antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2017 8 comments

МОНГОЛЫН ТӨР Б.ГАРАМГАЙБААТАРТ ӨРТЭЙ ЮУ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байна. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Прокурорын байгууллагаас түүний цагдан хорих хугацааг сунгаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан ч шүүх хүсэлтийг нь хүлээн авалгүй, Б.Гарамгайбаатарыг өвчний улмаас хэмээн суллаж, одоог хүртэл гадуур байцаасаар байгаа билээ.

Ерөнхийдөө түүнийг АТГ-аас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт өгснөөр Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлсэн гэх хэргээр баривчилсан.

Тэгвэл түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа бол. Анх түүнийг баривчилж байхад нэлээд сүр дуулиан болж байсан ч энэ хэрэг одоо бараг замхарч, мартагдах тийшээ орох дөхжээ. Ийн хэлэхийн учир нь хэрэгт авагдсаэ материал болон нотлох баримтыг үндэслэж прокурорууд түүнд яллах дүгнэлт үйлдсэн байх нь гарцаагүй. Гэтэл шүүхээс түүнийг юуны учир батлан даалтад гаргаж гадуур байцаасан хэвээр байгаа юм бол гэдэг нь хачирхалтай.

Тэгвэл бид түүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг олж авснаа хүргэе. Тэрбээр хэдийгээр өнөөдөр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч компанийнхаа зарим нэг өр төлбөрийг улсын төсвөөс гаргуулж төлүүлэхээр болсон гэнэ. Бидэнд олдсон баттай эх сурвалжийн мэдээлснээр өдгөө эрх мэдэл бүхий албан тушаал хашиж буй нэгэн эрхэм /Бид энэ удаа нэрийг зарлахаас зайлсхийлээ. Сурв./ Б.Гарамгайбаатарын төлөх ёстой байсан 45 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцаас гаргуулж, түүний нэгэн охин компанийн данс руу шилжүүлсэн байна. Уг нь Хууль зүйн сайдын багцад “Төрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг төлөх” багц гэж байдаг аж. Гэтэл энэ багцаас яагаад 45 тэрбум төгрөг гаргаж, Б.Гарамгайбаатарын охин компани руу бэлнээр шилжүүлэх болов гэдэг нь хачирхалтай.

Дээрх мөнгийг гаргах болсон шалтгаан нь зүүн гурван аймгийг нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Хэнтий аймгийн Чандаганы талын замыг барихдаа хайрга болон бетон нийлүүлсэн компанид өртэй байсан аж. Мөн тэд Японы нэр бүхий нэгэн компанид өртэй гэдэг нь шүүхээр тогтоогдож, дээрх хоёр газарт төлбөр төлөх шийдвэр гарчээ.

Угтаа бол Хууль зүйн сайдын багцаас гарсан дээрх 45 тэрбум төгрөгийг “Монроуд” ХХК-ийн охин компани руу бус, хоёр төлбөр авагчид өгөх ёстой байсан гэсэн үг. Гэтэл улс тус компаниас авлагатай хэрнээ энэхүү 45 тэрбум төгрөгийг түүний өмнөөс төлж, охин компанийнх нь данс руу яагаад шилжүүлэх болов оо.

Бүр тодруулж хэлэхэд Монголын төр “Монроуд” ХХК- иас авлагатэй хэрнээ түүнтэй холбоотой өр төлбөрийг ийн төлсөн нь хачирхалтай. Ямартай ч энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж анхааралдаа авч 45 тэрбум төгрөг өгөх шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий албан тушаалтантай уулзаж асуудлыг тодруулж байгаа аж. Хэдийгээр Ц.Нямдорж дарга энэ асуудлыг мэдэж байгаа ч шалгаж нягталсны эцэст эзэн холбогдогчдийг нь гаргаж тавихаар зэхэж буй гэнэ.

Тэгэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан Б.Гарамгайбаатарын 45 тэрбум төгрөгийг төлөх шийдвэрийг юуны учир гаргав. Үүний ард ямар ашиг сонирхол явагдаж байна вэ гэсэн маш олон асуулт эндээс урган гарч ирж байгаа юм. Бид энэ тухай дараагийн дугаартаа тодорхой баримтад түшиглэн дахин мэдээлэх болно.

Өглөөний сонин
Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Unshigch (May 16, 2017 11:20:36 am )

    Idej chaddag ym bol suuj horigdoj chadaach. avilagch hulgaich humslaj sursan ym bol yalaa edelj suraach. ER ym bol ER ym shij bai.

  • Жудаг (May 16, 2017 11:41:26 am )

    Гарамгайвор оо Батшаман та хоёр хам хэрэгтэн шүү, Шаман та хоёр цугтаа аавын хаалга татна шүү дээ. Мэдэж байгаа биз.

  • bk.sdfv (May 16, 2017 1:24:19 pm )

    huuli zuin yamiiig shalgaaachee

  • Оргил (May 16, 2017 1:53:14 pm )

    Арай ч дээ Ийм л учраас МАНАН-гаас ерөнхийлөгч сонгох боломжгүй байгаа юм 1990 оноос хойш улсын хөрөнгийг луйвардаж баяжсан энэ хоёр намынханаас ерөнхийлөгчийг сонгож болохгүй

  • ЗОЧИН (May 16, 2017 3:24:55 pm )

    хэнтийн зам бас яалаа хүмүүс хэнтий дорнод сүхбаатар аймгийхан мэднэ дээ

  • ggg (May 17, 2017 12:30:58 pm )

    Энэ сэгсгэр нохойг калибрдчихсан

  • Зочин (May 18, 2017 6:44:48 pm )

    Сурвалжлагч нараа худлаа юм бичнэ гэж арай туух юмаа.Өөрийн санаагаар юм зохиогоод биччих юм. Тэр шилжсэн дансны хуулгаа үзүүлчих ээ.

  • Замчин (May 18, 2017 9:41:37 pm )

    Монгол ажилчидтай, монголчууддаа цалин хөлсийн хангалттай өгч чаддаг цөөн хэдэн компаний нэг нь Монроуд компани юм. Энэ компани нь 100 км замыг 46.3 тэрбум буюу 1 км замыг 463 сая төгрөгөөр барьсан. Гэтэл хятадууд монголд 1 км замыг 1.2 тэрбумаар голдуу барьж байгаа. Хятад компанид ажилд орох гэж монголчууд гуйдаг. Тэд голж шилж авчаад бага цалин өгдөг. Монголчууд нэг нэгийгээ зөв дэмжиж чадаж сурах хэрэгтэй. Ингэж сохороор үндэсний бүтээн байгуулагчаа хилс хэрэгт хардахаа зогсооё. Монроуд компани олон ч хүнийг орох орон байртай, ажил төрөлтэй болгосон юм шүү.

antalya rent a car