Монгол Улсын тав дах ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд, “Эвтэй Монголын төлөө Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо”, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”, “Үндэсний хас хөдөлгөөн”, “Эрс шинэчлэлт хөдөлгөөн”, “Жудагтай монгол”, “Монголын оюутны холбоо”, “Монголын их дээд сургуулиудын консорциум”, “Монголын багш нарын холбоо”, “Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, “Монголын тариаланчдын холбоо” зэрэг нийт 60 гаруй холбоо, төрийн бус байгууллага багтаж байна.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр та бүгдтэй уулзаж, нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Эвтэй монголын төлөө нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагууд болоод төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БАТБААТАР:Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын засаг дарга байсан үеэс эхлэн Монголын барилгын салбар, ялангуяа бүтээн байгуулалтын эзэд болсон барилгачдыг дэмжиж ажилласаар ирсэн. Миний бие 1999 онд анхны орон сууцны хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхээр М.Энхболд даргатай гэрээ хийж, хамтарч ажиллаж байлаа. Москва хорооллыг барихад ОХУ-талтай хамтарч ажиллах ажлыг хамт явж шийдвэрлүүлж байсан юм.
Монголын барилгачид, Эрх баригчид нь, Ерөнхийлөгч нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь бүгд нэг чигт харвал, ард иргэдийг орон сууцаар хангах, барилгын салбарын бүтээн байгуулалтыг өргөжүүлэхэд ахиц дэвшилтэй ажиллаж чадна гэж үзсэний үндсэн дээр “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” дэмжиж, хамтарч ажиллахаар болсон. Цаашид нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, ард иргэдийг орлогод уялдсан орон сууцны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Т.ХЭРҮҮГА:
Монгол Улсад 95 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, нэр хүнд бүхий 55 сургууль “Монголын их дээд сургуулиудын консорциум”-ын гишүүн. Улсын хэмжээнд нийт 170 мянган оюутан суралцаж байгаагаас 160 мянган нь “Монголын их дээд сургуулиудын консорциум”-гишүүн сургуулиудад суралцаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа МАН-ын дэвшигчийн хувьд өмнө Их дээд сургуулиудын хөгжлийн асуудалд хэд хэдэн чухал, бодлогын чанартай зүйлүүдийг оруулж байсан. Монгол боловсролын салбарыг олон жил дэмжиж ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд нь бидний хүсч байгаа СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬболох зорилгод нийцэж байгаа учраас хамтран ажиллаж санамж бичигт гарын үзэг зурлаа.
А.Алтан
Холбоотой мэдээ
-
emch (June 05, 2017 3:06:57 pm )
bogs doloogch nar baina shuu
-
Damdin (June 05, 2017 3:22:48 pm )
ard tvmen ta bvgdiig demjij bgaa shvv.ajil vilsed ni saihiig eruuy
-
Dorjoo (June 05, 2017 3:23:54 pm )
saihan tsag irehiin tuluu ard tvmen bid demjineee.Amjilt hvsie
-
Onon (June 05, 2017 3:24:41 pm )
Baiguullaguud gedeg n ter baiguulagiin dargiin erkh sonirholiig helj baigaa yumuu,ajilchid alban haagchidiinh n sanaliig ul tootsoj hucheer songuuliig MAN giin tald uguulne gej oilgoj bolohnee….MAN d uguhgui bol ajilgui bolgono gej baigaa baihaldaa
-
oogii (June 05, 2017 3:25:09 pm )
Пэээ, 60 гаруй байгууллагуудын удирдлагуудыг атгачиж бгам уу? МАН мундаг бна өө, ярих юм алга.
-
zolo (June 05, 2017 3:27:08 pm )
neg negniige demjij ajillaj bgan sn hereg. uund zaluus bidnii oroltsoo chuhal
-
Uynga (June 05, 2017 3:28:14 pm )
Mash zuw sanaanuudiig urgun medvvlsen baina. Iim l xamt olon ex orniig maani xugjvvlne. Amjilt
-
Urnaa (June 05, 2017 3:30:35 pm )
Zoloogiin zuw. Zaluuchuud bid ireedvin tuluu iim zviliig demjin ajillax ni zvitei. Uxaalag shiidwer gargaarai zaluuchuud mini
-
undrah (June 05, 2017 3:31:14 pm )
Demjij bga shu amjilt husiy
9 Comments