
Элбэг хангалуун амьдралд ч эрх дураараа умбаж оодорч өссөн, бие даан зөх чадваргүй, арчаагүй монголчууд “Эрхийн тэнэг” гэж адалдаг. Эрхэлж тоглох, идэж уух,өмсч урахаас өөрийг мэддэггүй хүүхдийг “Эрхийн тулам”, “Эрхээр гэдэг. Эрт үеэс монголчууд түүх бүтээх явцдаа эрх, эрхийн тухай өв сан хуримтлуулж Захаас нь дурдахад, “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэсэн алтан сургаал үлдээсэн байна. Энэ нь зугаацахаа багасга, ажил амьдралд суралц, эрх мэдлээ бүү хэтрүүл гэсэн уугатай үг хэллэг юмсанжээ “Хүн ахтай дээл захтай гэдэг. Эрхлэх нь хүнийг юм гэдгийг сайн ойлгодог байжээ. Түүвэрлээд байвал холбоотой энэ мэтийн олон ургамж байна. Хүний эрх хэтэрвэл эмнэг адгуусаас дутахгүй зан авиртай болдог ажээ. Харамсалтай нь, энэ сайхан сургаал өнөөдрийн амьдралд хэрэглэгдэхгүй, түүх болох дөхөөд байна.
Хүн болоод нийгэмд эрх, эрх чөлөө ямар чухал ач холбогдолтойг ард түмэн өмнөх нийгэмд мах цусаараа мэдэрч, хангалттай эдэлж ирсэн. Тэгвэл тэд нийгэмд сэтгэл дундуур Яагаад гэвэл өлсгөлөнгөөр сүрдүүлэгчид 25 жил ардчилал, эрх гэж ам мэдэн чалчсан ажил, амьдрал дээр ахиц дэвшил гаргасангүй. Аливаа ажлыг явцын ба эцсийн дүнгээр дүгнэдэг жамтай. Тэгвэл манайх эрхээр цатгалан, үр өр өлсгөлөн орон болжээ. Тэгш бүрэн, дархан л гэнэ, хараат бус халдашгүй, онц бүрэн л гэнэ, эрх мэдэл, хүний эрх, эрх л гэнэ. Ийм олон гуншинтай дээд эрх дархаар өвч хуглагдсан орон болжээ.Үндсэн хуульд хүн 18 эрх,дөрвөн үүрэгтэй байхаар жагсаажээ. Хэрэгжилт нь хэр зэрэг юм бол гээд сонирхохоор дур гутам даржин дүн харагдаж байна. Тэгш эрх гэхэд үндсэндээ устаж үгүйрсэн бололтой. Нэг хэсэг нь эд мөнгөндөө хахаж, хүн, хүний эрхээр тоглож, ялангуяа сонгох, сонгогдох эрхээр панз наймаа үсэргэж онцгой эрх эдэлж явахад нөгөө хэсэг нь ажил, мөнгөгүй, суралцах, сонгогдох бүү хэл эм, талх ч авах эдийн засгийн эрхгүй гансарч гутарч явна. Зарим нь бүр хог дээгүүр үмх юм эрж амиа тээж ядан явна. Эрүүл мэнд нь ч бүр өнгөрчээ. Ийнхүү иргэдийн маань амьдрал газар тэнгэр шиг хол зөрөөтэй болсон байна. Үүнийг тэгш эрх гэх үү.
Амьд явах бол аливаа амьтанд байгалиас заяасан дотоод хүчин зүйл. Хүн тэр амин энергиэрээ амьд мэнд аж төрдөг. Амьд явах эрхтэй гэж цаасан дээр бичсэнээр амьд, эрүүл явдаг юм биш. Хүн сайн сайхан явахад төр нийгмийн зүгээс бүрдүүлсэн ээлтэй, таатай орчин нөхцөл онцгой чухал. Хүнээ хамгаалахын тулд төр засаг байдаг байх. Тэгвэл ардчилал, хүний эрхийг бэлэн диваажин мэтээр тунхаглаж гарч ирсэн хүчин элэгсэг найрсаг хүрээлэн бий болгохын оронд хүмүүсийг хооронд нь хуучин, шинээр ялгаварлан сөргөлдүүлж ирснээр өнөөдрийн муу муухай бүхний үндэс суурь тавигджээ. Гэнэн томоогүй, хөнгөн сониуч, хөөргөн сагсуугаас эхлээд эвдэрсэн хүн үй түм. Дуулгаваргүй, хариуцлагагүй, хүмүүжилгүй, эх захгүй, дэг журамгүй, эмх замбараагүй, задгай танхай, хүн хүнээ үл ойшоосон байдал өнөөгийн нийгмийн өнгө төрх болчихсон байна.
