ЛҮНГИЙН ЗАМ ДЭЭР МАШИНАА ЭВДЭЛСЭН ХОХИРОГЧ УИХ-ЫН ГИШҮҮН ДАМБА-ОЧИРЫН “ОЧИР” ТӨВ КОМПАНИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ
Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 106,2 км замыг нь УИХ-ын гишүүн Дамба-Очирын “Очир төв” ХХК гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээнд барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн нэг дэх жил санхүүжилтийн 30 хувийг, 2 дахь жил 30 хувийг, 3 дахь жил үлдэх 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Гэвч Дамба-Очир гишүүн барилгын ажлыг дуусаагүй байхад дээрх гэрээгээ зөрчин, улсын төсвөөс 2,0 тэрбум авсан ч барилгын ажил удааширч, Лүнгийн зам нэртэй камыг тойрсон хэрүүл маргаан дэгдэх болсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Энэ зам ашиглалтад орсон ч Дамба-Очир гишүүний чихнээс байнга хонх уяж, байнга хэл ам татлаж байгаа. Үнэндээ ч Лүнгийн зам дээр машин тэргээ эвдсэн, мөн осол аваар гарч, ам нас эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн гомдол санал тасрахгүй байгаа юм.
Саяхан л гэхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч В.Жавхлан, С.Базарханд нар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очиртөв” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцжээ. Хохирогч Баянгол дүүргийн 13-р хорооны иргэн Бадамраагийн Болд тус компаниас гэм хорын хохиролд 9.463.945 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд гомдол гаргажээ. Хохирогч залуу 2010.08.21-ний өдрийн 23 цагийн үед 91-99 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 105 маркийн автомашиныг жолоодож явахдаа Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт “Очир төв” ХХК-ий овоолж асгасан хайрган дээгүүр харайлган осолд орж машинаа эвдсэн.
Тиймээс гэм хорын хохиролд 9.317.500 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 146.445 төгрөгний хамт “Очир төв” ХХК-аас гаргуулж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан байх юм. Шүүх уг нэхэмжлэлийг хянаж үзээд “Очир төв” ХХК нь дээрх автомашины эвдрэл хохирлын шууд үнэлгээ болох 7.496.000 төгрөгнөөс урьдчилан олгосон таван булын үнэ болох 700.000 төгрөгийг хасч, 6.796.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Болд нарт төлөх шийдвэр гаргажээ. Энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Ялангуяа Лүнгийн зам дээр осол аваарт орж, эрүүл мэндээрээ хохирсон, ам насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэн холбоо байгуулж, Дамба-Очир гишүүний хувийн компаниас хохирлоо төлүүлэхээр шийдээд байгаа аж. Эрхэм гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” ХХК-ны захирлаар түүний эхнэр Цэгмид гэгч бүсгүй ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүн Лүнгийн зам дээр эвдэрсэн машины таван булны үнийг төлж өгч байгаа юм чинь энэ замын засвараас болж осолд орсон хүмүүст нөхөн төлбөр өгөх ёстой хэмээн үзэж байгаагаа тэд нуухгүй байна.
www.shudarga.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 15, 2012 12:10:36 pm )
zub ingej baij hariutslagiin togtoltsoog bii bolgoh heregtei
-
Anonymous (February 15, 2012 12:27:51 pm )
zub zub sain zargaldaad muu nobshiig songuuliaas n umn unagaad ug
-
Anonymous (February 15, 2012 12:35:18 pm )
ene zamtai holbootoi mash ih suirel uussen baidag. 1. Mash olon hun abaart orj ami nasaa aldsan, tahir dutuu bolson 2. Huls huchee barj baij olson ed hurunguu evdelj suitgesen 3. Baigal orchin yamar saihan baisan, Odoogiin bgaag ni har… Bicheed baibal duusahgui ih lai uusgesen novsh doo. Iimerhuu novshnuudiin baih yostoi gazar ni uul ni todorhoi. Getel har daa gishuun ch geh shig pizda.
-
Anonymous (February 15, 2012 1:07:14 pm )
Ene zamiin talaar yu ch medehgui baij bitgii ingej negniihee amiig dagaj hudlaa shaatsgaaj bai. Hun yumaa meddeg baij l jalichih heregtei bdiin! ok
-
Anonymous (February 15, 2012 1:54:26 pm )
yag zuv shuu. damba ochir olon hun alsan shuu. shorond hiih heregtei. ene aluurching. hun alaal munguur ni UIH d garsan yum shuu
-
Anonymous (February 15, 2012 1:57:50 pm )
erdeneted baihdaa barj baisan barilgiin nuh hi yamarch haalt hamgaalalt baihgui hun unaal uhej bsan. olon hun zalgisan hun dee. hoid nasandaa ih tamlagdana daa novshiin huur dambaochir. alnaa chamaig za
-
Anonymous (February 15, 2012 8:32:25 pm )
tam-ochir aluurchin…
-
Anonymous (June 19, 2012 11:28:52 am )
Anandbazar metiin xugiin yum nartai Gundalai, Damba-ochir metiin chansaatai, oron nutagtaa xiisen ajiltai uls turchdiig oruulaad bgaa chini taalagdsangyi yamar utgatai iim garchig ugsniig chini uls turiin zorilgotoi yawuulga gxees uur xelchmeer ug daanch alga. niitlel bichij bgaa xunii medlegiin tuwshin uruwdultei bna
-
Anonymous (June 19, 2012 5:01:29 pm )
yun teneg yamar utgagyi medeelel tawidgiin be. ter chini tuxain joloochiin ur chadwariin l asuudal boloxoos yaxlaaraa damba-ochir altsan yum shig sonin yum bichdgiin be ingj uls turiin shou xiixee boliochee. gemgyi xuniig aluurchin boltson yum shigeer bichij nerxundiig ni gutaax ajillagaa xen yawuulj bgaa ni todorxoi shdee AH, odkhuu guai l biz dee
-
Anonymous (June 19, 2012 5:02:28 pm )
xudlaa medeelel bna. iim xereggygi yum bichij irgediin tolgoig ugaax ni zarim neg nuxduuded xeregtei bdag yum bx daa.
10 Comments