antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2017 11 comments

Асуудал шийдэж чаддаггүй А.Цогцэцэг сайд эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ХАЛДАЖ байна!

нийтлэсэн Admin

Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг гэдэг хүнд хийх ажил уг нь арвин баймаар. Салбарынхаа өмнө тулгамдсан асуудал хийгээд иргэдэд үйлчлэх эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар гээд сайдын хэмжээнд анхаарах зүйл олон. Гэвч сайдтан маань нярай буюу 0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр бүтээгдэхүүн өгөхгүй байхаар хуульчлан батлуулж, олны дургүйг хүргээд авлаа. Эрхэм сайдтан маань хөх нь сүү багатай, халдварт өвчтэй ээжүүд хүүхдээ нэмэлт бүтээгдэхүүнээр хооллож болно. Гэхдээ заавал эмчийн жорийн дагуу олгохоор хуульчилсан гэв. Энэ бол үнэхээр бодлогогүй, тэнэг алхам гэхээс өөр яахав. Эхчүүд яарсан сандарсан элдэв л олон асуудалтай тулдаг. Шөнө оройн цагаар хүүхдэдээ нэмэлт бүтээгдхүүн өгөх шаардлага үүслээ гэхэд эмчийн заавар хэрэгтэй гээд явж байх уу. Ер нь  бодлого боловсруулдаг яамны сайд хүн нь ийм байхад эрүүл мэндийн салбарт дөмөгхөн шиг өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэг алга.

Үгүй тэгээд Хөхний сүүний банк байгуулахаар болсон. Хүүхдэдээ сүүгээ өгөөд илүү гарсныг нь тэр банкинд хуримтлуулж, хөхний сүү багатай ээжүүдийн хүүхдүүдийг хооллох юмуу даа. Чухам тэгээд эрүүл ахуйн асуудал дээр эрсдэл гарахгүй гэх баталгааг гаргаж өгч чадах юм уу. Ер нь А.Цогцэцэг гэдэг хүн асуудлыг шийддэг хүн биш гэдгээ дахиад л нотоллоо.

“Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг шүү… Тэрнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм.Ажил хийдэг асуудлыг шийддэг хүн учраас дарга сайд гэдэг албан тушаал дээр ажилладаг байхгүй юу. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна. Одоо тэгээд генерал л шийдэж дээ” гэх үгийг Шадар сайдын амнаас унагахад хүргэсэн хүн бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад, хаа байсан Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг яриад зогсохгүй  “Хөөцөлдөж байна,  үнэхээр бүтэмж муутай байна” гэж хэлээд сууж байсан хүн бол  А.Цогцэцэг сайд. Удирдах албан тушаалтны зангараггүй, даацтай шийдвэр гаргачих зүрх зориггүй А.Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн салбар дахь тулгамдсан асуудлууд шийдлээ олно гэдэгт итгэхгүй байгаагаа салбарынхан хэлцгээж буй юм.

Түүний удирдаж буй  эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ ч, эмч мэргэжилтнүүдийн түвшиндээ ч реформд бэлэн болсон байх ёстой, тийм цаг үе. Гэвч салбарын толгой дээр улстөрийн нөлөөллөөр гараад суучихсан А.Цогцэцэг сайд байгаа цагт энэ салбарт дорвитой ажлууд хийгдэх магадлал тун бага байгаа юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж манай Монголчууд ярьдаг шүү дээ.  Үнэхээр салбараа гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн бол эмч мэргэжилтнүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хугаслаад ч болов шийдэхийн төлөө сайд дарга хүн шиг ажиллах ёстой. Асуудал шийдэж чадахгүй бол дарга сайд байх гээд хэрэггүй. Зүгээр л огцрох хэрэгтэй. ЭМЯ-д очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирснийг нэгэн нийтлэлч хэлсэн байдаг. Тэгвэл А.Цогцэцэг сайдын тухайд яг л ийм байр байдалтай яваа хүн. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийе гэвэл А.Цогцэцэг шиг салбараа өндийлгөж чадахгүй хүмүүсийг эхлээд буулгах ёстой юм.Сайд болохоосоо өмнөхөн хувийн эмнэлгээ “худалдаж” жүжиглэсэн гэгддэг А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын  тамгыг атгангуутаа ажилдаа шуурхайлан орно гээд байсан. Өнөөдрийн өдрийг хүртэл тэрбээр шуурхайлан шийдсэн ямар ажлууд байгаагаа нарийн сайхан тоочоод гаргаад ирэх хэрэгтэй байна. Салбартаа олигтой юм хийж чадахгүй тэрбээр аргаа бараад эхчүүдийн хүүхдээ асрах эрхэнд ноцтойгоор халдаж байх шив.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (May 16, 2017 12:10:18 pm )

