
Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Арилжааны банкуудаас ялгаатай нь алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудаг тийм л тогтолцоотой байгууллага. 1991 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үндсэндээ бүрдэж Төв банк ба арилжааны банкууд гэж ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр хадгаламж татах, зээл олгох зэрэг ашгийн төлөөх үйл ажиллагаа нь зөвхөн арилжааны банкны үүрэг болсон гэсэн үг. Гэвч хуулиар тогтоож өгсөн энэ зааг ялгаа, зах зээлийн үндсэн зарчмыг АН эрх барьж эхэлсэн 2012 оноос үндсэнд нь нураажээ. Засгийн газар Төв банктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж, үр дүнд нь Монголбанк кассын машины үүрэг гүйцэтгэж эхэлсэн тухай энд ярья. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Монголбанк ажиллаж, хэт их хэмжээний цаасан мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн хямралын эхлэл цэг болсон байна.
Баримт түшье. Нэмэлт хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Иймд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын явуулсан бодлого зах зээлийн зарчмаас гажсан гэдгийг батлах хэдхэн тоог танилцуулъя. Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш Төв банк саяхныг хүртэл алдагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2012 оноос л бодит алдагдал хүлээж эхэлсэн юм байна. Төв банкинд заавал байх ёстой валютын нөөц 2012 оноос багасч, өөрийн хөрөнгөд нь ч энэ үеэс л эрсдэл учирч эхэлжээ. 2012 оны наймдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хийсэн дүн мэдээнээс харахад Монголбанкны алдагдал хэвийн хэмжээнээс хэт хэтэрч, хуримтлагдсан алдагдал нь 3 их наяд төгрөг болсон байна. 3 их наяд төгрөг гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын тэн хагас нь. Улсаараа зургаан сар амьдрахад хүрэлцэх мөнгө гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний цэвэр алдагдал гуравхан жилийн дотор Төв банкин дээр овоорчээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан валютын нөөц нь энэ хугацаанд 1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурч, валютын ханш галзуурах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Шалтгаан нь өнөөх л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхтэй юм.
“Үнэ тогтворжуулах” нэрийн дор Засгийн газар, Төвбанк хамтран хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож эхэлсэн юм. Бизнес эрхлэгчдийн нэг хэсэг нь жилийн 22-23 хувь давчихсан өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч байхад нөгөө хэсэг нь Төв банкнаас маш бага хүүтэй мөнгө авч бизнесээ цэцэглүүлж байсан аж. Хувийн хэвшилдээ ийн ялгавартай хандахын сацуу даргын, сайдын найз нар л бага хүүтэй зээлийг бусдаасаа урьтаж авч байсан баримт бий. Магадгүй угаасаа тэдэнд л тийм мөнгө өгөх гэж зориудаар Монголбанк зээл олгох хүртлээ зарчмаа зөрчсөн байх талтай. Жишээ татвал зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо хуулийн дагуу баталсан сонгон шалгаруулах журмыг ноцтой зөрчиж, шууд зээл олгосон нь шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал, Женко Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үедээ 13 аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл шууд олгосон нь цагаан дээр хараар бичсэн шалгалтын дүн дотор “цохиж” л явна.
Монголбанк сайдын “халаас”-ны компаниудад энэ мэтээр сонгон шалгаруулалтгүй зээл олгохын сацуу зарим компанид валютын ханшийг зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулж байв. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн “Найман шарга” дээрээс нэг ам.долларыг 1000 төгрөгөөр авч байсан гэвэл Н.Золжаргалын сонгосон аж ахуйн нэгжүүд 300 төгрөг татуу үнээр нэг долларыг өөрийн болгож байжээ. Үүнийгээ ханшийн дарамтаас аж ахуйн нэгжүүдээ чөлөөлж байгаа хэлбэр гэж тэр жишим ч үгүй тайлбарлаж байсан юм. Гэтэл энэ нь шударга зарчим байв уу. Зарим нь өндөр үнэтэй доллар, зарим нь хямдхан доллар аваад зах зээл дээр өрсөлдөнө гэдэг яав ч шударга биш. Гэтэл Монголбанк зөвхөн дээрх тайлбартайгаар нефть импортлогч компаниудад нэг тэрбум 579 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэл төгрөгөөр хямд борлуулсан. Үр дүнд нь өөрийнх нь буюу төрийн алдагдал 354.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Нэг цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөг гэвэл 354 цэцэрлэг барих мөнгөөр Монголбанк, тодруулбал Монголын төр алдагдал хүлээсэн байна. Үүнээс гадна Төв банк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад дамлан олгосон нь ил боллоо.
