antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Учиртай есөн толгой Н.Алтанхуягийг албан тушаалаар өндөглүүлэх үү

нийтлэсэн Admin

Алтан гадасаас өөр гялалзаад байх фракцгүй байсан АН-д хэдхэн хоногийн зайтай хүчтэй фракцууд шил шилээ

даран төрж эхэллээ. АН-ын дарга Н.Алтанхуягаас албан тушаалын суудал горилж улмаар түүнийг унагаан төрийн өндөрлөг өөд зүтгэх фракцууд сонгуулийн өмнөхөн төрж байгаа нь улстөрийн зорилго агуулсан нь ойлгомжтой. ГЭвч үеэ өнгөрөөж, суудлаасаа буух дөхөж байгаа Н.Алтанхуяг дарга албан тушаалаар өндөглөнө гэдэг санасны гарз. Харин түүнийг ширээнээс нь буулгаж, ширдэгнээс нь сэгсрэх төлөвлөгөө л биелэж магадгүй.
МоАХ
МоАХ гэх партизануудын баг байсаар ирсэн ч өдгөөгийн нөхдүүд шиг олны чихийг дэлдийлгэсэн нь үгүй. Партизануудын багийг УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүлдэг хэдий ч түүнээс өөр хөрөнгө чинээтэй, эрх мэдлийн түлхүүрийг гартаа атгах чадалтай чансаатай аавын хүү одоохондоо алга. Харин гишүүд дэмжигчдийн тухайд улаан хувьсгал хийж мэдэхээр цөс ихтэй хөгшчүүл бий. Одоогоор “Арын албаны дарга”-ын алба хашихаас хэтрэхгүй байгаа Ш.Түвдэндоржийн хувьд сонгуулийн “од”-гүй нэгэн гэхэд болно. Харин 2004 оны сонгуульд тэнгэрийн умдаг атгаж УИХ-ын гишүүний зөөлөн буйданд тухалж чадсан “памперстай хүү” Батын Батбаатар өдгөө УИХ-д суух гэрэл харагдахгүй байгаа юм.
Алтангадас
Харин тус намын хамгийн хүчтэй фракц байсаар ирсэн Алтангадас түрүүнд ургасан эврээс сүүлд ургасан чих гэгчээр “дүү фракцуудынхаа” сүрэнд дарагдаж мэдэхээр болчихоод байгаа. Ер нь сүүлийн үед суларч байр суурь нь ганхаж, ширүүхэн салхинд унаж мэдэх дээрээ тулаад байгаа юм. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Ламбаа, Г.Батхүү, С.Баярцогт нараар толгойлуулсан эл фракцаас С.Ламбаа сугарч магадгүй. Тэрбээр Гадаад хэргийн дэд сайд асан Б.Болорт тойргоо нэг тэрбум төгрөгөөр наймаалсан гэх “бор шувуу” чих шүргэсэн. Хэрэв эл бор шувуу үнэн жиргэсэн бол УИХ-ыд суудалгүй болсон тэрбээр сайдын сэнтийд л залрахгүй бол хүчин суларч эхлэнэ гэсэн үг.
Зүүн хойт Ази
Ардчилсан намд Зүүн хойт Азийнхан байсаар ирсэн ч нэг их сүржигнэж фракцаараа хор найруулаад байсангүй. Жижиг сажиг асуудал дээр саналзөрөлдөхөөс хэтрээгүй хэдэн нөхдүүд дотроо Э.Бат-Үүл том нь. Баабарын зөвлөгөө, Э.Бат-Үүлийн удирдлагаар ам хөдөлгөдөг Батж.Батбаяр, Лу.Болд, Р.Бадамдамдин гэх гишүүдтэй энэ фракцаас нэг их асуудал гарахгүй байсаар ирсэн.
1-Ардчилал
МАН-ыг хэлэлтгүй хөгширч яваа АН-ын гишүүд дотроо залуу цус нь болсон Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын залуусын бүлэг. Одоохондоо муу нэр, луу дансаас хол байгаа эдгээр гишүүд сүүлийн үед хүчрхэгжиж магадгүй болоод байгаа. Хэл ам гэхээсээ илүү хээгүй нь “дэндсэн” Х.Тэмүүжин гишүүн улстөрчдийн дарж буй өндөг болоод байгаа долдугаар сарын нэгэн гэх дуулиант хэргийн сэжүүрийг гаргаж ирсэн нь түүний амыг үдэх албан тушаалтнуудын бай болоод байгаа. Гэхдээ төрөлхийн зангаа барьж чадвал Х.Тэмүүжин гишүүн хэр барагтай асуудлыг дарахгүй.
