МАХН-аас Н.Энхбаярын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд байгаа. Нэр дэвших нэг хэрэг, харин хойшхи зам мөр нь хэрхэн засагдах бол гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл тэр Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг илт зөрчсөн нэр дэвшигч. Үүнийгээ ч тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ өөрийнхөө нэрийг дэвшүүлчихээд явж байна. Уг нь энэ байтугайн наадах цаадахийг мэдэх учиртай хүн сэн, арай Монголын төрөөр даажигнаагүй л байлтай билээ. Намынх нь зарим зүтгэлтнүүд “Н.Энхбаяр дарга бол манай цорын ганц боломжит хувилбар. Өөр сонголт байхгүй” хэмээн “ташуурдаж” байгаа. Аливаад, тэр дундаа төрийн хэрэгт ёс зүй гэж том шалгуур байдаг сан.
Түүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж сануулсаар ирсэн. Гэвч үүнийг тэрбээр өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгддэг.
Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр ял сонсож, 4,1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Харин 2015 оны өршөөлийн хуульд хэргийнх нь зарим зүйл заалт хамаарсан байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 дугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлжээ. Гэхдээ уучилсан болохоос өршөөгөөгүй. Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаныхаа дараа “Би гэмт хэрэг хийгээгүй учраас намайг цагаатгах ёстой” гэж хэсэг цамнасан юм даг. Мөнөөх “өөх өгсөн хүнтэй өдөржин шөнөжин заргалдав” гэдэг шиг.
Тэр одоо улс төрд тэр дундаа бүр Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж байна. Улсаа хөгжүүлнэ гэнэ, Монголоо “монцойлгоно” гэнэ. Ингэж ярьж явна. Монголоо улс шиг улс болгох боломж, цаг хугацаа түүнд байгаагүй биш, байсан. Монгол төрийн хамаг л өндөр албан тушаалыг хашиж явсан түүний засаглалын он жилүүдээс үлдэж хоцорсон эерэг үйл мөр нь юу билээ гээд бодохоор толгойд торох тоймтой юм үнэндээ алга. Харин ч энэ он жилүүдийнхээ араас албан тушаалаа ашиглан төрийн өмч хөрөнгийг завшсан гэх хэргээр ял сонсож, дээлээ нөмөрсөн нь үнэн явдал.
Одоо бол тэр Монголын улс төрд өнгөлөн далдлалт хийсэн “өшөө авагч”-ийн дүрээр л эргэж ирэхээр зүтгэж байх шиг байна. Тооцоо бодох хүн түүнд олон байгаа.
Нөгөө талаасаа өөрийгөө нэр дэвших боломжгүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ хууль журмыг илт зөрчиж, төрийн хэргээр илт тохуурхаж байгаа нь энэ хүн хэр “төлөвшиж” томоожсоныг нь харуулж байх шиг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсний дараа буюу энэ тавдугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж байхгүй гэдгийг нь Н.Энхбаярт албан ёсоор мэдэгдсэн байдаг. Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн тодотгож байсныг санаж байна.
Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх шалтгаан үүгээр хязгаарлагдахгүй.
Сонгуулийн тухай хуульд зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан” байх ёстой гэсэн заалттай. Гэтэл нэр дэвшигч Н.Энхбаяр сүүлийн гурван жил БНСУ-д эмчилгээ хийлгэнгээ амьдарсан. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн жил тэр эх орондоо байнга амьдраагүй ирэн очин байсан хүн.
Нэгэнт хуулийн энэ мэт заалт байгаа болхоор МАХН-ын дарга Н.Энхбаярт том зорилгоо хэрэгжүүлэх боломж хуулиар хаалттай байгаа юм. Бидний толгой дээр хуулийн засаглал буй.
