antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Монголд хэн баян бэ?

нийтлэсэн Admin

Өнөөдөр албан тушаалтнууд өнгөрсөн онд буюу 2011 онд хэчнээн хэмжээний хөрөнгө, орлого олсноо тайлагнаж дуусах сүүлийн өдөр. Олсон хөрөнгө, орлогынхоо талаар тайлан гаргаж өгөх, үгуй нь тэдний хэрэг. Тиймээс өнөөдөр хөрөнгө, орлогоо мэдүүлэх өдөр чинь дуусч байна шүү гэж сануулахаас илүү, өөр нэг мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраас тус газарт хөрөнгө, орлогоо мэдүүлдэг 270 орчим албан тушаалтан жил, cap, өдөрт хэчнээн хэмжээний орлого олж байна, хэн нь хамгийн их орлого олов, хэн нь бусдыгаа тэргуүлэв гэдгийг судалжээ.
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүлдэг 270 хүн нь манай улсын өндөр, их эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг хүмүүс гэсэн үг. Тэр хэрээрээ хамгийн баян хүмүүс ч гэж хэлж болно. Тэртэй, тэргүй хэн хамгийн их мөнгөтэй, хамгийн баян байна тэр хүн хамгийн өндөр албан тушаалд очдог бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг болсон билээ.
Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш буюу 2007-2010 он хүртэлх хугацаанд тус газарт хөрөнгө, орлогоо мэдүүлсэн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр үндэслэн хийсэн орлогын судалгаагаар манай улсын хамгийн өндөр орлоготой хүнээр “Монгол шуудан” банкны гэгддэг УИХ-ын гишүүн Д.Зоригт тодорчээ. Тэрбээр 2009 онд л гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн opлого олж. Монгол Улсын нэг иргэн ганцхан жилд 20 тэрбум төгрөг олно гэдэг амжилт шүү. Дэлхийн баячуудтай бараг л эн зэрэгцэх хэмжээнд хүрч байгаа биз дээ. Энэ онд 270 хүн маань нийлээд 50 гаруй тэрбумын орлого олсон байна. Үүний цаана тэдний барилга байгууламж, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ, авто тээврийн хэрэгсэл, мал, газар, хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцаа, эрх, концесс, лиценз гэх мэтчилэн маш их хөрөнгө судалгаанд ороогүй үлдэж байгаа. Судалгааг хэн хамгийн их хөрөнгөтэй вэ гэсэн үзүүлэлтээр бус хэн хамгийн их орлого олж байна гэсэн үзүүлэлтээр хийснийг дашрамд тэмдэглэе.
2010 онд 270 өндөр албан тушаалтны маань тав нь нийт орлогын 70-80 хувийг олсон байх юм. Д.Зоригт гишүүний араас олсон орлогынхоо хэмжээгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар толгой цохиж байна. Ерөнхийдөө эдгээр эрхмийн орлого 270 хүний маань тухайн жилд нийлж байж олсон нийт орлогын 70-80 хувийг эзэлж байгаа гэсэн үг.
Орлогын үзүүдэлтээс харахад манан улсын баячуудын эгнээнд А.Гансүх гэдэг эрхэм яах аргагүй орж иржээ. Энэ хүн болон бусад нь их хэмжээний орлогыг хаанаас, ямар эх үүсвэрээс олж байна вэ гэдэгт мэдээж холбогдох газрууд анхаарлаа хандуулж, шалгаж нягталж байдаг гэж найдъя. Өндөр орлоготой хүмүүсийн жагсаалтад хууль хяналтын байгууллагын дарга нар нэлээд хойгуур ордог байна. Хуулийн хумүүс гэсэндээ мөнгөн орлогоо бага байлгаж, хөрөнгөө зузаалж байдаг ч юм билүү. Гэхдээ бас харьцангуй шударгаар ажиллаж байдаг гэдгийг ч харуулж байж болно, гэвч хэн мэдлээ.