.png)
Хүний эрхийг уялдаа холбооноос нь таслан авч дангаар нь дэндүү дөвийлгөснөөс эрхийн зөрчил урьд өмнө үзэгдээгүйгээр их өсчээ. Их санасан хүнд бол амьд явах адармаатай, уйтгартай шаналгаатай болсон дог. Тэгээд л тэвчээр алдан хүмүүс хэдэн зуугаараа амиа егүүтгэдэг болсон юм биш үү. Бараг бүгдээрээ энэ нийгмийн бүтээгдэхүүн байсныг яана. Ааглах, атдархах, гэнэдэх, осолдох, онгирох, сэтгэл гутрах явдал ямар их болсон юм бэ. Зургаан жилд 300 гаруй хүүхэд авто ослоор амиа алджээ. Цахим сүлжээгээр доромжлуулагчдаас сүүлийн дөрвөн жилд 92 хүн амиа хорлосон гэнэ. Гал ,ус, халуун тогоо, цай, шөлөнд осолдсон амь гэвэл өдий төдий. Хүмүүсийн хариуцлага, болгоомжийг энэ л нийгэм идчихэж. Цаазлагдвал зохих онц ноцтой гэмт хэрэгтнүүд бэлтгэгдсэн байранд бэлэн хоол идээд сууж байхад гэм зэмгүй эгэл жирийн гуйлгачид амьд, эрүүл явах баталгаагүй хэвээр бэдэрч явна.
Хүн олон эрхтэй болсныхоо буяныг даахгүй, нүгэл хилэнц үйлддэг болоод байхад МАХН 38 болтол өсгөх санал дэвшүүлжээ. Нийтийн биеийн тамираар хичээллэх эрхтэй гэж дэндүү жижгэрсэн байна. Юм элбэгших тусмаа үнэ хүндээ алддаг даа. Аалзны шүлс шиг торлосон эрхийн зарим нь хоорондоо мөргөлдөж, зөрчилддөг юм байна. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж шүүхийн байгууллагыг шүүмжлэхээр манай эрх мэдэл, хараат бус байдалд халдлаа, хөндлөнгөөс хушуу дүрлээ, нөлөөллөө гэж эсэргүүцдэг.Шүүх эргэлзээтэй шийдвэр гаргавал хүмүүс санал бодол, үгээ хэлэхгүй байхын аргагүй, хэлж л таарна. Шүүгч бүр бурхан биш нь бүгдэд ойлгомжтой.
Шүүх, прокурор нэг хүний атганд орсноос хойш шүүхэд итгэх итгэл аль хэдийнэ алдарсан билээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн маргаан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхзэр шийдвэрлэсэн байдал улс төрийн нам, өндөр дээд тушаалтны робот болсон шүүгчид байдгийг илчлэн харууллаа. Манайд эрх мэдлээр ингэж тоглодог болжээ. Хууль, эрх уг нь нийгмийн харилцааг зохицуулах үүрэгтэй байтал манайд бие биенээ чагталдаг, дэгээддэг, хүлдэг баталгаа болж хувирсан юм биш үү. Данагар эрхт 76 гишүүн маань хоорондоо эв зүйгээ ололцон зөөлөн аядуу ярилцаж, зөвшөөрөн хүлээлцэж, нэгдсэн ойлголтод хүрэхийн оронд талцан бие бие рүүгээ том үг чулуудаж, цэцэрхэж байгаа харагдах юм. Тэгэхээр тэдний гараас ямар хууль гарах нь ойлгомжтой. Эрхээр хүлэгдсэн хүмүүс хоо- рондоо зохицож ажиллах тун ярвигтай харагдана. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүүхдийн эрх хэмээх том тээгтэй тулгараад аль ч үгүй юм болж замхрахад хүрээд байна. Хүүхэд их эрх эдэллээ гээд хүмүүжил нь дээрдсэнгүй, дордлоо. Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх байгалиас заяасан үүргээ биелүүлэхэд төвөгтэй боллоо. Хүний эрх балчир оюуныг хөөрөгдөж, хүүхдийг амьдралын бэрхшээл зовлонг ойлгодоггүй, дуулгаваргүй, даруулгагүй, ардаг танхай, ярдаг хэрцгий, арчаагүй усан тэнэг болгох зам руу хөтөлж явна. Ахмад залуу үе асар их хөндийрч, эцэг эх хүүхэд хэл амаа ойлголцохгүйд хүрч байна.