    ENE NEG NUDEND KHUITEN MEDLEG MUUTAY KHUGIIN SAYD NERTEY AWGAYGAA OGTSRUULAACHEE

  • Зочин (May 16, 2017 12:57:53 pm )

    1-р эмнэлгийн аптект ажиллаж байгаад Арьс өнгөний эмнэлгийгямар нэгэн аргаар авчихсан, хувийн том эмнэлэгтэй болсон ашиг сонирхолын зөрчилтэй энэ нөхөр Эрүүл мэндийн асуудлыг шийдэж чадах уу. Огцорч, чаддаг хүнд нь ажлаа өгвөл таарна. Эрдэнэбат сайд. шадар сайд Хүрэлсүх 2 нэгийг бодвол таарна.

  • unshigch (May 16, 2017 2:01:56 pm )

    Энэ авгай, Оюунхорол авгай гээд огцруулмаар авгай нар, Батсуурь гээд өвөө гэхэд хаашаа юм /дотор тал нь өвөө/ огцруулмаар амитад байна байна.Би л лав М.Энхболдод саналаа өгөхгүй. Намын нөхдийн байж байгаа ньв Би ч гэлтгүй олон залуус ийм байр суурьтай байгаа.

  • Иргүн (May 16, 2017 7:33:43 pm )

    Энэ дээр сэтгэгдэл бичигсэд хэн нэгний захиалгаар л бичээд байна даа .Муулах юмаа олж дээ …чааваас
    Жирийн иргэн миний ойлголтоор бол энэ сайдыг харин ч их сайн ажиллаж байгаа гэж хардаг .Битгий шантраарай ,Цогцэцэг сайд аа.Таны хийж байгаа ажлуудыг зөв харж,үнэлж чаддаг иргэд байгаа шүү,Танд амжилт хүсье ,

  • Алтаа (May 16, 2017 8:20:33 pm )

    Эрүүл мэндийн сайд Цогцэцэг эмэгтэй хүнээс ч гарамгүй их эрч хүчтэй ажиллаж зоримгоор олон асуудлыг шийдэж байна шүү. Бид Монголчууд маань юм хийж байгаа хүнээс өө хайх, муулах, шалтаг хайхдаа сайн болоо юу даа. Байнга л ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх юм. Сайн юмыг сайнаар нь үнэлж дэмжиж урам өгч сурвал манай Монгол хөгжинө дөө

  • Zochin (May 16, 2017 9:21:41 pm )

    OLON ZALUUCHUUD ODOO SONGUULD MAH-II MANGAR HOTSOROGDSON UVUU EMEE NART ITGEHGUI BOLSOON.OLON HUMUUS MINII MEDEHIIN GAZRIIN HAIMAACHIN ODOO TARHI NI YAM HULEEJ AVAHAASAA UNGURSUN M.ENHBOLD TERNII AYALDAN DAGAGCH NART ITGEL UGUHGUI BAIHAA.BI L LAV ENHBOLDOD SONGUUL UGUHGUI.

  • иргэн (May 17, 2017 4:07:00 am )

    Хөгжингүй улс орнууд бүгд хөний сүүний банк байгуулсан байгаа юм билээ. Монгол улс ад хүнсний аюулгүй байдал алдагдаж байхад монгол хүүхд йн төлөө юм бишүү
    Ярьсныг нь гуйвуулсан байлгүй .аль дээр үеэс хүүхдээ хөхүүлэх талаар зурагтаар эмч нар яриад л байдаг биздэа

  • Anonymous (May 17, 2017 8:32:04 am )

    Eo ene ih medegch avgaigaas eer eruul mend yaridag hun ter yamand ni emnelegt ni baidaggui yumuu said hun iim ih zavtai baidag yum baihdaa yamnii hevlel medeellin ajiltan shig buruu zevgui burn bh yum

  • double (May 17, 2017 3:19:06 pm )

    ded saidtaigaa zailuul taarna. medleggui shahaanii yanhanuud

  • Anonymous (May 18, 2017 12:45:44 am )

    Ene balai avgai buruu zeruu yum yariad namd gai bolohneeb

  • Баярмаа (May 25, 2017 6:37:25 pm )

    Эрүүл мэндийн сайд Цогцэцэг эмэгтэй хүнээс ч гарамгүй их эрч хүчтэй ажиллаж байна.Амжилт хүсье.Ард түмний эрүүл мэндэд тустай элэгний том асуудлыг шийдэж өглөө маш их баярлаж байна.

antalya rent a car