antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2017 3 comments

Зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе

нийтлэсэн Admin

Эх орны минь гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.

Хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртай.

Гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад Монгол Улсын Засгийн газар бүх талаар анхаарч ажиллах болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                

Ж.ЭРДЭНЭБАТ

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • аа (June 02, 2017 10:49:26 am )

    Эрүүл нийгмийг тогтоож байж ирээдүйгээ сайн сайханыг хүснэ Эрдэнэбат аа

  • САНАЛ (June 02, 2017 11:27:29 am )

    сүүлийн үеийн зоригтой зөв шийдэмгий эрч хүчтэй ажиллаж байгаад баяр хргэж улам эрч хүчтэй зоригтой ажиллахыг эрдэнэбатад хүсье

  • Anonymous (June 02, 2017 5:04:06 pm )

    АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГТООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН НӨХРИЙГ ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛСОН ЦАГДАГИЙН ДАРГА ЯАГААД ЦАГДААД ЭРГҮҮЛЭН АВЧ ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН ЮМ ВЭ?????ЯАГААД ҮҮНИЙГЭЭ ЕРӨНХИЙ САЙД СОНСООГҮЙ ЦАРАЙЛААД ЯВААД БАЙГАА ЮМ ?????ЯАГААД ХУУЛЬ ЗҮЙН САЙД МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭЭД ГҮЛДИЙГЭЭД ЯВААД БАЙГАА ЮМ ВЭ? ЕРӨНХИЙ САЙД АВЛИГ АШИГ СОНРИХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД ЭРГҮҮЛЭН АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ ЖУРАМ ГАРГАЖ ЦАГДААД ӨГСӨН БОЛООД ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ДАРГА АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИН ЦАГДААГААС ХАЛАГДСАННӨХӨРИЙГ ЦАГДААД БУЦААН АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ЮМ УУ?? ТӨРИЙН АЛБЫГ АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРААС ЦЭВЭРЛЭЖ АВАХ БУС ТӨРИЙН АЛБАН, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД АВЛИГ,АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРЫГ ОРУУЛЖ ҮҮР УУРХАЙГ БЭЛДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ГЭЖ ҮҮ?

antalya rent a car