Судалгааны эцэст өндөр албан тушаалтнууд маань манай улсын дундаж буюу жирийн иргэнтэй харьцуулахад илүү өндөр орлого олж байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 270 хүний нийт орлогыг 270 хүн нэг бүрт нь хувааж үзвэл жилд нэг нь 10 гаруй сая, сард сая гаруй төгрөгийн орлого олж байгаа үзүүлэлт гарсан байна. Үүн дээр дээр дурдсанчлан барилга байгууламж буюу орон сууц, үйлдвэрлэд үйлчилгээ, авто тээврийн хэрэгсэл, мал, газар, хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцаа, эрх, концесс, лиценз гэхчлэн өндөр үнэтэй хөрөнгө нэмэгдэнэ. Ингээд бодоод үзэхээр манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд маань чамгүй орлоготой, хэтэвч зузаантай хүмүүс гэдэг нь анзаарагдаж буй. Энэ нь манай улсын нийт хөрөнгийн багагүй хувь нь 270 хүний гарт орсон гэсэн үг. Тэдний цаана төрийн өндөр алба хашаагүй, бизнесээ хийгээд явж байгаа цөөн хэдэн баячууд мэдээж байгаа. Энэ янзаараа бол удахгүй, хэдхэн жилийн дараа манай улсад цөөн хэдэн хүн хэт баяжиж, тэдний гарт манай улсын баялаг тэр чигтээ орж ч магадгүй.
Ерөнхийдаө манайд төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс нь илүү их хөрөнгө, мөнгөтэй байдаг сонирхолтой ч гэмээр, хачирхалтай ч гэмээр гаж үзэгдэл хавтгайрлаа. Дэлхийн баячууд нийгэм рүүгээ чиглэсэн, хүнд тустай бизнес хийж, түүнийхээ үр шимээр баяжиж, тэр нь ч олон нийтэд ил тод байдаг бол манай улсад хэн өндөр албан тушаалд очиж байна, тэр хүний хөрөнгө, мөнгө дагаад нэмэгдэж байдаг. Түүнийхээ хэрээр мөнгө ийн олсон нь тодорхойгуй, нууцлагдмал. Албан тушаалын хаялга гэж үүнийг л хэлэх байх. Уг нь бол өндөр албан тушаалтнуудын маань улсаас авч байгаа цалин нь хангалттай их биш. Тэгсэн хэрнээ албан тушаал өсөхийн хэрээр олж байгаа орлого нь нэмэгдээд байдаг ийм үзэгддийн ард авлига, албан тушаалын хэрэг нуугдаж байдаг гэдэг нь ойлгомжтой.
Албан тушаалын шатаар өгсөхөөс өмнө бизнес хийж баяжсан хүмүүс өндөр албан тушаалтнуудын маань дунд байдаг л байх. Гэхдээ тийм хүн хуруу дарам цөөхөн гэдгийг хэн хүнгүй л мэдэх хойно, албан тушаалд очихоосоо өмнө баяжсан байх хөөрхий гэж өөр өнцгөөс харах гээд ч тэгж чадахгүй нь. Ерөнхийдөө бол манай баячууд гээд байгаа хүмүүсийн ихэнх нь буруу замаар будаа тээсэн нөхдүүд байдаг. Хувьчлалын үеэр өчнөөн үйлдвэрийн газруудыг дампууруулахыг нь дампууруулж, авч үлдэхийг нь үлдэж, янз бүр болсоор байгаад үнэгуй шахам хувьчилж аваад баян болсон хүмүүс ч манай өвдөр албан тушаалтнуудын дунд байгаа. Үгүй яахав, энэ хүмүүс бизнес хийж мөнгө олсон гэж бодаоо гэхэд ийм их, хорь, гучин тэрбумаар нь олоод байх тийм их хугацаа өнгөрсөн билүү. Гайхах, гайхуулах юм ч их л байх юм даа.

Н.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car