antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2017 10 comments

“М-Си-Эс” “Централ тауэр”-ын газрыг ямар ч хахуулгүйгээр авсан гэв

нийтлэсэн Admin
Мэдэгдэл
МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаарт оролцохдоо, “Централ тауэр”-ын газрыг 200 сая төгрөгийн хандив өгч авсан” мэтээр М-Си-Эс компанийн нэр хүндэд дахин халдлаа.
Засгийн газраас 2002 онд баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 560 тоот захирамжаар Төв цэцэрлэг, Дуурийн театрын хоорондох хоосон газрын 0,44 га талбайд Олон улсын худалдаа, үйлчилгээний төвийн төсөл шалгаруулах тендер зарлагдсан билээ. Уг тендерт БНСУ, Япон болон дотоодын аж ахуйн нэгжүүд оролцож, тус компанийн “Централ тауэр” төсөл шалгарсан юм. Үүний үр дүнд гадаадаас томоохон хөрөнгө оруулалт татсанаар өнөөдөр “Централ тауэр” нь Улаанбаатар хотын олон улсын жишиг бүхий худалдаа үйлчилгээний төв болсноос гадна нийслэл хот хувийн хэвшилд түшиглэн хөгжих томоохон жишээ болж байна.
Аливаа сонгуулийн өмнө намууд хандив хүсч хувийн хэвшлийнхэнд ханддаг ба тус компани хуулийн хүрээнд асуудлыг шийдсээр ирсэн бөгөөд “Централ тауэр”-ийн газартай энэ нь огт холбоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
М-Си-Эс Группийн Хэвлэлийн Алба

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • ааа (May 18, 2017 11:23:29 am )

    Олон улсын худалдаа, үйлчилгээний төвийн төсөл шалгаруулах тендер зарлагдсан билээ. Уг тендерт БНСУ, Япон болон дотоодын аж ахуйн нэгжүүд оролцож, тус компанийн “Централ тауэр” төсөл шалгарсан гэжээ Энэ нь авилгаа хуулийн дагуу болгож буй тавилт шүү

  • Irgen (May 18, 2017 12:50:51 pm )

    Huuliin daguu met haragdahaar hiigdsen luivar baigaa, Avilga ugsun ni unen baij taaraa. Uund itgeh hun baihgui! MCS Avilgagui yum hiij haragdaa yu? Songuulitai holbootoigoor Beniigee umuurch baigaa ni ene. Songogdsoniih ni daraa dahin zunduu shagnal avna, odoo ch mungu handivlaj baigaa.

  • ооо (May 18, 2017 12:58:07 pm )

    Одоо ингэж л яришдээ ойлгомжтой. Авсан хүн нь авсанаа хүлээгээд байхад өгсөн нь гүрийгээд нэмэр байгаамуу.

  • zochin (May 18, 2017 4:39:03 pm )

    Их хотод өнгө нэмсэн их бүтээн байгуулалт юм шүү.Үүүний цаана хичнээн хүн ажлын байртай болж байгааг бодох хэрэгтэй.Адаглаад жижүүр,үйлчлэгч гээд олон хүний амь амьжиргаа сайжирч байгааг нь илт билээ.Бид хийсэн бүтээсэн зүйлийг сөрөг муу талаас харах биш хийж бүтээж амжуулсаныг бодолцох нь чухал юм шүү.

  • zochin (May 18, 2017 4:40:33 pm )

    Энэ Энхбаяр яг улс төрөөр зөнөчихсөн байхоо.Хачин2 юм их ярьдаг болжээ

  • zochin (May 18, 2017 4:48:14 pm )

    төсөл бичээд газар авсан гээд л аятайхан өгүүлвэр оруулсан байна тэгээд л гөсөн гэхээр олон үнэмшиж өгөх юм гэнээ арайл байна цаана маш том ашиг сонирхол байдаг гэдийг мэднэ битгий хүүхэд хуурч байгаа юм шиг битгий хуцаад бай в

  • иргэн (May 18, 2017 4:51:03 pm )

    Энхбаяр мэтийн хүнд итгэхэд хэцүү цаг болжээ. Одоо ингэж нэгнийгээ буруутгаж байгаа хүн ард түмнийг бол бас л хэцүүл болгох байхдаа.

  • zochin (May 18, 2017 4:55:03 pm )

    Ungursun boroonii hoinoos tsuv numurnu gegcheer ta odoo uuniig yriad yahav dee ter ued ygd eniig ilchleegui chin l harin sonin bn daa enehuu bguulamj n barigdaad udguu zunduu ail urhiin amjirgaag zalguulj bhad tgd ch barimt notolgootoi yrih heregtei sh d

  • saruul (May 18, 2017 5:28:33 pm )

    Erunhiilugchid ner devshij chadaaguigeesee bolood ta inged hov jiv huutsulduud yvad bj blhgui sh dee ene chin ta ymar negen shaardlaga hangaaguigees bolod l iim hariu garj bgash d tuuneesee bolood busad humusig hohirooj blhgui sh dee

  • kkkkkkkkkk (May 18, 2017 5:29:38 pm )

    Huviin erh ashgaasaa bolood songuulid ner devshih gj oroldson tanid yaj itgeh bilee dee

antalya rent a car