Хүүхдийнхээ сэтгэл санаанд нийцээгүй буюу хатуу ширүүн шаардлага тавьсан хүн хуулийн хариуцлага хүлээхэд ч ойрхон болж. Эцэг эх үг хэлэх эрхээ хасуулах яамай гэж бодоход хойч үеийн минь амьдрал, хүмүүжил хэцүүдэх нь ээ. Хүн, хүүхдийн эрхийн конвенц гэж байдаг. Түүнийг бид заавал ягштал баримтлах ямар хэрэг байна. Манайд тэр бүр тохирохгүй нь тодорхой болсон юм биш үү. Бодит байдлаас сургамж авч бие оюунаа засч додомдож баймаар санагдана.Амьдрал мэдэхгуй асман сэхээт нүүдийн хуулсан номоор бид хол явахгүй. Монгол хүн толгойгоо ажиллуулахаас залхуурч бусдын бэлэн жорыг хуулан дуурайж будилж мунхарч явах тавилантай зах юм уу. Монголчуудын хүүхдээ өсгөн хүмүүжүүлж ирсэн уламжлалт аргын чухам юу нь болохгүй байгаа юм бэ. Монгол гэдэг айл үүссэн цагаасаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсээр өдий хүрч иржээ.Үндэс угсаагаа өчүүхэн ч сэвтүүлж байсангүй. Хүүхэд хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга байгаагүйсэн бол өнөөдөр ‘‘Монгол” гэдэг нэр байхгүй болох байсан ч юм билүү,бүү мэд. Хүүхдээ монгол болгон зөв хүмүүжүүлж ирсэн Монголын ард түмэнд хүүхэд хүмүүжүүлэх тухай хөндлөнгөөс хичээл заадаг болсон нь тусгаар тогтносон орны дотоод эрхэд халдаж, дорд үзэж доромжилж байгаа хэрэг биш үү.
Онцлогтой үндэстэнд ондоо арга байдаг. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ ард түмэн өөрсдөе мэдье. Эрх нь хохироод хүн болж чадаагүй хүүхэд Монголын түүхэнд байхгүй. Харин эрх нь ахдаад усан тэнэг болсон хүн гэвэл өдрийн од шиг. Одоо л тийм хүмүүс олширч байна. Хүүхдээ хог дээр хаядаг, шоовдорлодог, устгадаг хүн энд тэнд дуулдана. Монгол хүн хүүхдээ уяж, алгадаж, гуядаж хүмүүжүүлдэг. Тэглээ гээд амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, сэтгэл санаагаар хохирч байсан удаагүй. Алгадах, гуядах нь нас биенд тохирсон хөнгөн өвөрмөц шийтгэл юм. Би өвөг эцгээрээ алгадуулж явсан хувь заяатай хүн шүү гэж монгол хүн бахархан дурсдаг. Өмнөх үеийнхэн хүүхдээ дагуулж яваад амьдрал үзүүлж, учрыг ‘ нь ойлгуулж, ажил зааж сургаж, гоёж гоодохыг чухалчилдаггүй байсан. Одоогийн хүмүүс хүүхдээ тэжээн өсгөдөг болохоос сурган хүмүүжүүлэхийг чухалчлахаа больжээ. Хүний эрх их ярьдаг болсноос хойш “хүмүүжил” гэдэг үгийг шоовдорлож хаяв. Хүний эрх хүмүүжлийн эрлэг болжээ. Хүмүүжил хүнийг дураараа задгай, таргил явахад саад болдог учраас тэгдэг байх. Хүний эрх бүх нийтийг хэрхэн хүмүүжүүлэхээс шууд шалтгаална. Өнөөдрийн 40- өөс дээш насныхан уламжлалт аргаараа хүмүүжсэн тулдаа монгол болж төлөвшиж амжжээ. Үндсэн хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй хэмээн заажээ. Энэ нь хар тамхи хэрэглэх эрхтэй гэсэнтэй адил ойлгогдож байна.