Энэ мэтээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн явцад Монголбанкны хүлээсэн алдагдлын хэмжээ зогссонгүй. Төв банк дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл байгуулах нэрийн дор 7.1 тэрбум ам.долларыг интервенц нэрээр 2013-2015 оны хооронд зах зээлд нийлүүлжээ. Валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэх ийм их хэмжээний интервенцийн үр дүнд валютын ханш тогтворжихийн оронд харин ч тонгочиж байлаа. Үүнийг батлах баримт бол 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж байсан монгол төгрөгийн ханш дөрөвхөн жилийн дотор 80.3 хувиар ханш нь сулрав. Интервенц нэрээр зах зээлд нийлүүлсэн 7.1 тэрбум доллар буюу 14 их наяд төгрөг ийнхүү зүгээр л салхинд хийссэн байна.
Улсад энэ мэтээр маш их хэмжээний ноцтой хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргал болон түүний багийнхан өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ийм том бодлогын алдаа хийснийхээ оронд хариуцлага хүлээхийн оронд хангамж, цалингаа үргэлж өсгөж явсан нь ч шалгалтын явцад тодорхой болжээ. 2012-2016 оны хооронд Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлснийгээ ажилчиддаа орон сууцны дэмжлэг, мөнгөн шагнал олгох зэргээр үрж дуусгасан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн юм.
Өөрийгөө шагнаж, урамшуулах, улсдаа их хэмжээний хохирол учруулахаас өөрөөр ажил хийж гавиагүй Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал өнөөдөр хаана байгаа вэ? УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва энэ талаар “Монголбанкинд ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад, гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ. Н.Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугатаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Гэмт хэрэгтэн болгон зугатааж чадаж байна” гэж хэлсэн нь зүгээр ч нэг хоосон үг байгаагүй биз. Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ бүх бантанг зуурчихаад хаана байгаа нь мэдэгдэхгүй гадаадад явааг сануулсан хэрэг. Мөн Монголын төрд алба хаших явцдаа мөнгө завшсан, хэдэн тэрбумаар төрөө хохироосон хүмүүс ял үүрэхийн оронд зугтдаг жишиг тогтоод удаж байгааг л тэр хэлсэн байх. Учир нь, төмөр зам барих нэрээр хэдэн арван сая ам.доллар төрөөс гаргуулж, түүгээрээ далан гэж шороо овоолчихсон хэрэгт холбогдсон “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХЗ-ийн ТУЗ-ийн дэд дарга П.Бат-Эрдэнэ нар ч бас гадаадад зугтааж, “Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж явааг бид мэдэх билээ.
Х.ТЭРГЭЛ
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2017 2:47:00 pm )
ЭЛБЭГДОРЖ ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ЗОЛЖАРГАЛ ГЭДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУЛГАЙЧИД ЮУНЫ УЧИР ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛ ОЛГОСОН ЮМ ВЭ?????? МОНГОЛ ОРНЫ ЭДИЙН ЗАСАГИЙГ САМАРСАН ТУЛ ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛ ОЛГОСОН ЮМ УУ???? ЭЛБЭГДОРЖ НОВШ БОЛ АВЛИГИЙН ХЭРГЭЭР ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН КАЗИНО БАТТУЛГАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН, АВЛИГИЙН ХЭРЭГТ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭНИЙ ТӨЛӨӨ ЯРИНПИЛД ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, АВЛИГИЙН ХЭРЭГТ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН КАЗИНО ЭНХБААТАРТ ГЕНРАЛЬ ЦОЛ, ГАДААД ОРОНООС ХҮН ХУЛГАЙЛЖ ИРСЭН ХУРЦАД ГЕНРАЛЬ ЦОЛ, ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШАЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ 8,6 ТРЭМБУМ ТӨГРӨГ ЗАВШИСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ж.БАТСУУРЬД СҮХБААТРЫН ОДОН, АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА АСАН ЦЭРГИЙН ХҮҮ, ТАСГИЙН ДАРГА Б.