-Түрүүчээсээ нэгнийхээ аминд хүрч мэдэх нь ээ-
“Хайртай бөхчүүд маань хар хэл аманд өртлөө” гэх нэгэн байхад “Уур омгоо дарж чадахгүй, гашуун усанд тархиа мэдүүлсэн амьтад” хэмээн адлах хэсэг ч байна. Энэ цагийн хүчтнүүд нь иргэдийнхээ итгэлийг алдаж саваагүй зангаасаа болж бөхийн нэр хүндийг унагаж эхэллээ. Хэдхэн сарын өмнө улсын начин Ц.Улаанхүү “Өнчин төлөг наймаалж үзээгүй хүн юун хар тамхи вэ” хэмээн нус нулимстайгаа хутгалдаад л байсан.
Түүнийг нь харсан хэн ч болов “хөөрхий дөө” гэж уулга алдаж байсан удаатай. Гэтэл шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзэж ялласан нь нүдээ олсон шийтгэл гэлтэй. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг дээ. Бөхчүүд ээ.
ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРЭГНИЙ ДОХИУР ХЭН БАЙВ
Энэ мэт бөхчүүдтэй холбоотой саар мэдээлэл хөвөрсөөр. Хамгийн сүүлд гэхэд Их аварга Д.Дагвадоржтой холбоотой мэдээлэл амнаас ам дамжин яригдаж байна. “Тэрбээр хүн хутгалж гэмтээсэн гэнэ”,”Хийсэн хэрэгтээ гэмшээд ор сураггүй болжээ” зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бөх сонирхогчдын дунд түгжээ.
Баттай эх сурвалжуудын мэдээллээр Д.Дагвадорж хэдхэн хоногийн өмнө Улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь хутгалж гэмтээсэн. Үүнээс болж хохирогч Х.Мөнхбаатар цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч мөнгөний хүчээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр энэ цагийг эзэгнэн төрсөн их аварга, арслангууд юунаас болж ам муруйв.
Хэргийн учгийг хэнээс ч илүү тайлах хүн бол аварга Д.Сумьяабазар, арслан Д.Ганхуяг нар гэнэ. Тэднээс эхлэлтэй маргаан эцэстээ Д.Дагвадорж, Х.Мөнхбаатар нарыг шөргөөцөлдхөд хүргэсэн аж. Архины халуунд зүрх нь чангарсан бөхчүүд нэгнээсээ мөнгө нэхэж эцэстээ хутга мэсэндээ тулж. Манайхан “начны найраа” хэмээх авлигыг өөгшүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.
Хатуухан хэлэхэд, хэн их мөнгөтэй байна тэр цолонд хүрдэг болсон. Тэгвэл хүч бяр ихтэй аварга, арслангууд өнөөх найраа гээчийг хийдэг бололтой. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр бөхчүүд даваагаа наймалцсан өглөг, авлагаас болж хутга мэсэндээ хүрсэн аж.
ДАРАВЧ ДАРДАЙЖ БУЛАВЧ БУЛТАЙДАГ ХОЙНО
Бөхчүүд нэгнийхээ биед гэмтэл учруулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Болсон явдлын талаар мэдээлэл авах гэхээр “Тэмцээн уралдаанд яваад завгүй” гадаадад яваа гэх ч бодит мэдээллээр бол өвчтөн Х.Мөнхбаатар нь эмчилгээ хийлгэж, өнөөх гэмтэн Д.Дагвадорж нь нэхэмжилсэн мөнгийг нь өгөх гээд нэлээд завгүй яваа сурагтай.
Дарин дээр давс гэдэгчлэн ахынхаа өрнөөс болж аварга дүү нь хэлмэгдэв бололтой. Өрөнд орж азгүйтсэн Д.Дагвадорж өнөөдрийг болтол усанд хаясан чулуу шиг сураггүй байна. Дам сонсох нь ээ Японд яваа гэх. Удахгүй cap шинэ болно. Гэтэл бөхөд хайртай фенүүдийнхээ сэтгэлийг өвтгөж таагүй мэдээллээр бөмбөгдсөн Д.Дагвадорж, Х.Мөнхбаатар нарын даваа наймаалцсан гэх мөнгөний хэрэг даравч дардайж булавч бултайх нь ээ.
С.Аянга
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 15, 2012 5:37:02 pm )
munhag teneg hog shuu ene neeree
-
Anonymous (February 15, 2012 6:10:42 pm )
davkagiin buruu bishee munkuu bizda l ehelsen shdee tend chin undsenii buhchuud oluulaa bsiin tegeed davka yaah ch argagui bolson gesen l yaadiin sda ged l neg hatgaa biz surtei sdhee
2 Comments