antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 2 comments

Дэлхийд өрсөлдөх Монгол мужаан

нийтлэсэн Admin

Мужааны мэргэжлийн “МОНГОЛ УР ЧАДВАР-2017” тэмцээний шилдгийн шилдэг, дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох оролцогчийг шалгаруулах 3 дахь шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, эцсийн дүнгээр Техник технологийн Политехник Коллежийн сурагч Нямдорж овогтой Эрдэнэмөнх тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.

2015 онд Бразили улсын Сан Паула хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд монгол улсаа төлөөлөн манай сургуулийн сурагч Д. Нармандах мужааны төрлөөр оролцож, Монгол Улсаас хамгийн өндөр оноогоор “Үндэсний ялагч”-аар тодорч байсан бөгөөд бид энэхүү амжилтаа 2 дахь удаагаа бататгаж, дэлхийд ур чадвараараа өрсөлдөх монгол мужааныг бэлтгэж байгаагаа дахин нотлов. 2017 оны 10 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээний мужааны төрөлд “ШИЛДГИИН ШИЛДЭГ”-ээр шалгарч, Монгол улсаа төлөөлж оролцохоор манай сургуулийн сурагч Н. Эрдэнэмөнх шалгарсан нь түүний багш Б. Анхбаярын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, зохион байгуулалтын үр дүн гэж бид үзэж байна. Дэлхийд ур чадвараараа өрсөлдөх эрх авсан Н.Эрдэнэмөнхдөө сургууль, хамт олныхоо, цаашлаад эх орныхоо нэрийг өндөрт өргөн, ур чадварын олимпийн АВАРГА болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд Монгол улсаас цахилгаан, мужаан, өрөг угсрагч, сантехник, гагнуур гэсэн 5 мэргэжлээр оролцохоос Техник технологийн Политехник Коллежоос мужаан, гагнуурын төрөлд шалгарсан 2 оролцогч оролцоно.

“МОНГОЛ УР ЧАДВАР-2017” тэмцээний ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, зохион байгуулалтыг хэрэгжүүлэгч Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, гагнуурын тэмцээний зохион байгуулагч Ой мод сургалт судалгааны хүрээлэн-Мод чадавхийн төв, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууддаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна.

Дэлхийн ур чадварын 43, 44 дэх тэмцээнийг зохион байгуулахад бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) -ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хамт олонд мянга мянган суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • монгол (June 12, 2017 10:47:21 am )

    амжилт хүсьеэ

  • irgen (June 12, 2017 8:58:45 pm )

    iim saihan,mundag mergejiltei zaluus mongold ih heregtei, amjilt hysie

antalya rent a car