-
bi (June 13, 2017 12:44:12 pm )
Tegwel odoo yu ch vgvigeer ni S.Ganbaatariig l sonsokh kheregtei yum baina daa ,
uur garts alga shib dee -
Уншигчиргэн (June 14, 2017 1:26:29 pm )
2 хар хэрээний талаар талцаж хэрэлдээд тэрийг нь уншиж байдаг завтай хүмүүс байнаа кккк
-
очир (June 15, 2017 9:13:42 am )
энэ төрд ажилладаг хүмүүс яаж ингэж хөрөнгөжөөд, олон компанийн хувьцаа эзэмшээд байдаг юм болдоо. хувийн хэвшилийнхнийг ч одоо яалтай..
-
зочинзочин (June 15, 2017 2:05:58 pm )
Ч. Ганхуяг гэж хоосон толгойтой, алиа салбадай. Хэзээ хүн төрхөө олох юм бол.
10 Comments