antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2017 20 comments

Нэр дэвшигчид чухал шатны өмнө ирлээ

нийтлэсэн Admin

МАН, МАХН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа аваачаад өгчихлөө. Тэгэхээр нийтийн анхаарал СЕХ тийш хандаад эхэллээ. Н.Энхбаярыг бүртгэх болов уу, Х.Баттулгыг бас хэрхэх бол гэхчлэн. Гэхдээ тэгээд М.Энхболд ямар ганцаараа сонгуульд өрсөлдөлтэй нь биш, СЕХ бас тулхтай хандах хэрэгтэй л дээ, асуудалд. Хараад байх нь ээ нэр дэвшигчид бүгд л шударга сонгуулийг хүлээж байгаа юм байна.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр хэлэхдээ “Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд  МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна. СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэлээ.

За харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд  “Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс  МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн, хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүлээлгэн өглөө. МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд манай намын дарга байсан асан Б.Даш-Ёндон, УИХ-ын туршлагатай улс төрч Д.Лүндээжанцан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, манай намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна” гэв.

Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга  Сонгууль шударга болно гэж найдаж байна гэж байсан. Тэрбээр өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна гэж хэлсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал шатны өмнө нэр дэвшигчид ирлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • иргэн (May 11, 2017 4:07:40 pm )

    Энэ Х.Батулга идсэн уусан гээд байсан чинь хэргээ хаалгачихсан юм уу Энэ нэг юм дандаа хор найруулж байх юм Би л лав батулгад санал өгөхгүй дээ

  • zochin (May 11, 2017 4:28:12 pm )

    Battulgat ognoo hiisen ym bnaa huniig zarim ued heterhii 1 talaas ni harah ym aa ajil hiisen hun buruu zoruug sonsoj ywdag ym bish uu bidniig ardaa boddog hun l heregtei bna nam bish hund ni ogii manaihaan

  • Зочин (May 11, 2017 5:11:28 pm )

    М.Энхболдод саналаа өгнөө ямар байсан энэ 2 оос илүү шударга ажиллаж магадгүй юм

  • Anonymous (May 11, 2017 5:47:25 pm )

    eruugiin elmentuudiig l devshuuleh uymdaa,ner tsever hun baidaggui l yum baihdaa

  • зочин (May 11, 2017 6:48:39 pm )

    М.Энхболд ерөнхийлөгч болжээ, Н.энхбаярын ялтай хугацаа дуусаагүй, Х.Баттулга бол дээд боловсролгүй зүгээр л нэг наймаачин

  • ЗОЧИН (May 11, 2017 7:38:25 pm )

    Ardiin namiin Nomtoibayr Garamjab naraar absan zeeliig ni tuluuleh heregtei shu dee.Gazriin naimaaching demjihgui erunhiilegchuur gargahgui baih ni shudraga esond niitsen shu ard tumen minee

  • ЗОЧИН (May 11, 2017 8:16:12 pm )

    Эд нарт санал өгснөөс гахайнд өгсөн дээр байхаа

  • Магсаржав УВС аймаг Давст сум (May 11, 2017 9:17:50 pm )

    Нэг нь “Газрын наймаачин ” Хоёр дахь нь “Өшөө авагч ” Гурав дахь нь ” Төмөр зам идэгч ” тул Хэн нь ч “Ерөнхийлөгч ” болж чадахгүй шүү дээ ,ойлгомжтой шүү дээ ард түмээн ,Хайран ард түмний “МӨНГӨ” татвар ,хөлс хүч шүү дээ

  • Б (May 11, 2017 9:47:20 pm )

    Элбэгээ найруулж Золоо санхүүжүүлсэн гүтгэлэг жүжигт итгээд Баттулгыг идсэн уусан гээд мэдэмхийрээд,хэмхэлдээд байх хооронд ,гэмгүй царайлсан нэг манж хүн дахин та нарын толгой дээр сандайлахнээ.Тамын тогооныхныг манжууд ингэж хооронд нь байлдуулаад өөрсдөө толгодын оройгоос харж инээж суудаг ажгуу

  • зочин (May 11, 2017 10:11:38 pm )

    Н.ЭНХБАЯРЫН “ЯЛТАЙ ХУГАЦАА” ГЭХ Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРЫН ТАВЬСАН ХОШИН ШОГ ҮЗЭГДЭЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ДУУССАН. АРД ТҮМЭН Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА

  • Anonymous (May 11, 2017 10:25:10 pm )

    Ali ch taliig bodohod M.Enkhbold. ene enkhbayar dargiin helj baigaa ug aihgui ch gehshig uls ornoo bodoh bish ushuu avaltiin tuluu yavj bgaa hun.

  • Ттш (May 12, 2017 8:30:00 am )

    Энэ зулы урд талын зургуудаар яах гэж байгаа юм вэ

  • ДОРЖ (May 12, 2017 9:05:42 am )

    Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭ. ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЪЕ.

  • г жаргалсайхан (May 12, 2017 11:15:41 am )

    монголд ядаж 5 үеэ байг гэхэд 3 үе цэвэр монгол хүн байгаа юу байвал тэднээсээ бас нэр цэвэр улс төрч бий юу байвал тэдгээр эрхэмүүдээс энэ чухал албыг сонгож болдоггүй юм уу бид чинь арай бүгдээрэй цус ойртсон юм уу бид эх сайхан нутгаа алдлаа шүү дээ 50 н жилийн дараа галсансүх найрагчийг санах байх

  • зочин (May 12, 2017 2:12:42 pm )

    тугал энхболд нөгөө сүүл цогзолмаатайгаа салаагүй л дагуулж цохиж яавна шүү??? ээ ум мааны хум???

  • зочин (May 12, 2017 2:15:52 pm )

    ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БНА НААД 2 ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БНА

  • зочин (May 13, 2017 5:54:27 pm )

    man hudlaa amalchaad bodit baidal deer bugd esregeeree bna odoo dahij hudlaa amlah yum uldsiimu hudlaa amlaltand chini huurtahgui

  • зочин (May 13, 2017 5:55:09 pm )

    Н.Энхбаяр ок

  • зочин (May 13, 2017 5:55:53 pm )

    amjilt

  • ХУУЛЬ (May 13, 2017 11:34:12 pm )

    МОНГОЛД ХУУЛЬ БАЙДАГ БАЙСАН БОЛ БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БАЙХ БАЙСАНДАА

antalya rent a car