antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 1 comment

ХХЕГ-ын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж ирсэн. Улмаар явганаар Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж хоёр этгээдэд холбогдох  хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн  гурван этгээдэд холбогдох хоёр эрүүгийн хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • соц сэргэлээ (May 09, 2017 1:43:22 pm )

    прокурорын мэдэгдэл соц үед байгуулагын дарга нарыг шанатаажладаг бсан.одоо сэргээх гэж бна.хуульд бхгүй. бүү биелүүл .биелүүлэхгүй бсанч яахчгүй

antalya rent a car