Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжлийн баг үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор гүйцэтгэж байгаатай танилцжээ. Тодруулбал, “Газар-Агро” ХХК-ийн ОХУ-аас импортлон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд цэврээр үржүүлж буй махны чиглэлийн Герефорд үүлдрийн шилмэл бухнаас үр гаргаж байгаа юм.
Үр үйлдвэрлэлд ашиглах бухыг урьдчилан сурган, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг мөрдүүлэн үр үйлдвэрлэх ажлын бэлтгэлийг сайн хангасны үндсэн дээр үр авч, савлаж, хөлдөөх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй тун үрийг стандартын дагуу үйлдвэрлэжээ.
Энэхүү ажлын дүнд үйлдвэрлэсэн үрийг Монголын махны үхрийг үржүүлэх бүс нутаг болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Хушаат сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлж буй Сэлэнгэ, Казакын цагаан толгойт үүлдрийн үхрийн үржлийн чанарыг сайжруулах, зохиомол хээлтүүлэгт ашиглах юм.