Байдал ийм байгаа хэдий ч тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн төв байгуулагад бичиг баримтаа өгөөд байна. Өчигдөр бичиг баримтаа гардуулсны дараа үг хэлэх үеэрээ өөрийгөө зөрчилтэй байгаа гэдгээ бараг хүлээн зөвшөөрчих шиг болно билээ. Тэрбээр энэ үеэр “СЕХ материалыг ямар нэгэн улстөрийн хүчин, албан тушаалтан байгууллагын шахалтад өртөлгүй шударгаар бүртгэх байх гэж бодож байна” гэдгээ илэрхийлсэн. Яагаад ингэж хаяагаа манах болов. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэгчлэн мань эр хууль зөрчиж байгаагаа мэдэж байгаа учраас ингэж өөр хөндлөнгийн “улстөрийн хүчин, албан тушаалтнаас” буруу хайх гарцыг бодож олсон бололтой. Өөрөөр хэлбэл Сонгуулийн Ерөнхий Хороо хууль журмаа баримтлаад Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал тэр нь Н.Энхбаярын бус өөр нам, албан тушаалтны буруу болж таарах гээд байна.
Н. Энхбаярын улстөрд “улангассан” энэ шунал, ямар арга замаар төрд эргэж ирэхийг санаархаж байгаа нь тодорхойгүй. Үүний цаана наймаа тохиролцоо гээд юу ч байж мэднэ.
СЕХ нэр дэвшигч Н.Энхбаярт шууд хамаарч байгаа хуулийн энэ мэт заалтаа бариад бүртгэхгүй гэвэл Н.Энхбаяр сурсан зангаараа өлсөж хэвтээд ч зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой. Тэгээд ч хууль бол хууль шүү дээ.
М.Нэргүй
Холбоотой мэдээ
-
зочин (May 12, 2017 3:30:32 pm )
Энхбаяр зоригтой,бас албан тушаалд хэт их дуртай шуналтай юм чинь өлсөөд үхэж ч чадна.Мундаг эршүүдээ
-
Zochin (May 12, 2017 4:43:01 pm )
Enkhbayar dargiig demjij bna zaabal aylna shuu amjilt khusle
-
Зочин (May 12, 2017 5:53:10 pm )
Энхбаяраас дээд эрхэмүүд үхтэлээ айсандаа зориудаар шоронд суулгаад сонгууль монгууль өнгөрсөн хойно өршөөлөөр сулласан. Одоо ч түүнээс айгаад элдэв арга мэх хэрэглэж байна. Одоо энэ нэрээ дэвшүүлээд байгаа хүмүүсээс үнэнийг хэлэхэд Энхбааяр хамгийн дөнгүүр нь. Энхбаярыг гүйцэх боловсрол, мэдлэг, туршлагатай нь хэн билээ? Бүгд улаан луйварчид. Тэднийг Энхбаярын нэгэн адил шалгавал бүгд шоронгийн болзол хангасан эрхэмүүд. Энхбаярыг олон сар шалгасан. Эцэст нь онгоцоор ном авчируулсан, өргөө зочид буудлын хувьчлалд оролцсон, телевизийн бэлэгний төхөөрөмжийг өөртөө авсан гээд л хөгийн хөгийн юмаар хүчээр шийтгэсэн. Тэр шүүгчид нь сая Зоригийг хөнөөсөн хэргийг “шийдэх” шив дээ. Энхбаяр луйварчидын булхайг яриад эхэлсэнийхээ төлөө шоронд орсон шүү дээ. Жинхэнэ том луйварчид нь хулгайлсан мөнгөө оффшорт нуучихаад, дархлагдчихсан нөхдүүд явж байна. Тэднээс айдаггүй, хариуцлага тооцож чадах шудрага хүн л үгүйлэгдэж байна даа.
-
M.Enhbold bol ylaan lyivarchin,iim hyniig songoh uym bol eh oron mine hetsyydej,ard tymen (May 12, 2017 6:39:07 pm )
bid ylam uadyyrna,tiim bolohoor songoltoo zuv hiihiig hysie!!!
-
Zochin (May 12, 2017 7:38:21 pm )
=Намбарын Энхбаяр одоо болимоор юмээ. Цагаандаа гарчихсан хүн юмаа.
