antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2017 24 comments

Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

нийтлэсэн Admin

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахар болоод байгаа билээ. Хэдийгээр уг хөтөлбөрт  хамрагдсанаар санхүүгийн сахилга баттай болохоос авахуулаад эдийн засагт нийт 5.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө орж ирэх нь таатай мэдээлэл ч гэлээ аливаа улс орон хүнд байдалд орсон үедээ л авдаг хөтөлбөр юм. Тиймээс энэ хөтөлбөрийг  тэгтэл сайшаах шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь улс орныг ингэж дор оруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг мартаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санууллаа. Тэрбээр өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ талаар маш тодорхой байр суурь илэрхийлсэн юм.

Тодруулбал, тэрбээр “Яагаад  ийм байдалд  орчихсныг бүгдээрээ дор бүрнээ нэг бодоорой.  ОУВС-гийн хөтөлбөрт орно гэдэг нэг их сайхан зүйл биш. ОУВС  сайхан аврагч ч биш. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагч буюу зөвхөн эрх ашгийн төлөө явж байгаа хөрөнгө оруулалт бол монголын ард түмний төлөө биш байдаг гэдгийг мартаж болохгүй. Ч.Улаан гишүүн сая Оюутолгойн үр өгөөжийн талаар ярилаа.  Манай монголын нэртэй улс төрч  нэгэн цагт “Үүнээс хойш өдөр болгон гурван сая ам.доллар Монгол Улсын эдийн засагт ашиг болж орж ирнэ” гэж хэлж байсан.

Тухайн үед бид алга ташаад л баталж байсан. Бас нэг Ерөнхйи сайд маань Дубайд гарын үсэг зураад “Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй болж, хөрөнгө оруулалт тэрбум тэрбумаар орж ирнэ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа л байна. Бид  ийм тогтолцоогоо цуцлах хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэдэг маань Монгол Улсад орох орлогоо бид гаднын банкаар дамжуулна  л  гэсэн үг. Өнгөрсөн  хугацаанд  Монгол Улс боломжоо алдаад , хөрөнгө оруулагчид барьцаа чангаруулсаар ирсэн эмгэнэлтэй дүр зураг харагдаад байх юм. Өнгөрснөас авах сургамж бол ердөө энэ. Монгол хүн эх орондоо эзэн болох хэрэгтэй. Үндэсний баялгаа өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Эцсийн эцэст бидний олхиогүй, өөдгүй, арчаагүй байдал энэ шүү дээ. Үүн дээр гаднынхан тоглолт хийж байна, үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  ОУВС-гийн хөтөлбөрт ороод сайн сайхан болчихдог ч  юм биш. Ийм байдалд оруулсан  хүмүүс, улс төрийн нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна. Засгийн газраас үүнийг нэхмээр байна. Саяын сонгуулиар ард түмэн үүнийг л нэхсэн. Хариуцлага хаана байна, Хууль зүйн сайд аа” гэсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр  АН-ынхан шиг  итгэл алдаж болохгүй гэдгийг намын нөхдөдөө буюу Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын удирдлагуудад ч сануулсан юм.

“Ард түмний итгэл алдарсан,  одоо биднийх алдрах гэж байна. Гэхдээ бид эцсийн удаа итгэж байна. Одоо та бүхэн минь нэг олигтойхон байгаарай. Хэрэгтэй хэрэггүй авлига, албан тушаалын  хэрэгт бүү орооцолдоорой. Ийм хүнд үед жинхэнэ эх оронч сэтгэл зүрх гаргаарай. Болсон болоогүй концесс тендерээс холхон байгаарай. Энэ хүнд нөхцөлийг чин үнэнчээр авч гарах хариуцлага  үүрсэн гэдгээ  ойлгоорой” гэсэн юм. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд АН засгийн эрх барих үедээ хариуцлага гээч зүйлийг уланд гишгэсэн, тэр ч утгаараа төрийн бүх шатанд авлига, албан тушаалын  хямрал нүүрлэсэн гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэр бүү хэл, төрийн толгойд байсан томчууд нь өнөөдөр “аавын хаалга” татах дээрээ тулчихаад яваа.  Ийм учраас Ж.Энхбаяр гишүүн засгийн эрхэнд гарсан намынхны АН-ын муу түүхийг давтахгүй байх талаар сануулсан юм.

Цаашилбал тэрбээр, мөн л  АН-ынхны өмнөх алдааг давтахгүй байх талаар   “Засгийн газар төдийгүй орон нутагт ялсан хүмүүст уриалах хэрэгтэй. Ард түмний итгэл рүү ус цацсан жижиг алдаа чинь том улс төр болж хувирна гэдгийг онцгой анхаараарай. Ард түмэн дэндүү их итгэсэн. Одоо ч дахин итгэж байх шиг байна. Энэ итгэлийг бид нар төлөөлүүлж та нарт зөвшөөрч байгаа юм. Онцгой хариуцлага, нөхцөл байдал үүслээ гэдгийг дандаа санаж бодож яваарай. Монгол Улсын заяа буян Монголын ард түмнийг ивээх байлгүй гэж найдаж байна” гэсэн юм.

