antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2017 9 comments

Тэмцэхгүй  л бол Ж.Батсуурь сайд хүүхдүүдийг олж харахгүй!

нийтлэсэн Admin

Иргэд, сурагчид тэмцэхгүй л бол салбарынхаа асуудлыг анзаарч мэддэггүй сайд бол Ж.Батсуурь юм. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг хэзээ явуулах нь тодорхойгүй байгааг эцэг эхчүүд олон нийтэд зарлаж, дуулгасны хүчинд сая нэг яам нь анхаарлаа хандуулжээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь ын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гаргажээ.

  БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан гэх албан мэдээ байгаа юм.

Үгүй яахав тэгээд тушаал гарч байгаа нь яамай даа. Гэхдээ заавал тэмцүүлж босгож байж ажлаа хийдэг, гараа хөдөлгөдөг нь тун хариуцлагагүй хэрэг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • должмаа (May 12, 2017 4:02:43 pm )

    Энэ боловсролын яам хотын боловсролын газар гэж ёстой амьгүй сэтгэлгүй ширэээний мануухайнуудаар дүүрчихсэн газрууд сбайнаа. тэмцэл зарлаж байж нэг тушаал гаргасан болж дээ бүх сургууль багш нар хонхны баяр нэртэй мөнгө татдаг кампанит ажлаа хийгээд дууссаны дараа мөнгө татахгүй гэсэн тушаал заавар гаргадаг ийм л газрууд дарга нар сайдууд байгаа юм даа дараа янз бүрийн асуултанд тушаал гаргасан гэж л хэлэх юм байхдаа хөөрхий Энэ монголын боловсролыг яах вэ таминь ээ

    • Жаргал (May 13, 2017 12:06:32 am )

      Үнэхээр боловсролын газар хэдэн ширээний бөглөөнүүд байна яамтай нь буулгах хэрэгтэй

  • должмаа (May 12, 2017 4:08:55 pm )

    худлаа мэдэн будилж байгаа юм бүх сургуулиуд мөнгө татлаа 1,12-р анги төгссөний баярт 60- 300000мянган төг авлаа нөгөө тэргүүний 1-р сургууль 12-р анги төгсөгчдөөсөө 300000төг авч байна энд нь шалгалт авсан багш нарт бэлэг хоол авч өгнө сургуульд хандив нэртэй захирлын хармааны мөнгө. ангийн багшийн бэлэг гэх мэт задаргаатай мөнгө татаж авсан шүү дээ. түүнийгээ бид аваагүй эцэг эх авч байгаа гэж тайлбарланаа сургуулийнхаа ажлыг мэдэдгүй захирал нэртэй авилгалчдаасаа хэзээ салах вэ БАТСУУРЬ САЙДАА ХОТЫН БО2ЫН ДАРГА ГАНТУЛГА АА

  • Зочин (May 12, 2017 5:00:05 pm )

    Батсуурь сайд хүн даапаалсан царайлаад сувилалын ясли, цэцэрлэг боловсролын салбартаа тусгай сургууль байдгийг мэддэггүй байхаа хөөрхий өөрийнх болон ах дүүгийнх нь хүүхдүүд гадаадад өндөр төлбөртэй эсвэл улсын өндөр тэтгэмжтэй сургалтанд хамруулаад маадгар бдаг биз ийм арчаагүй сайдтай байснаас эцэг эхчүүдээ сургуулийн сурагчдаа эрхээ эдлэж үгээ нэгтгэж шаардлага тавьж арга хэмжээг авцгааяаа

    • Болд (May 13, 2017 12:03:59 am )

      Сайдаа чаддаг хүнд нь зайгаа тавь

  • Зочин (May 12, 2017 8:43:29 pm )

    Батсуурь сайд устахгаад байгаа Хүрээлэнгүүдээ анхаарч. ХААИС-ий харъяа хэдэн хүрээлэнгүүдээ шалгаач. Ялангуяа хөдөөний бүх хүрээлэн устаад байгаа шүү

  • Anonymous (May 12, 2017 11:03:05 pm )

    Хамгийн аймшигтай зүйл бол ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг эргэн харах нэн тэргүүний шаардлага байгааг анхаарч үзээсэй. Бага насны хүүхдийн оюун сэтгэхүйд тохирсон ном, сурах бичгээр хангаж өгч, элдэв янзын үржил селекц, сүнс бугны тухай дурдмааргүй л байгаа шүү. Хэзээнээсээ Монголчууд хэлэхээс цээрлэдэг байсан тийм үг хэллэгийг сурах бичигт оруулаад гаргаж байна гэдэг Монголыг хааш нь явуулаад залаад байгаа нь мэдэгдэхгүй байгааг онцгүй анхаарах цаг болсон шүү, сайд аа.

    • Javkhaa (May 13, 2017 12:09:42 am )

      Сургуулийн боловсрол хог дээр гарлаа энэ сайдаа соль

  • Болд (May 13, 2017 12:02:50 am )

    Энэ хүнээр сайд хийлгэж яах гээ вэ өөр чадалтай залуус зөндөө

antalya rent a car