Цагаан cap гэж хүн бүрийг “үймүүлсэн” баяр байх. Идээ шүүсээ бэлтгэх гэж дэлгүүр захаар үймэх олны
хажуугаар банкны гадна үймсэн хүн хэчнээн их байна гээч. Өчигдрөөс хүний хөгжлийн гэх тодотголтой 21 мянган төгрөг тарааж эхэлснээс “Хадгаламж” банкны салбарууд хаа сайгүй ачаалал ихтэй байна. Харин үүний хажуугаар иргэдийн “эмзэг” сэдвээр дөрөөлөн бизнес эрхэлсэн явдал гарчээ.
Тодруулбал, “Хадгаламж” банкны Таван шар дахь тооцооны төвд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг зургадугаар сарыг дуустал буюу дөрвөн сараар нь тарааж байна гэх мэдээлэл цацагдаад өнгөрснийг Та ч бас сонсож дуулсан биз. Үндэсний томоохон баярын нэгд зүй ёсоор тооцогддог, бэлтэй нэг нь бэлээрээ гайхуулах, амьдрал тааруухан нэгний аргыг барах ч гэж хэлж болох энэ баярт Та бид багагүй мөнгө зарлагаддаг учраас хүн бүхэнд л их мөнгөний хэрэгцээ гардаг.
Харин иргэдийн энэ мэт сэдэв дээр дөрөөлөн “Хадгаламж” банкныхан ёстой нэг дураараа аашилсан шлаар нэгэн имэгтэй манай сонинд “алтан хошуу” өргөсөн юм. Тэрбээр энэ банкны санаачлан, тараасан бөөн мөнгийг олж авах гэж нэлээд их юм болсноо дуулгасан. Сэтгэл санаа болон эрүүл мэнд, цаг заваараа нэлээдгүй их хохирч үлдсэнээ энэ эмэгтэй учирласан. Түүний хэлснээр Таван шар дахь “Хадгаламж” банк өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гаригт ийнхүү сенсаац дэгдээсэн гэнэ.
Түүнийг гэртээ байж байтал хажуу айлын эмэгтэй орж ирээд “Хүний хөгжил”-ийн мөнгийг бөөнөөр нь олгож байгаа талаар дуулгажээ. Нөхрийнхөө цалинг xаран гэртээ суудаг түүний хувьд энэ мэдээ мэдээж сайхан сонсогдсон нь лавтай. Тэрбээр ойролцоо амьдардаг хамаатны айлдаа хэл дуулгаж гэрийн эздийг дагуулан тус банкийг зорьжээ.
Тэднийг очиход үнэхээр хажуу айлын эмэгтэйн хэлснээр мөнгийг бөөнөөр олгож байх нь тэр. Харин мөнгөө авахаар дугаарласан хүний цуваа даан ч их байсан аж. Хамгаалагч залуугаас хэдэн цаг хүртэл ажиллахыг асуутал орой 20.00 цаг хүргэнэ гэсэн тул цувааны ард зогсон хүлээхээр шийдсэн байна. Гэтэл хүмүүс ихээр нэмэгдэж, улмаар эмх замбараагүй байдал газар авч, харанхуйгаас урьтан банк уруу орж, мөнгөө авах гэсэн иргэд дотогш орохоор дайрч эхэлжээ.
Улмаар банкны цонхыг хагалж, уурссан хүмүүс дийлдэхээ больсон тул хүмүүсийн зарим нь тарж, банк ч хаалгаа барьсан байна. Хоёр дахь өдөр өнөөх эмэгтэй мөнгөө мөн л авч чадаагүй ажээ. Учир нь “Хадгаламж” банкныхан иргэдийн “эмзэг” сэдэв дээр дөрөөлөн мөнгө босгох арга олсон байв. Тодруулбал, мөнгөө бөөнөөр нь авахын тулд иргэдээс тодорхой хэмжээний бичиг баримт шаардсан бөгөөд иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулах, мөнгө хүссэн өргөдөл авчрах гээд зохих зүйлсийг шаардсан байна.
