antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2017 5 comments

ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛАГЧ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁР САРЫН ХУГАЦААНД ЗОГСООЛОО

нийтлэсэн Admin

ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧ ОЛОН ЖИЖИГ КОМПАНИ ЭРХЭЭ ХУДАЛДАН ОРУУЛДАГ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛААС БОЛЖ БАЙГАЛЬ СҮЙДЭЖ БАЙНА

ЛИД: Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ  Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайн компаниудын лицензийг хүчингүй болгож, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Орхон голыг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан юм. Үүнтэй холбогдуулан  БАОЖЯ, МХЕГ, ЦЕГ, АМГТГ, Архангай, Өвөрхангай аймгийн холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, Орхон голын эх болох Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллалаа.

СОНИ: Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эх Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг. Гэвч өнгөрсөн  жилээс авахуулаад 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрчээ. Шалтгаан нь хариуцлагагүй уул уурхай гэдгийг нутгийнхан хэлж байлаа. Харин аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтүүдийн зүгээс лиценз эзэмшигч олон жижиг компани эрхээ худалдан оруулдаг замбараагүй байдлаас болж байгаль сүйдэж байгааг онцолсон. Тухайлбал, “Монгол газар” компани мэдлийнхээ лицензийг 40 компанид шилжүүлэн ажиллуулах болсон байна.

СИНХ: С.ДУЛАМСҮРЭН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МХГ-ЫН ДАРГА

Н.БАЯНМӨНХ  АРХАНГАЙ АЙМГИЙН БАОЖГ-ЫН ДАРГА

СОНИ: Ажлын хэсгийг газар дээр нь ажиллах үед зарим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлчихсэн байхтай таарсан юм. Тиймээс МХЕГ-ын байцаагчид газар дээр нь арга хэмжээ авч акт тавьлаа. БОАЖЯ-наас эдгээр аманд олборлолт явуулж буй компаниудын энэ оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа. Энэ төлөвлөгөөг батлахаас тухайн аж ахуйн нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхлэх хориотой байдаг байна. Мөн бичиг баримтын зөрчилтэй, уулын ажлаа санаандгүй болон санаатайгаар зөрчсөн компаниуд ч байлаа.

СИНХ: Д.ЭНХСАЙХАН   МХЕГ-ЫН ДЭД ДАРГА

          Г.НЯМДАВАА   БАОЖЯ-НЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН             НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА  

СОНИ: Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсах болсон.  Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө 30 жилийн хугацаатай олгогджээ

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • санаа зовогч (May 26, 2017 8:43:47 pm )

    Лицинзийг нь бүрэн хураагаачээ,эх орон газар шороо сүйтгэж байхад энэ кампануудыг бүгдийг нь устга.газрын баялаг бүх ард түмнийх шүү,хэдхэн хулгайчид баяжиж идсээр газар оронг сүйтгэсээр байхад журамладаг төр байхгүй учраас луйварчид баяжсаар тэднийг бүгдийг нь устгаяаа хүмүүсээ босцгооёоо

  • Anonymous (May 27, 2017 3:06:59 am )

    Аль хэдийний болиулах байсийм. Сүйтгүүлж сүйтгүүлчихээд одоо зогсоосноо ажил хийсэн гэж боддогоо БОЯ-ны сайд болимоор юм

  • Xvnmon (May 27, 2017 10:54:54 am )

    кккккккк Яг босож харагдаач нэг л их боссон хүмүүс ккккк

  • Эрдэнэт хот (May 29, 2017 9:46:02 am )

    хамгийн том бохирдуулагч нь Эрдэнэтийн уурхай. Эрдэнэтийн дундуур урсдаг бохирдсон Хангал гол Орхон луу цутгадаг.

  • Zochin (May 29, 2017 3:32:36 pm )

    Uvurhangai aimgiin Mergejliin Hyanaltini gazriin darga S.Dulamsuren gej mergeshsen avilgach baigaa shuu dee. Naad avilgalch Dulamsurengee zailuulahguigeer yamar ch ajil hudlaa. Onoodor shalgalt hiij akt taviad margaash altnii kompaniudaasaa avilgaa avanguutaa shuud nogoo kompaniudaa akt, latsaa oorsdoo avaad ajilla gej heleed suuj baidag yum.

antalya rent a car