antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 Comments are off

Томчуудын хүүхдүүд С.Жавхлангийн “Хөх нуруут” төвд тухалдаг

нийтлэсэн Admin

Дуучин С.Жавхлангийн эзэмшилд байдаг “Хөх нуруут” төвийн байнгын үйлчлүүлэгчид нь голдуу томчуудын хүүхдүүд байдаг гэнэ. УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бүрдэгбат, Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан, Батж. Батбаярын хүү Б.Батбилэг, Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, Хар хорин захын Амараагийн хүү Цэгцбаатар зэрэг томчуудын хүүхдүүд дээр нь өвөл, зуныхаа амралтаар гадаадаас ирдэг бэлтэй залуус найз нартайгаа дөрөө харшуулдаг гэнэ. Тэднийг “Хөх нуруут” төвийн үүдний харуулаас эхлээд үйлчлэгч, зөөгч гээд бүгд сайн таньдаг гэнэ лээ.

Тэгэхээс ч аргагүй хөрөнгөтэй айлын мөнгөтэй хүүхдүүдийг ая тухтай байлгаж, сайхан дайлаад гаргахгүй бол С.Жавхлангийн орлого багасах нь ойлгомжтой. Жижигхэн зах зээл дээр дэндүү олон уушийн газар ажиллаж байгаа болохоор том үйлчлүүлэгчээ алдахыг хэн хүсэхэв. Тийм болохоор С.Жавхлан ажилтнууддаа зарлиг гаргаж хөрөнгөтний хүүхдүүдийг ирэх болгонд нь тусгайлан хүлээн авч тухлах өрөөг нь сайтар зэхэж байхыг үүрэгдсэн гэсэн. Эцэг эхээс заяасан их хөрөнгөний эзэд “Хөх нуруут”–д цуглахдаа покер тоглож, хүйтэн шар айраг уусан шиг зарим нэг бизнесийнхээ ажлыг ярьдаг гэж байгаа.

Сүүлийн үед дуучин С.Жавхлан өөрт нь зохихгүй улс төр ярьж дуунд дуртай ард түмний дургүйг хүрээгд байгаагийн цаад учир нь хөрөнгөтний хүүхдүүдээс буруу зөвөөр хэдэн төгрөг салгаж, тэрийгээ улам арвижуулах гэж зүтгэж байна гэж ойлгож болох л юм. Сүүлдээ хөрөнгөтний хүүхдүүд зарим үедээ “өрийн данс” бичүүлж үлдээгээд компанийн дансанд нь дараа нь шилжүүлдэг уламжлал тогтоосон гэнэ лээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car