Энэ ч яахав зүй ёсны юм. Харин зүй бусаар хүн бүрээс мөнгө хурааж эхэлжээ. Дээр дурдсан бичиг баримтаас гадна банкны захирлын гарын үсэг шаардсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь захирлын гарын үсэг гурван мянган төгрөг байжээ. Мөнгөө бөөнөөр нь авах гэсэн иргэд эл байдлыг эсэргүүцсэн ч ахиухан мөнгө авч шинэ сардаа бэлдэх хэрэгтэй байгаа учраас үг дуугүй эрхэм захирлын гарын үсгийг авахаар мөн л дугаарлан зогссон аж.
Хажууд нь байсан хүмүүс ч яахав. Дугаарлаж зогсоод л өнөөх эрхмийн гарын үсгийг авчхаж. Харин Таван шар дахь салбараас бус Сонгинохайрхан дүүргийн XXI хороон дахь “Хадгаламж” салбараас мөнгөө авахаар очсон иргэдээс ч мөн өнөөх гарын үсгийг авч ирэх шаардлага тавьсан байна. Ингээд мөнгөндөө дугаарласан хүмүүст бас нэгэн ажил гарсан нь Таван шарын салбар уруу явж, даргын гарын үсэг олж ирэх ажил нэмэгдэв.
Өмнө нь энэ мөнгийг “ХААН” банк олгож байгаад ачаалал ихэдсэн, бусад үйлчилгээ хэцүүдлээ гэх нэрийдлээр мөнгө тараах ажлаас бултсан. Харин олон хүнд үйлчлэх үүрэг хүлээсэн “Хадгаламж” банк төрөөс олгож буй мөнгийг иргэдэд дамжуулсныхаа дүнд ийнхүү бизнес хийж байгаа нь үнэхээр хэрээс хэтэрсэн хэрэг биш гэж үү.
Иргэдийг өч төчнөөн зардал чирэгдэл болгосны эцэст мөнгийг бөөнөөр нь олгож эхэлсэн хоёр дахь өдрөөсөө энэ үйлчилгээг хаасан байна. Тайлбар нь иргэд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэсэн шалтгаан. Бие биеэсээ хэл дуулан цугласан олон хүйтэнд өдөржин дугаарласаг хариуд мөнгөө ч авсан зүйлгүй гэртээ харихад хүрчээ.
Эдгээр хүмүүсийн дунд өнөөх эгч маань баахан сандчиж, ийш тийш гүйснийхээ эцэст мөн л хоосон буцсан гэсэн. Cap шинийн өмнө иргэдэд бөөнөөр нь мөнгө олгох санаачлага гаргасан нь мэдээж сайшаалтай хэрэг. Хамгийн гол нь эл ажлаа наанатай, цаанатай төлөвлөж байж нэвтрүүлэх хэрэгтэй байлаа. Ингэж олон сараар нь бус ганцхан сарын мөнгө олгож эхэлдэг cap бүрийн 15-ны өдөр л гэхэд мөнгөнд дугаарлах хүний цуваа худалч хүнд бүхэл бүтэн гудам тойрох хэмжээнд хүртлээ урт дараалал үүсгэдгийг банкны нарийн тооцоотны ухаанд бүү хэл жирийн бидний ч тархинд нэр шиг минь сийлээстэй байдаг бус уу.
Гэтэл ингэж олон сараар нь мөнгө олгоход банканд хэр их ачаалал ирж, иргэдийн цуваа хэчнээн урт болохыг тооцоолох ухаан тэдэнд байгаагүй гэвэл итгэхэд бэрх. Гарын үсгээ зарах башир аргыг сэдсэн хэрнээ гарцаагүй тохиох асуудлыг яагаад тооцоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Иргэдийн ярьж буйгаар хүний хөгжлийн мөнгийг бөөнөөр олгоод больсон нь “Хадгаламж” банкны шоу байснаас гадна иргэдээс хэдэн цаас тонших хэн нэгний хөөрхөн бизнес санаа биеллээ олсон ч байж болох.
