antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2017 2 comments

30 настайдаа хэрхэн саятан болох вэ?

нийтлэсэн Admin

Хүн бүхэн баяжихыг хүсдэг. 30 настайдаа баян болох нь бараг л уран зөгнөл байдаг.
Гэхдээ л энэ нь боломжтой. Би 21 насандаа коллежоо хаяж, үгээгүй ядуу өрөнд баригдсан нэгэн байлаа. Харин 30 нас хүрэхдээ аль хэдийн саятан болчихсон байсан юм.

Иймээс би өөрийн туршлагаасаа хуваалцан, доорх 10 алхмыг бичлээ.

1. Мөнгийг дага.
Эдийн засгийн өнөөгийн орчинд, хуучин арга барилаар саятан болох боломжгүй болсон. Та орлогын нэмэгдлээ өсгөхөд гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Миний сарын орлого анх 3000 доллар байсан, харин 9 жилийн дараа гэхэд 20 000 доллар болсон. Мөнгийг дагаж эхэлснээр, санхүүгийн хяналтын хүч нэмэгдэх ба боломжуудыг олж харах болно.

2. Гайхуулах бус ялгарч харагд!
Миний бизнес, хөрөнгө оруулалт хэд хэдэн найдвартай орох мөнгөн урсгалтай болтол, би  брэндийн үнэтэй цаг, машин зэрэг тансаг хэрэглээний зүйлс худалдаж аваагүй юм. Би саятан болсныхоо дараа ч тэр Toyota Camry-гаа унасаар л байлаа. Та худалдаж авсан аар саар чимэглэлээрээ бус, бизнесийн ёс зүйгээрээ бусдад танигдах хэрэгтэй.

3. Хадгаламжинд бус хөрөнгө оруулалтад зориулж хадгал.
Мөнгө хадгалах ганцхан шалтгаан нь хөрөнгө оруулалт хийхийн тулд л байдаг. Хадгалж буй мөнгөө аюулгүй, гар хүрэхээргүй дансанд хий. Ямар ч тохиолдолд битгий ашигла. Би жилдээ 2 удаа ямар ч мөнгөгүй болдог. Учир нь би өөрийн нэвтэрч чадахгүй бизнест илүүдэл хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг.

4. Танд үр өгөөж өгөхгүй өр зээлээс зайлсхий.
Танд ирээдүйд мөнгө оруулах л биш  бол өр зээл битгий тавь. Би нэг удаа машин авахын тулд хүнээс мөнгө зээлсэн юм. Учир нь тэр машин миний орлогыг нэмэгдүүлэхийг мэдэж байлаа. Баян хүмүүс хөрөнгө оруулалтын хөшүүрэг, мөнгөн урсгалын өсөлтийг бий болгохын тулд өр тавьдаг бол ядуу хүмүүс юм худалдаж авч, түүгээрээ баячуудыг улам илүү баян болгохын тулд бусдаас мөнгө зээлдэг байна.

5. Хартай амрагтайгаа харилцаж буй мэт мөнгөнд ханд.
Сая сая хүмүүс санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг эрмэлздэг ч, мөнгийг нэн тэргүүнд тавьж буй хүмүүс л хүрдэг байна. Мөнгө нь хартай амрагтай адил байдаг. Түүнийг үл ойшоовол, тэр таныг үл ойшооно. Түүнээс ч долоон доор, хэн нэгэн эн тэргүүнд тавьдаг хүн лүү яваад өгч ч магадгүй юм.

6. Мөнгө таныг хүлээдэггүй.
Мөнгө цаг хугацаа, ажлын хуваарь, баяр ёслол зэргийг алийг нь ч мэддэггүй. Мөнгө маш сайн ажлын ёс зүйтэй хүнд л хайртай байдаг. Би 26 настай байхдаа, оройны 7 цагт үүдээ барьдаг дэлгүүрт ажилладаг байлаа. Гэсэн ч би байнга шөнийн 11 цаг хүртэл ажиллаж, илүү борлуулалт хийдэг байсан юм. Хамгийн ухаантай эсвэл хамгийн азтай хүн болох гэж хэзээ ч бүү хичээ. Ердөө л бүх хүнээс илүү ажилла.

7.  Ядуу байх нь ямар ч утга учиргүй юм.
Би ядуу байж үзсэн, тийм ч сайхан зүйл биш. Иймээс мөнгөгүй, ядуу байх нь хэвийн үзэгдэл мэт ойлголтыг бодлоосоо авч хаях хэрэгтэй. Билл Гейтсийн хэлснээр: “Хэрвээ та төрөхдөө ядуу байсан бол энэ нь таны алдаа биш, харин үхэхдээ ядуу байгаа бол энэ нь таны алдаа.”

8. Саятан сургагчтай бол.
Бидний ихэнх нь дунд давхаргынхан эсвэл ядуу хүмүүсийн хүрээллээр өөрийгөө хязгаарлаж, тэдний санаа бодлыг хүлээж авдаг. Би саятнуудыг судалж, тэдний хийсэн үйлдлийг даган дуурайдаг байлаа. Өөрийн гэсэн саятан сургагчтай болж, түүнээсээ суралц. Ихэнх баян хүмүүс өөрсдийн мэдлэг, нөөц баялгаа  хуваалцахдаа маш өглөгч байдаг.

9. Том зүйлд мөнгөө зарцуул.
Хөрөнгө оруулалт бол саятан болохын үндэс билээ. Та өөрийн ажлаас илүү хөрөнгө оруулалтад мөнгөө зарцуул. Миний 2 дох компани үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 50 000 долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа. Харин тухайн  компани сүүлийн 10 жилийн турш надад сар бүр 50 000 доллар олж өгсөн юм. 3 дах хөрөнгө оруулалт маань  350 000 доллараар эхлүүлсэн үл хөдлөх хөрөнгө байсан. Одоог хүртэл би тухайн хөрөнгийг эзэмшдэг бөгөөд надад их хэмжээний орлого оруулдаг билээ. Хөрөнгө оруулах нь бусад алхмыг хийх ганц шалтгаан ба таны мөнгө таны төлөө ажиллах ёстой.

10. 1 саяыг биш 10 саяыг онил.
Миний гаргасан цорын ганц бөгөөд хамгийн том санхүүгийн алдаа бол хангалттай том сэтгээгүй юм. Иймээс би танд нэг саяас илүү мөнгөний төлөө зүтгэ гэж зөвлөе. Ертөнцөд мөнгөний хомсдол гэж байдаггүй, гагцхүү хангалттай томоор сэтгэж чадаагүйтэй холбоотой оюуны хомсдол л гэж байдаг билээ.

Дээрх 10 алхмыг мөрдсөнөөр та баяжих болно. Таны санхүүгийн мөрөөдлийг шунал тачаалын ундарга болгохоор зөвлөж буй хүмүүсээс зайлсхий. Башир аргаар түргэн хугацаанд баяжихаас зайлсхийж, ёс зүйтэй, тууштай бай. Тэгээд нэгэнт та хүссэн өндөрлөгтөө хүрсэн цагт, бусдыг тэнд хүрэхэд нь туслах хэрэгтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 17, 2017 1:44:05 am )

    Hetsuu shuu

  • bibi (May 17, 2017 9:18:05 am )

    amar bishlde

antalya rent a car