О.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Zorig (May 05, 2017 4:48:57 pm )

    Gadaad ruu zugtah belteglee hiij yawaa

  • ххххх (May 05, 2017 5:50:04 pm )

    идэж ууж үрж цацсан мөнгөө цуглуулж авах буруутай хүмүүсээр төлүүлэх тэдэнд хариуцлага тооцохгүй байгаа нь өөрсдөө энэ асуудалтай гүн гүнзгий хутгалдсаны шинж Төрийн албаны нүсэр орон тоо элдэв тансаглалаа хасч чадахгүй байж өөрсдийн учруулсан хохирлоо ард түмний нуруун дээр үүрүүлэхээ зогсоомоор байна Татвар гааль даатгал гээд иргэний байгуулагуудыг цол формоор хангаж олон тэрбум төгрөг гарздахаа болимоор байна

  • ln (May 05, 2017 8:03:56 pm )

    энэ хүн айтар улс төржиж байна. АН дангаараа төр бариагүй үүнээс гадна өнгөрсөн 20 гаруй жил МАН төр барьж олон хулгайч төрүүлсэн. Ер нь бол энэ эмх замбараагүй хулгай луйвар танай намаас эхтэй шүү дээ.

    • SUNS (May 06, 2017 4:05:45 pm )

      2 HAR BIE BIENIIHEE HARIIG GAIHAV.

  • Жагаа (May 05, 2017 9:37:56 pm )

    Хэн буруутай вэ гэж ярьж бие биенээ чичилж барьцалдсаар байх уу, эсвэл буруу бол хэн эхлуулсэн, хэн ургэжлуулсэн гэхгуйгээр бурууд хариуцлага тооцож эхлэх уу л гэдэг байна. Ж. Энхбаяр зов асуудал хондож тавьжээ. Хэн, аль намынх байх нь хамаагуй хариуцлага тооцож эхэлмээр байна.

    • тогосоо (May 09, 2017 10:27:05 am )

      зөв дэмжиж байна. овоо босгоогүй бол шувуу хаана суух вэ

  • БОЛД (May 06, 2017 9:58:22 am )

    ёстой нам харгалзахгүй хариуцлага тооц . гэхдээ энэ ч сонгуулийн шоу байх .

  • suhee.j (May 06, 2017 10:27:21 pm )

    argagui shagliin jadambaa generaliin huu chi mun bn!

  • Anonymous (May 06, 2017 11:18:56 pm )

    hen tootsoh um ,,,ug ni ard tvmen bh uchirtai um ,,ardchilal barisan hulgaichuud uursdiiguu hamgaalsan huuli gargaad togloj bna toglosoor ch irsen tsaashid ch togloh bolno ene bol dund bolovsroltoi naimaachin setgelgeetei hvn erunhiilugch boloh gj bna bidend ezen gej bnuu tenger mini

  • Anonymous (May 07, 2017 9:21:58 am )

    Эргэн тойрноо эруугийн этгээдуудээр дуургээд дэлхий дамжсан мафи. Хугайчийн улс болгох бодлого л. Женко Баттулгын толгойд байхаас. Улс орон ард тумэн гэх бодол туунд байхгуй АН естой нэг шившгээ тарьж хулгайч нараар толгойгоо мэдуулсэн нам болж дууссан манай шуух цагдаа л АН ыг цэвэрлэж туслаачээ

  • Anonymous (May 07, 2017 10:03:49 am )

    Шулуухан хэлэхэд МАНАН байгаа цагт бидний амьдралд сайн зүйл орж ирэхгүй. Харин ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын өнгөрсөн сонгуульд МАН-ыг ялуулсан шигээ зөв хүнээ илт давуу ялуулах хэрэгтэй. Одоо МАН аас сонгохгүй Энхбаярыг даан ч нэр дэвшихийг зөвшөөрөхгүй байх. Хүнийх нь хувьд Баттулгыг бо. Хэрэв Ганбаатар МАХН аас дэвшвэл бас бо. Учир нь энэ 3 бол Олигархуудтай (МАНАН) холбоогүй том хулгайч нартай тэмцэж хулгайлж гаргасан мөнгийг нь оруулж ирэх боломжтой. Өөр хэн ч нэмэргүй. Тэр Амаржаргал ч нэмэргүй шудрага ч гэсэн Элбэгдоржийг хамгаалах тохироо хийсэн.