Мутарлахын тулд иргэдээс шаардсан хүн нэг бүрийн гурван мянга гээд бодохоор хэдэн хүн эрхэм даргын гарыг “хүндрүүлсэн” бол. Иргэддээ мөнгө тарааж байгаа юм, төрийн үйлчилгээг хүнд ачаа үүрэн биелүүлж байгаа юм гээд л энэ банкийг уг нь их харж үзэж байгаа юм билээ л дээ. Гэтэл төрөөс өгч байгаа төлөөс нь багадсан уу яасан, банкны хүний нарийн ухаанаар бас ч гэж сүйхээтэй арга сэдсэн байгаа биз.
Ширээний ард суучхаад гарын үсгээ наймаалцаж сууна гэдэг аавын хүү болгонд олдоод байдаг завшаан биш байх шүү. Ингээд эгчийн ярьсныг лавлахаар өнөөх гарын үсэг наймаалцсан Таван шар дахь “Хадгаламж” банкинд хүрч очив. “Хүний хөгжил”-ийн, олон хүүхэдтэй эхчүүдийн гэх тодотголтой өнөөх л бэлэн мөнгийг тарааж эхэлсэн учраас дээр хэлсэнчлэн ёстой л гудам ороох урт дараалал жам мэт үүссэн байв.
Сониноос яваа гэдгээ хэлээд зогсож байгаа олноос “Хүний хөгжил”-ийн мөнгийг бөөнөөр нь өгсөн талаар лавлахад, хэл ам уралдуулан хэлж байна. “Ёстой тоглоомтой юм болсон. Бөөн ажил удаж, ийш тийш гүйлгэчхээд хоёр өдөр алалцуулаад л хаачихсан. Cap шинэ дөхсөн үед нүдээ олсон ажил хийж байна гэж олзуурхаж байсныг яана. Гэтэл сүүлдээ шимтгэл, гарын үсэг гэх нэрийдлээр янз бүрийн мөнгө хурааж, өнөөх өгч байгаа хэдэн төгрөгөөсөө багагүй хувийг нь буцаагаад авчихсан. Захирлын гарын үсэг гээд хүртэл мөнгө авсан” гэж ярив.
Гэтэл хажуунаас нэгэн эмэгтэй их л ууртайгаар “Юун гурав, найман мянган төгрөг авсан шүү дээ” гэх нь тэр. Учрыг лавлахад “Мэдэхгүй ээ шимтгэл, хүү гээд л байсан. Харанхуй болоод хүмүүс үймээд, бушуухан тэрийг нь өгөөд гарсан” гэлээ. Ингээд хамгаалагчийн зөвлөснөөр дотогш орж, нарийн бичгийн дарга эмэгтэйтэй уулзаж, дээрх мөнгөний учрыг лавлахад, “Мөнгө тараах үйлчилгээ хоёр өдөр ч хүрэхгүй хугацаанд яваад дууссан. Бид чинь шимтгэл энэ тэрээ авалгүй яадаг юм. Тэгээд ч бид та нарт мэдээлэл өгөх албагүй” гээд халгаасангүй.
Хамгийн гол нь өнөөх гарын үсгээ худалдсан эрхмээс учрыг лавлахыг хүссэн боловч эрхэм дарга ажлын цагаар өрөөндөө байхгүй байв. Ямартаа ч иргэдийн хэрэгцээ шаардлага, цаг үеийг дөрөөлж, дур зоргоороо аашилсан ийм нэг хэрэг явдал болоод өнгөрчээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Unen.mn”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 15, 2012 12:20:41 pm )
kvueee manaihan uursnuu ingeed abilgiig bii bolgood bdgiishdee zvgerl zogsoj bgaad l abn biz
-
Anonymous (February 15, 2012 1:28:11 pm )
hn arai l denduu yumaa. bachim niigem ulam l bachimdmaar bolood bhiimaa.
2 Comments