![]() Өчигдөр буюу 5 дугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувь эзэмшдэг С1 телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй байгаа мэтээр ойлгогдох сөрөг нэвтрүүлэг хийж, олон нийтэд тараасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Өчигдөр зарим телевизээр цацагдсан тэрхүү нэвтрүүлгийн талаар та ямар тайлбар хийх вэ? Өчигдөр цацагдсан нэвтрүүлгийн нэр нь “Улаан тарианы хүүхдүүд”. Цаад талд нь би юу ярьсан гэхээр 1990 оноос хойш Монголын улс төрд зонхилох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс 1950-аад оныхон буюу миний үеийнхэн байж таараад байгаа юм. Тэр утгаар нь л ярьсан хэрэг л дээ. Тэр улаан тариа гэдэг чинь хортой юм болоогүй. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга 250 хүний бүрэлдэхүүнтэй орос эмч нар авчирч, монголын бүх нутгаар эрүүл мэндийн үзлэг хийлгээд, хүн амын 35 хувь нь суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан юм шүү дээ. Тэгээд тэр халдварт өвчнөөс нь салгах гэж “улаан тариа” гээчийг хийлгэж байж. 1954 оны үед л дээ. Би чинь 1956 оны хүн. Тэгээд 1960 оны үеэс монголын хүн амд тэсрэлттэй өсөлт явагдсан. 1918 онд монголын хүн амыг тоолоход 650 мянга байсан. Одоо гурван сая гарчихсан байна. Тэгэхээр би тэр үеийг сайн талаас нь ярьсан. Харин өчигдөр сөрөг болгож үзүүлж байна лээ. Өчигдрийн нэвтрүүлэг бол зөвхөн эхлэл. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад зөвхөн үнэмлэхээ авчихаад явж байгаа хүн ийм юм хийж байна. Энэ анх удаагийн үйлдэл нь ч биш. Өнгөрсөн жил ч гэсэн АН-ынхны талд Х.Баттулга баахан монтаж, эвлүүлэг хийж тараасан. Бидний тухай байтугай хамтран зүтгэгч Г.Батхүүгийнхээ талаар “Тангарагийн буг” гэдэг кино хийсэн хүн шүү дээ. Тиймдээ ч цаашдаа сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх гэж байгаа, яаж хийхээр төлөвлөж байгаа нь өчигдрийн нэвтрүүлгээр харагдчих шиг болсон. Харин тэр тасдуулсан ярианы тухайд би Би М.Энхболд руу дайраагүй юм. Ю.Цэдэнбалаас эхлээд М.Энхболд хүртэл олон даргын нүүр үзсэн хүний хувьд дарга нарын тухай ярьсан байсан юм. Түүнээс нэг л хүний хэсгийг салгаж аваад хийсэн нь тэр. Тэр Ш.Гантулга гэдэг хүн чинь 200 хүнийг хороох тухай маш аймшигтай юм ярьж байна лээ. Үүнийг би Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын дотроо бодож байгаа бодол гэж ойлгосон. Хоёрт энэ нэвтрүүлгээ нутаг нэгт Босоо Ганбаадаа зориулсан байна гэж ойлгогдохоор байсан. Түүнийг намнахын тулд намынх нь дарга Н.Энхбаярыг яриулаад л. Намын дарга ч гэж дээ. Тэр С.Ганбаатар нь өөрөө нэр дэвших гэж урьд орой нь МАХН-д элссэн санаатай юм байна лээ. Социализмын үед З.Баттулга гэж тагнуул энэ тэрийн талаар бичдэг зохиолч байсан юм. Одоо дандаа монтаж хийж байдаг Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой боллоо. Өөрөө гарч ирээд ярьж чадахгүй. Тэгсэн хэрнээ дандаа далдуур хооронд нь холбосон, эвлүүлэг хийгээд сууж байдаг… -200 хүний толгойг таслана гэдэг үг олон нийтийг өдөөн турхирсан, үймээн самууны сэдэл төрүүлэх зрилготой гэж ойлгож болох уу. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч? О.Сараа |
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 31, 2017 7:41:22 pm )
1990 онд нэг ч хүн ингэж ярьдаггүй байсан юм Гэтэл одоо эрх баригчдыг бууд гэх хүмүүс улам л олшроод байна
-
Zochin (May 31, 2017 10:45:26 pm )
Za ingeed l zugeer uls tur ba hugjiltei sariin ayan yawj ehelhendee
-
Zochin (May 31, 2017 10:49:13 pm )
Хуйвалдаанаар хувьчилагч, төмөр замын залилагч, спиртээр угжигч, талцуулан бутаргагч, ар хударга мафын толгойлогч ерөнхийлөгчтэй болвол бол
-
arigun (May 31, 2017 10:54:40 pm )
Ц.Элбэгдорж шүүх засаглалыг 8 жил самарлаа. Одоо Х.Баттулга гарвал бүр жонхуу болж дуусна. Үүн дээр акцент өгч сонголтоо хийгээчээ хүмүүсээ!
-
Anand (May 31, 2017 11:00:36 pm )
Баттулгад хийсэн ажил гэвэл Монголыг самрах хагалан бутаргах зорилготой хэдэн нэвтрүүлэг л байх шив дээ. Хятад эзнийхээ мөнгөөр Хятад эзнийхээ даалгавараар хийгээ биз
-
Anonymous (June 01, 2017 11:39:15 am )
200- хүний толгойг авна гэж байна ил далдаар их багаар төрийн мөнгө идсэн хүн эргүүлээд төрдөө тушаасан дээр төрийн мөнгийг идсэн хүний нойр хүрэхгүй нас богино болдог\ улаан тарианы хүүхдүүд\ гэдэг нэвтэрүүлэг нэг юм хэллээ шүү
-
Anonymous (June 03, 2017 3:17:55 am )
Tolgoi tasrah magadlaltai humuusiin toond Enhbold sandui nar orloo do
7 Comments