МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуулийн өмнөх эхний нүүдлээ хийв. Энэ удаад тэрбээр хэн нэгэнтэй хамтарсангүй, ямар нэгэн байдлаар тохиролцсонгүй. Харин Сонгуулийн ерөнхий хороо, сонгогчдын хандлагыг тандахаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт, материалаа намын нөхдийн хамтаар очиж гардуулав. Нэр дэвших болсон шалтгаанаа МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсантайгаа холбон учирлажээ.
Мөн тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуупьд МАН, АН-ын нэр дэвшигчидтэй шүдарга өрсөлдөж, ард түмнээрээ сонгогдох их аяныг эхлүүлнэ гэдгээ онцолжээ. Тийм ч байж болох. Гэхдээ энд нэг асуудал бас шалтгаан байна.
Асуудал нь МАХН-ын даргын хэлсэн үг биеллээ олж тэр үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын нэр дэвшигчидтэй ана мана үзэлцэх үү гэдэг нь өнөөдөртөө эргэлзээтэй. Шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль дүрмийнхээ хүрээнд ч тийм боломж түүнд үгүй. Тэр өөрийгөө, МАХН-ынхан түүнийг ямар нэгэн ялтайд тооцох хугацаагүй энгийн нэгэн гэж тодорхойлдог болохоос биш хууль хяналтын байгууллагаас удаа дараа тогтоочихсон. Сүүлд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан байдаг. Харин МАХН-ын даргын гаргасан хүсэлтэд хавсаргасан материалд нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж үзэн түүнийг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Эндээс Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын даргыг бүртгэх магадлал нь тун бага, бараг байхгүй гэсэн үг. Учир нь, түүний ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй. Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалтай холбогдуулж хуулийн байгууллагаар авдаг тодорхойлолтоор энэ нь гараад ирнэ. Мөн нэр дэвшигчдийг бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явсан эсэхийг нягталж шалгаад баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах дүрэмтэй. Үүгээр Н.Энхбаярт өнөөдөр, маргааш гэсэн хоёр хоногийн хугацаа үлдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй юм. Тэрхүү хуулийн хугацаагаар Н.Энхбаяр дараагийн нүүдлээ энэ сарын 14-нөөс өмнө хийх шаардлагатай хэрэг. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгээгүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх нэг заалт бий.
Уг хуулийн 143.2-д “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 139.1-д заасан этгээд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ”гэжээ.
Тэгэхээр Н.Энхбаяр өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд очсон нь нийгэмд өгсөн мессеж байх магадлал өндөр. Учир нь, түүнийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхгүй гэдгийг эртнээс мэдэж байсан. Одоо ч мэдэж байгаа яг ийм шалтгаанаар өнгөрсөн онд Сонгуулийн ерөнхий хорооны өмнө өлсгөлөн зарласан ч тэр нь амжилт олоогүй.
Харин нэрээ дэвшүүлэх замаар өөрийгөө үнэд хүргэж МАХН-ын хоёр дахь боломжийг ямар нэгэн байдлаар ханцуйндаа наймаалцахыг үгүйсгэхгүй. Учир нь, тэр энэ удаад Сонгуулийн ерөнхий хороог гороолж жагсаал хийхгүй, өсгөлөн зарлахгүй. Ганц суудлынхаа хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх боломжоо тэр тийм ч амар алдчихгүй байх. Тийм цаг ч байхгүй болохоор хуулийнхаа хугацаанд багтаж хэн нэгнийг нэр дэвшүүлж таарна.
Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэсэнгүй гэсэн мэдээлэл цацагдахтай зэрэгцэн түүн дээр хадаг бариад очих горилогч цөөнгүй. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын хувьд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын дарга Н.Энхбаяртай нэг бус удаа уулзаж ярилцсан тухай мэдээлэл бий. АН-ын зарим нөлөө бүхий улстөрч ч Н. Энхбаярыг зорьж очин уулздаг болсон гэх. Гагцхүү МАХН-аас нэр дэвших болзол, Н.Энхбаярын наймаа юу байх бол гэдэг нь сонирхолтой сэдэв. Н.Энхбаярын хэмжээний улстөрч ч эрх биш үүнийг гадарлах нэгэн.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын саналыг хувааж МАХН-аас сул өрсөлдөгч дэвшүүлснийхээ хариуд тухайн үеийн төрийн тэргүүнээс уучлал хүртэж эрх чөлөөгөө олж авсан тэрбээр энэ удаад зүгээр нэг тохиролцоод өнгөрөхгүй. Харин ч түүнээсээ давсан болзол тавьж, барьцаа улам лавшруулахыг эрмэлзэх болов уу.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
зочин (May 12, 2017 11:01:42 am )
Сонгох эрх ард тумэнд бий
-
зочин (May 12, 2017 11:05:07 am )
Энэ торд байгаа хумуус ээлжлээд байвал монгол суйрлээ дан гадны гар хол болсон улсууд одоо Баяр ирсэн гэн лээ ямар даалгавартай ирсэнийг ТТг яаралтай мэдэх хэрэгтэй
-
зочиндугардорж (May 12, 2017 11:39:26 am )
Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй бол Баттулга бас адилхан дэвшихгүй Баттулгын үйл явдал ЭНхбаяраас ч илүү хор уршигтай шүү Энхбаярыг МАН АН хоёр нийлж байгаад л хэлмэгдүүлж алах шахсан шүү дээ одоо нүглээ наманчлах л хэрэгтэй дээалийн болгон нэг хүнтэй ноцолдох юм билээ дээ
-
ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (May 12, 2017 11:59:09 am )
Shudarga bj bokohgui gej uu.mongolchuudaa.battulga enhbayar 3 iin hen ni iluu hun beeASUULT ASUULT ASUULT ASUULT.EHNHBAYAR & BATTULGA .???? YALGAA.MEDLEG..TURSHLAGA. HUULI BUS UILDEL.
-
Anonymous (May 12, 2017 12:19:26 pm )
Энэ сэтгуулчид ийм эргуу мулгуу юмуу эсвэл мэдэн будилж ман-ын захиалгаар ийм юм бичээд байгаа юмуу. Ман-ын энхболдын заваан тоглоом явагдаж байгаа болохоос биш Энхбаяр сонгох сонгогдох эрхээ л эдлэх гэж бн. Хуулиаараа шудрагаар явбал СЕХ буртгэхгуй бх ямар ч ундэс байхгуй. Харин СЕХ анхнаасаа захиалгаар дахин хэлмэгдуулж хасна гэдэгтэй яагаад эвлэрэх естой юм бэ. Энэ сэтгуулчдийн ч байж байгаа царайг нь ээ. Ийм шудрага бус юмыг жигшиж эсэргууцэхийн оронд эвлэрчихсэн харин шудрага бутсах тэмцэж байгаа Энхбаярыг шуумжлэх гээд л ….
-
Anonymous (May 12, 2017 12:42:23 pm )
Шалгуулвал зохих,шалгагдаж байгаа,шалгагдчихсан 3хүний аль1-ийг сонго гэвэл алийг сонгох нь зөв бэ???Ер нь Ерөнхийлөгч болох хүнд тодорхой шаардлага тавих хтэй бмр бга юм.1.Удам судар!!!Эх,эцгийн5-н үеийн намтраа дэлгэрэнгүй гаргах.2.Мэдлэг боловсролтой,ажлын туршлагатай,олон улс дахь нэр хүндтэй МОНГОЛ хүн бх.3.Хардагдаж сэрдэгдсэн асуудлаа хууль хяналтаар бүрэн шалгуулсан бх.
