Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм.
Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2017 10:50:55 pm )
2 garaa urdaa barichihsan ter zogsoj bgaag n kk huuhed boorzog guij bgaam shig
-
баагий (May 15, 2017 8:52:52 am )
ажил хэргийн уулзалт гэж хонгилд гар барьсан зураг л байнадаг.
-
өвгөн (May 15, 2017 9:42:34 am )
Хятадтай 22 гэрээнд зураад бөөн баяр уу, “чамд инээд, надад ханиад” болох вий. Хятадаас яг ингэж их хэмжээний зээл аваад эцэст нь газар нутгийнх нь 45%-ийг авч цэрэг оруулан уугуул иргэдийг хөөж гаргасаныг мэднэ биз дээ?.Бас энэ их зээл, “Буцалтгүй тусламжийг дагаж олон арван мянган хятад орж ирж ажиллах, амьдрах, монгол охидтой гэр бүл болж яваандаа хятадчлах бодлого шүү
-
bat-60 (May 15, 2017 11:50:01 am )
Amjilt
-
зочин (May 15, 2017 12:52:06 pm )
Манай ЕС лут бна шдээ.Аргагүй залуу хүн боломж бүрийг ашигласан бна.Зөв шдээ.
-
Иргэн (May 15, 2017 2:38:29 pm )
Ерөнхий сайд маань их ажил амжуулж яваа юм байна.
-
zochin (May 15, 2017 3:10:57 pm )
Tanig demjij baina.
-
сувдаа (May 17, 2017 11:57:02 am )
Ерөнхий Сайдыг дэмжиж бна Танд ажлын амжилт хүсье
8 Comments