Ардчилсан хүчний холбоо
Алтангадас, Алтанхуяг хоёрыг унагаах төлөвлөгөөг гол чиглэлээ болгосон Ардчилсан хүчний холбоо гэх фракц одоогоор Алтангадасын дараа орох хүчтэй фракц болоод буй. Эл фракцын гишүүд нь ч мөнгөтэй ч нөлөөтэй ч эрхмүүд. Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, З.Энхболд, Н.Батбаяр нарын гишүүд бий. Намын дарга Н.Алтанхуягийн байр суурийг хамгийн ихээр ганхуулж буй тэдний толгойлогч З.Энхболд намын даргын сунгаанд Н.Алтанхуягт араараа тавиулсныхаа “өшөөг” авахаар ийнхүү зүтгэж буй. Ардчилсан хүчний холбооны гол нөөлөг нь Р.Амаржаргал. Хаашаа л бол хаашаа эргэж, хэнийг ч шахаанд оруулж чадах тэрбээр энэ фракцын гол рольд тоглож байгаа нэгэн.
Ардчилсан хүчний холбоо-Шонхор
Гэтэл өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө Ардчилсан хүчний холбоо дотроо задарч З.Энхболд тэргүүтэй С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар “Шонхор” фракцыг байгуулан Ардчилсан хүчний холбооноос өрх тусгаарлав. Шударга үнэний эрэлд мордож байгаа нь тэр. Гэхдээ хулгайч хүн өөрөөсөө бусдыг хулгайч хэмээн боддог гэх үг бий. Шударга бус хүмүүс өөрөөсөө бусдыг шударга бус хэмээн шударга үнэний эрэлд мордож байгаа нь хэр хол явах нь одоогоор бүрхэг. Төрийн өмчийн холбооны дарга байхдаа үедээ хувьдаа чамгүй хөрөнгө мөнгө завшиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтэ мэдүүлэлгүй орхисон объект ньилчлэгдэж хэл амны бай болж байсан З.Энхболд гишүүн санаачлагыг гартаа аван ажиллаж байгаа.
Ардчилсан хүчний холбоо-МҮДН
МҮДН. Тухайн үедээ хүчирхэг байсан энэ фракц замын уртад бүдэрч дахиад сэхэл авсангүй байсаар өнөөдөр болсон. Харин саяхан болсон АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр МҮДН-ын толгой Р.Амаржаргал сэргээж байгаагаа зарласан. Тэрбээр сонгуулиас өмнө фракцаа тэлж хүчирхэг болон зөвхөн сандал ширээхэн ярьдаг бодлогоол тэлж сайдын суудал өд зүтгэхээр хүч бэлтгэж байгаа гэх.
Кроун
НХХЯ-ны дэд сайд асан Д.Нямхүү, Х.Золжаргал нарын зажилахад зөөлөн нөхдүүдийн фракц. Эдний гол бодлого нь намын дарга Н.Алтанхуягийг түшиж албан тушаал ахих бодлого барьдаг гэхэд болно. Тиймдээ ч дэд сайдын суудалд тухлан намтар гуншингаа зузаатгасан нөхдүүд цаашид хэний фракц руу урвах нь тодорхойгүй. Ёстой л салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг эрх мэдэл хэний гарт байна тийшээ очих фракц.
Мөнх тэнгэр
Алтангадас, МоАХ, 1-Ардчилал, Зүүн хойт Ази, Кроун зэрэг фракцуудын урвагчдийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнтэй фракц. Ирэх сонгуульд чадвал хүч үзэх, тойргийн гадна үлдвэл сайдын суудал, албан тушаалын амлалт авахаар улайрч байгаа нөхдүүд “Мөнх тэнгэр”-ийн хүчин дор нэгдлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car