-
Хөх чоно (May 12, 2017 11:22:47 pm )
Н.Энхбаярт сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл өгөхгүй бол Нарангэрэл багшыг дэвшүүлчих тэхээр луйварчид яах нь вэ харая….
-
баагы (May 13, 2017 1:53:15 pm )
Энхбаяр гуай бол гандан буурахгүй хүн байна Аавынд өлсөөд үхлүүт хэвтэж байхад чинь Ард түмэн таныг өмөөрч Эвсэлд чинь УИХ -д бүлэг байгуулж чадах хэмжээний санал өгсөн таны Шударга ёс нэртэй урвагчид чинь АН-тай нийлж ард түмнийг 4-н жил доромжилсон ард түмэн дүнгээ тавьж таны уравагчидийг төрөөс зайлуулсан Та ч ямар хүн гэдэгээ энэ өнгөрсөн хугацаанд өөрийгөө хангалттай харуулсан одоо титэм үг цээжлээд гэртээ амар жимэр амьдараач дээ
-
Арат (May 14, 2017 9:13:55 am )
Луйварчид хулгайч нар Намбарын хүүг 8 жил боорлов.
-
Арат (May 14, 2017 9:15:12 am )
М.Энхболд газарын наймаачин, Х. Баттулга төмөр замаас мөнгө хулгайлсан.
-
д (May 14, 2017 9:23:53 am )
эд нар энхбаяраас мөн их айж байна даа Энхболд Баттулга хоёр горьдох хэрэггүй Батүүл өөрөө дэвшиж чадаагүй учир сонгуулийг үймүүлах бузар явуулга хийж байна Бид энэ сонгуулийг явуулахгүй бол улам л ядуурна шүү дээ
-
Anonymous (May 14, 2017 12:28:17 pm )
Шүүхийг шийдбэрийг дээд шүүх нэг тийш нь болгож гаргасан шийдвэрээ хамгаалаж хэрэгжүүлэж баймаар юм Гаргасан шийдвэрээ хамгаалаж чадахгүй бол дээд шүүх гэж байгаад яаах юм хэрэгүй Хоосон нэрийн төдий байгуулаг болно үхсэний нь дээд шүүх байх юм
-
Anonymous (May 14, 2017 12:37:52 pm )
Энэ намуудаас гэмт хэрэгт нэр холбогдоогүй хулгай луйвир хийгээгүй худлаа хэлээгүй хүн олдохгүй байна уу Монголын улс төр Нам нэртэй цөөн хэдэн хулгайч нарын гарт байгааг энэ үүлдэл харуулаад байна Ардтүмэн цагаан цаас болоод байна бид хэнд итгэж сонгох юм Өнөөдөр бол энэ дотороо Ардтүмний эрх ашигад арай ойр дуугарч байгаа нь МАХН байна аргагүй сонгох болбол дуртай ч дургүй ч МАХН аас өөр сонголт алга даа Хэцүүч юм даа яаана даа энэ тэнэг ард түмэн ядаж хулгайч нарын бөхс долоож гүүхээ болмоор юм
-
Anonymous (May 14, 2017 3:05:24 pm )
Enkhbayariig demjinee. Zangaragtai ulstorch shuu dee
-
ДОРЖ (May 15, 2017 9:17:09 am )
Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭ. ЗА ЯАХАВ. ХЭРВЭЭ ЭНЭ ХҮНИЙГ БҮРТГЭХГҮЙ БОЛ МАХН-аас НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭМЖИХИЙГ ТА БҮХНЭЭС АМИНЧЛАН ХҮСЧ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЪЕ.
-
хүн (May 15, 2017 10:10:39 am )
Энхбаяраа монголчууд нэг хүнийг тахин шүтэхийн хор уршигийг мартаагүй байгаа Чи өндөр сэнтийд дурлаж байж намаа хагалан бутаргасан одоо тэр аргаараа монголын ард түмнииг хагалан бутаргах гээ юу санасаны чинь гарз
15 Comments