antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2017 2 comments

Тусгай сургуулийн ар талд хэн байна

нийтлэсэн Admin

       Тусгай сургалттай 116 дугаар сургуулийн маргаантай асуудал энэ хаврыг өртөөлөн шуугиж өнжсөн бол тус сургуулийн ахлах ангийн сурагчид дахин хичээл хаялт зарлажээ. Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар өмнө нь /2017.05.10/ хичээл хаялт зарлаж, сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул ийнхүү дахин хичээл хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ахин дахин ийнхүү тэмцэл илэрхийлж байгаагийн цаана ямар нэгэн хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй гэсэн хардлага нийгэмд тэнүүчлээд эхэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тус сургуулийн сурагчдыг чухам хэн ийнхүү турхираад байна вэ гэх асуулт зүй ёсоор урган гарч байна. Түүнээс бус тус сургууль нь хичээлээ тусгай хөтөлбөрийн дагуу явуулаад хэл ам татлахгүй болоод л байсан. Гэтэл энэ хавраас эхлэн гадны нөлөөтэй гэмээр дуулиан шуугиан тарих болсон нь ямар учиртай вэ. Магадгүй, сургуулийн удирдлагыг сонирхож байгаа хэн нэгэн ийм ажиллагаа зохион байгуулж байхыг ч үгүйсгэхээргүй харагдаж байна.

       Тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг “Багш болон захирал удирдлага  хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Бид өмнө нь хичээл хаялт зарлахдаа сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлэхэд тавдугаар сарын 17-нд хариу өгнө гэсэн боловч биелүүлсэнгүй. Иймд бид шаардлагынхаа хариуг авахаар дахин хичээл хаялт зарлаж байна. Бид ур чадвар муутай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээв. Хичээл хаялтад тус сургуулийн ахлах ангийн 5-6 сурагч оролцож байна.

Х.Баатар

ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (June 05, 2017 7:20:56 pm )

    Энэ хүүхдүүд чинь өөрийнхөө эрхийг хамгаалан тэмцэж байна. Ард нь заавал ямар нэгэн хүч байх албагүй ш дээ. Хий хардлагаа болиоч….

  • иргэн (June 05, 2017 7:55:33 pm )

    тусгай сургууль чинь боломжийн хангамжтай шүү дээ. Хичээл номоо хийхийн оронд юуны төлөө яах гэж ингэж байгаа юм. нэг ёсны хичээл тасалчихаад л ажил хаялт энэ тэр гээд гоё нэр өгдөг болж

antalya rent a car