ГАНХУЯАГ НАРТ ТӨРИЙН ОДОН, СОГТУУРУУЛАХ УНДАА УУЖ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ЛҮНДЭНДОРЖИД ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЯАТ АЖИЛТАН, ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШСАН Х.БАТТУЛГАД СҮХБААТАРЫН ОДОН, УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦУУЛНА ГЭЖ ХУЛХИДАН ГАЗРЫН НАЙМАА ХИЙЖ ТЭРБУМТАН БОЛСОН БАТҮҮЛД УЛСЫН БААТАР ЦОЛ, ТҮЦ БАЙГУУЛЖ ТЭРБУМТАН БОЛСОН БАДРАЛД ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ГЭЭД БИЧЭЭД БАЙВАЛ ГҮЙЦЭГДЭХГҮЙ ИЙМ ХУЛГАЙЧ НОВШ МОНГОЛ ТӨРИЙГ НАЙМАН ЖИЛ САМАРЛАА ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЭЛБЭГДОРЖТОЙ НЬ ХАМТ ШИЛЖҮҮЛЭН ЯЛ АСУУЖ БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААН АВЧ БҮХ НАСААР ХОРЬЖ ТООЦОО БОДОХ ЦАГ БОЛСОН
-
tsetsegee (May 30, 2017 2:58:28 pm )
iim yumnuudada yagaad uls hariutslaga tootsoj ter idej uusan hurungiig ni huraaj avaach eee ed hulgaich nar ingej ideegui bl manai uls iim ih urund oroh uu ard tumendee yuch uguhgui uursduu hagartlaa idcheed tegeed bid naraar tuluulj bdag sonin ih sonin bgaa bizdee darga naraa yagaad huuli hyanaltin baiguullagaaud idsen yum ni todorhoi bhad chimeegui daraad tag bolchdog yum be ardin naminhan ug ni ene ardchlalain ene ih idej uusan yumig gargaj irmeer l yum daa esvel ed nartai bas holbootoi bdag yum uu sain shalgaa ch dee
unendee ednii ingej ih idej uusnig ni bodohoor buhimdahgui bhin arga alga bnsh dee -
tsetsegee (May 30, 2017 3:00:34 pm )
ardin namin Nyamdorj guai l ug ni ih unen yum yaridag yagaad bas tag bolchvoo
-
zochin (May 30, 2017 3:02:34 pm )
НОВШИЙН МУУ ХУЛГАЙЧ.НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНА ГЭЖ МАШ ҮНЭН ҮГ ШҮҮ.ХҮНИЙ ШУНАЛ БАРАГДАХГҮЙ ЮМ ДАА.
-
Anonymous (May 30, 2017 6:34:10 pm )
Одоо яах юм вэ энэ их идсэн мөнгийг золжаргал баттулга гар хариуцах ёстой юм биш үү юу нь ерөнхийлөшч болох ард түмний самар шиг цомчихоод татварын нэмж монголыг жинхэн бүсийн чангалж байна атг үүнийг шалгаж монголын эдийн засгийг эрүүл болго баттулга золжаргал нарт хариуцлага ноогдуул атг шаардаж байна
-
Anonymous (May 30, 2017 10:32:08 pm )
Худал МАН дандаа л худал хэлдэг шүү дээ
-
Монголчуудаа хэлэх нь (May 31, 2017 5:39:51 am )
Энэ лалар чинь германд казино тоглоод буур гудамжинд гуйлагчин болчихоод явж бсан нохор гэнэт монголд ирээд монголбанкний захирал болхоор чинь хулгай луйварыг хийж огно биз дээ монголын тег муу ажилаж ба. Энэ тэрбишдагва чинь ямар бандирхуу нэг тийм оруу гаруу хаяагаа мансан гуйцэтгэх ажилтан маягын юм яарьдаг богс бэ. Шоронд хийх гээд бгаа юм биш гэж ирээд хуцах юм улс орныг зохион байгуулттай дампууруулж элдэв гое нэр огсон санхуугийн луйварын аргаар улс орныг луйвардаж бхад чинь
-
Anonymous (May 31, 2017 10:51:13 am )
АН төсвөө нэмэхийн тулд кассын машинтай болгосон Харин МАН төсвөө нэмэхийн тулд татварыг нэмсэн Энэ хоёр ажилаас хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг нь тод харагдаж байгаа ба үүнийг одоо ард түмэн ойлгосон байх Ийм учир МАН АНы хийсэн бүхнийг буруутгаж муулж байдаг юм
-
Anonymous д (June 01, 2017 2:29:49 am )
МАНгарууд дандаа худлаа хэлдэг шүү дээ Тэргэл хүний амнаас будаа иддэг бууны нохой байна Ж нь татвар нэмэхгүйгэж хэлээд гарч ирээд 100 татвар нэмлээ Харин ч торгуул нь бүр замбараагүй болох төлөвтэй 2008-2012 Өгнө гэсэн мөнгөө гүйцэт өгөөгүй мөртлөө Тэрбиш дагва гэдэг нам дамжсан нөхөр боломж байхад та нарт өгч байсан одоо авах естой гэсэн утгатай үг ярьж байна лээ
-
зочин (June 02, 2017 11:43:54 pm )
Эрх мэдэлтнүүдэд үйлчилбэл гавъяат болдог гэж ойлгохоор л юм байна. Хөрөнгийн биржээр хэдэн жил тоглоод гадаадад зугатсан, одоо Монгол банкаар тоглоод гадаадад зугатсан Золжаргал гэгчид хууль үйлчилдэггүй юм байна. Гадаадад зугтдаг арга их дэлгэрэх төлөвтэй.
10 Comments