  • энх (May 07, 2017 10:14:45 am )

    Рио Тинтод ингэж төмсөгдүүлж байхаар Баяр, Баярцогт 2-ыг төмсөгдөж эрүү үүсгээд оюу толгойн гэрээг эргэж харах нөхцлийг бий болгоод Риотой барицалдж аваач дээ. Ард түмэн та нарыг чухам ингээсэй гэж сонгосон. Хэрэв ийм эр зориг гаргавал бүсээ чангалхад бэлэн байгаа шүү ард түмэн чинь. Ядаж хойд солонгосын пацааны энтэй байж хуц гэж хэлж сураач тал төмсөгтэй үрээ шиг амьтад минь.

  • zochin (May 07, 2017 11:17:10 am )

    Hoer har heree bie bieniihee hariig gaihav egch bolj bnaa.

  • зочин (May 07, 2017 11:43:15 am )

    Монгол Улсын еронхийлогч Женко гэж дуудах болж бна уу

    • Anonymous (May 07, 2017 11:17:35 pm )

      яалаа гэж ! Godfather … гээд гарыг нь үнсэх байлгүй

  • Zochin (May 07, 2017 2:23:03 pm )

    Ene hun Ard tumniig aihtar hagaralduulj bna. AN dangaaraa bish tuhain uyed MANAN bsan gedgee martaa yu???? Tom zeel avsan humuusiin 80-90% ni MAN ii gishuud, Garamjav met humuus baigaa gedgiig buu martaarai!!!!

  • Хөх чоно (May 07, 2017 4:51:47 pm )

    20 гаруй жил та нар үнэн яриад буруу үйлдэл хийлээ одоо болоо юм бишүү жүжигчид ээ??? Ард түмэн доромжилийнхоо хариуг нэхэх цаг ирнэ ээ… Эх оронч минь тийм сайн юм бол ард түмнээ уриалаад бос чадахгүй шүү дээ…

  • Баяр (May 07, 2017 10:12:21 pm )

    Манайхан манай нам, танай нам л гэж юмыг харахын, аль ч намд нь хог шаарнууд зөндөө л байна. Худлаа л Ман гэж авилгалчид, АН гэж луйварчид гэсээр байтал …. бүх юм дууслаа. Гэхдээ одоо яая гэх вэ, албан тушаалын амтыг мэдэрсэн дарга нар хэзээ ч суудлаасаа огцрохыг хүсэхгүй, харин яаж бэхжүүлэх вэ л гэж бодно. Харин ард түмэн бид ямар муухай юм гэсээр энэ хорвоог дуусгах байх даа. Намыг нь биш хүнийг харж сонголтоо хий. Энэ л бидний ч чадах юм байж МАГАДГҮЙ юм.

  • Anonymous (May 07, 2017 11:16:18 pm )

    танай МАН ч гэсэн ийм байдалд оруулсан буруутнуудынх нь нэг шүү дээ … өөрийнхөө намтай яаж тооцоо бодох юм бол ??? 🙂

  • Болор-Эрдэнэ (May 08, 2017 1:39:27 am )

    Зөв Эх оронч сайхан зүйл хэллээ .Ер нь хариуцлага байхгүй юм бол төрд гарч улс орныг самараад өөрсдөө идээд л дууслаа .Монголын ард олон хариуцлага тооц өрийг тавьсан нөхдүүдээр төллүүл гэж л МАН сонгож найдаж гаргасан байх.Тэрнээс толгойг илбээд бай гээгүй .Та нарын нэр хүнд төрийн нэр хүнд унаж байна,даа

  • zochin (May 08, 2017 2:52:47 pm )

    MASH ZEB SANAAG G.ENHKBAYAR gishuun hkeldeg um ZG , er- gch ni ttoodoggyi baikh um

  • айа (May 08, 2017 3:30:51 pm )

    энхбаяр гишүүний ярьж байгаа зөв улс орныг ийм байдалд оруулсан ардилсан нам юун ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа улс төрийн үйл ажиллагааг нь болж өгвөл зогсоомоор байна эрх баригч нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй

  • Зочин (May 09, 2017 12:34:16 pm )

    Ж. Энхбаяр гэж энэ залууг дэмжиж явдаг. Гэхдээ энэ нөхөр өөрөө өөрийнхөө санааг хүчгүйдүүлээд байх юм. Хариуцлага алдсан улс төрийн хүчинд ард түмэн хариуцлагаа тооцоод цөөнх болголоо. Харин улс төрчид буюу хувь хүн дээр нь асуудлыг тултал ярих ёстой. Нийтэд нь ярьж худлаа шударга царайлахаа л больчих.

  • М.Энхболд (May 10, 2017 2:37:55 am )

    Ж.Энхбаяраа хуцалгүй чимээгүй бай Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөний дараа ярь мэдүү. битгий ухаантай царалайд бай. АН-д ч сайн хүн бий шүү

antalya rent a car