antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2017 5 comments

С.БАТЦЭЦЭГ АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО

нийтлэсэн Admin

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд БНСУ-ын Хан Жин Йон, хагас шигшээд эзэн орны Риту Риту нарыг цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Японы залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө нь цэвэр яллаа.

С.Батцэцэгийн хувьд 2010 онд Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж ази тивийн аварга болов.

Ингэснээр С.Батцэцэг Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 20 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (May 12, 2017 10:48:03 am )

    Мундаг бүсгүйгээр бараххаж байна. Улам улам өндөр амжилт хүсье

  • Ц.Дарьзав (May 12, 2017 1:40:39 pm )

    Баяр хүргэе.Япончүүдын эрлэг нь болжээ

  • uyach, shinjeech (May 13, 2017 12:43:48 am )

    duudee aduu beleglej uram ugux yumsan

  • Зочин (May 14, 2017 10:39:36 pm )

    Олимпын үер арчаагүй царайлчихсан байсан биш үү

  • найдваргүй (May 19, 2017 12:13:38 am )

    РИО-д тун ч их урам хугалсандаа. ганц найдаж байсан тамирчин маань урд оройжингоо уугаад шартчихсан байдалтай гарч ирээд хөдөлж ч чадалгүй ялагдаж байсан. уг нь олимпод тэднийг эмч. бэлтгэл хангагч, тусдаа автобус гээд ямар их дэмжлээ. хариуцлага тооцох хэрэгтэй баймаар….

antalya rent a car