Монгол Улсын агаарын тээврийн гол нүүр царай болсон МИАТ компанийн талаар сүүлийн үед янз бүрийн таагүй мэдээлэл гарах болжээ.
Саяхан л гэхэд МИАТ-ын нисэх онгоц ослын буулт хийсэн талаар багагүй шуугин энэ талаар удирдлагууд нь хаацайлсан мэдээлэл хийж байсан. Харин энэ удаад тус компани учир битүүлэг шалтгаанаар хуваарьт нислэгээ цуцлан урьдчилан захиалга өгсөн үйлчлүүлэгч нараа удаа дараа хохироож байна гэсэн гомдол ирсэн юм.
Тус компани саяхан л гэхэд 12OCT OM223, 224 нислэгээ цуцлан OM227, 228 болгон хуваарийг нь шилжүүлсэнээс гадна 15OCT OM223, 224 нислэгийн цагийг өөрчлөн 16OCT OM223, 224 нислэгийг мөн цуцалсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн юм. Үүнээс гадна 05ОСТ, 08ОСТ ОМ223/ОМ 224 нислэгүүд нь цуцлагдсан байна.
Хонгконг руу ажлаар зорихоор төлөвлөсөн нэгэн эх сурвалжийн хэлснээр тус компанид нислэгийн захиалга өгсөн ч түүний нислэг хойшлогджээ. МИАТ-ынхан энэ талаар тайлбар хийхдээ, гадаадаас захиалан худалдан авахаар тохиролцсон нисэх онгоцууд нь ирэхгүй байгаа учир нислэгийн хуваарьт өөрчлөлт орж байгаа гэж хэлжээ. Үүнээс харахад тус компанийн хувьд үйл ажиллагаа нь ихээхэн доголдолтой байгааг харуулж байгаа юм.
Болоогүй зүйлийн өмнөөс урьдчилан төлөвлөгөө гаргадаг мэт. Ирээгүй онгоцнуудадаа хуваарьт нислэг хийх томоохон компанийн хувьд арай л зохимжгүй аргачлал болов уу. Үнэхээр л тэр захиалсан онгоцууд нь ирж амжихгүй байгаа бол хуваарьт нислэгтээ оруулахгүй, хүчин чадлаараа ажиллан үйлчлүүлэгчдээ хохироогүй ажиллах хэрэгтэй байх.
Холбоотой мэдээ
Comments are closed.