Мэргэжлийн Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Энэхүү зорилтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран монголдоо анх удаа вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 9-ны өдөр Зүүн хараа дахь вагон засварын депод болж эхний ээлжинд 5 вагон угсарснаа тээвэрлэлтэд шилжүүллээ. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байсан.
Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр боссон. Хоёр дахь шатлалд зөвхөн угсрах буй вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, зарим түхий эдийг хувийн хэвшлийн компаниудаас авах боломжтой бөгөөд бид монголдоо үйлдвэрлэх зорилтын хүрээнд үргэжлүүлэн ажиллах болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр мэдээлсэн юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 12, 2017 1:21:42 pm )
good job
1 Comment