-
Zochin (May 12, 2017 1:22:42 pm )
Setguulchid ta nar sonin, saitaa borluulah gej eldvini yum sanaanaasaa zohioj bicheed baigaa bolhoos bish odoo naad Enhbayariig chin toodog hen ch baihgui bolson shuu dee, bitgii ingej hdlaa sensaats bodoj olj tuunee tsaasan deer buulgaj bai. Enhbayar odoo ulstord hen ch aidas daramt uzuulj chadhaasaa ongorson, ooriigoo martuulahgui l gej hamag chadlaaraa chardaij yavaa hun shd
-
Зочин Эр хүн (May 12, 2017 1:48:02 pm )
3 удаагийн сонгууль дараалан дэвших эргүй байна гэдэг хэлмэгдэр шүү. Бид 37 онд амьдраагүй л баймаар. Ардчилал гэдэг үүнийг хэлдэг юм байх даа.
-
Anonymous (May 12, 2017 2:32:18 pm )
шатрын хүү болчихож дээ :))
-
Anonymous (May 12, 2017 2:34:09 pm )
Баттулгын төлөө саналаа өгөхгүйээ, Энхболдын төлөө ч гэсэн өгөхгүй, Энхбаярын төлөө бол бүр ч үгүй … санал өгчихөөр хүн алга даа 🙁
-
иргэн (May 12, 2017 11:59:19 pm )
Баттулгийн хамсаатан нарын хамат шалгагдаж байгаа хулгайн хэрэг шалгагдаж дуусаагүй байхад нэр дэвших ёс суртгууны эрх байхгүй Баттулга нэр дэвшээдЭнхбаяр болохгүй гэвэл энэ бол Хулгайч нарын төр өнөөдөр Монголд оршин байгаагаа харуулаа гэсэн үг
-
Монгол (May 13, 2017 12:08:35 am )
Монголын гурван сая хүн дотроос Хулгай луйварт оролцоогүй нэр цэвэр Энэ хумүүсээс өөр хүн МАН , АН , МАХН , гурваас олдохгүй байна уу ,Их хурлын сонгуулаас ихлээл бүх сонгуульд нам нэр дэвшүүлдэгийг болох аймаг дүүрэгийн иргэд нэр дэвшүүлдэг болох хэрэгтэй юм байна
-
Монгол (May 13, 2017 12:09:39 am )
Монголын гурван сая хүн дотроос Хулгай луйварт оролцоогүй нэр цэвэр Энэ хумүүсээс өөр хүн МАН , АН , МАХН , гурваас олдохгүй байна уу ,Их хурлын сонгуулиас эхлээл бүх сонгуульд нам нэр дэвшүүлдэгийг болох аймаг дүүрэгийн иргэд нэр дэвшүүлдэг болох хэрэгтэй юм байна
-
uyach, shinjeech (May 13, 2017 12:39:50 am )
battulga axaa ta enxbayr erunxiilugchiig songuulid oruulax talaas ni uuruusuu shaltgaalax buxniig xiigeerei, shaardlagatai bol songuuliig unen shudarga ursulduulex bolomjoor xangaxgui baigaag delxiid xaruulj songuulid oroxoos tudgelzex xeregtei shdee, enxbayr erunxiilugch songuulid orbol ta yalna. xerbee enxbayr erunxiilugch songuulid oruulaxgui xasagdbal ta yalagdana gedegiig uxamsarlaj oilgooroi……bi cn gesen mongol xunii saruul uxaand bat itgedeg xun.
-
хаа хаа (May 13, 2017 9:29:45 am )
Энхбаярын шударга ёс гэж ямар юм байдаг юм ШУНАЛ ихтэй хүн шударга ёс тогтооно гэвэл түй май
-
zochin (May 13, 2017 9:38:48 am )
bidend songoh erh ni bga bolohoor setgvvlchid ta yaj ch niitlel bicheed nemergvi ard tvmniihee tuluu vilchilj chaddagvi hen munguteinh ni harmaid garaa dvrj yawdag archaagvi hvmvvs shvvde ta nar
-
Anonymous (May 14, 2017 1:02:32 pm )
Уул нь энэ гурваас Н.Энхбаяр нь арай л дээр дээ. Яагаад гэвэл МАНАН-г сарниулж чадна. Нөгөө хоёр гарвал МАНАН улам өтгөрч дийлдэхээ байна
17 Comments