Шашин бол хар тамхи гэж К.Маркс хэлсэн, хэлээгүй амьдрал өөрөө баталж байна. Хар тамхи, шашин хоёр нийгэмд ноцтой хохирол учруулдаг, баларшгүй хар мөр үлдээдгээрээ ав адилхан юм. Бурхан, номын орон гэгддэг Түвдэд шашны урсгалууд хоорондоо байнга дайтаж байсны дээр Европ тив бүхэлдээ 40 шахам жил шашин хоорондын дайнд нэрвэгдэж байжээ. Ингэж шашин бүр дайн самуун, аллага хядлагын шалтгаан болсоор 2500 жилийг үджээ. Өнөөдөр исламын шашин алан хядагчдыг бэлтгэх уур уурхай болж дэлхий дахиныг цочроож байна. Шашин хүнийг амиа золиослогч болтол мунхруулж, алан хядагч болгож чаддагийг бид бишгүйдээ нэг сонслоо. Одоо олон улс алан хядагчид, хар тамхины эсрэг дайнд мордоод байна. Бүх шашны тар нь танигдчихаад байхад манайхан ардчилал, хүний эрх нэрээр шашныг улам дэвэргэн, ергөнөөр шүтэж, хүндэтгэн хөөрөгдөж ирэв. Гэтэл бид шинжлэх ухаандаа хэр их шүтэж, анхаарч, санхүүжүүлж чаддаг билээ. Барилгын суурь тавих, бөх барилдахаас эхлээд хурал цуглаан, цагаан сар, улсын баяр наадам зэрэг төрийн ёслолын том арга хэмжээнд хүртэл лам залж, телевизээр түвд хэлний уншлага цацахдаа ичдэггүйгээр барахгүй бахархдаг биз дээ. Хэлийг нь мэдэхгүй харийн шашныг өөрийн хэмээн өргөмжилж, тахих нь монголоор биш гадаадаар гангарагчдын нэг гаж өвчин байх. Заавал шашинтай байх албатай юу.
Ингэж бид харийн соёлын өмнө бөхөлзөж, өөрийн толгойгүй болсноо гайхуулах хэнд юунд ашигтай юм бол. Тэгэх бүрийд түвдүүдийн бах ханадаг байх даа. Шашин шүтсэнээр хүн сайн сайхан болдог бол өнгөрсөн олон зуун жилд манайхан 1000 дахин хөгжчих нь яагаав. Одоо байгаагаа хар. Олдсон эрхээ ч олигтой зөв эдэлж чадахгүй тэнэгтэж явна. Эрх мэдэл ихдэхээр хүн улам зэвэрдгийг бид өдөр тутам мэдэрч явна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо өчнөөн төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан америк хоригдлыг эрх мэдлээ гуйвуулан ашиглаж, хууль зөрчин суллаж явуулсныг та бүхэн мартаагүй. Энэ бол эрхийн тэнэгийн сонгодог жишээ.
Өндөр дээд эрх мэдлээ ашиглаж монгол түмэнд хэрэгтэй ганц юм хийв үү, авлигыг устгаж чадав уу?
-Үгүй. Төрийн хөрөнгөөр дэлхийгээр аялж, өөрийгөө л сурталчилсан. Өндөр албан тушаал хашиж явсан, сайн улстөрч, сайн бизнесмэн, олонд танигдсан гэдэг үзүүлэлтээр ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж зарим хэвлэл донгосч байна. К.Алтанхуяг, Б.Баабар, Э.Бат-Үүл нар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй хэл аманд өртөж, тараа таниулаагүй гэж үү. Монголд шалгарсан удирдагч, улстөрч гэхээр хүн ганц ч гараагүй. АН төрийн толгойд гараад улс орныг улам хуучруулж, доройтуулж байв уу гэхээс шинэчилж байсан түүхгүй. Дотоодын сонгуулиараа албан тушаалыг мөнгөөр худалдан авч бахь байдгаараа л байна. Шинэчлэгдсэн юм даанч алга. Олон намын тогтолцоо санаачилснаараа эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг ардчиллаар өнгөлөн далдалж, үндэсний эв нэгдлийг дотроос нь хэврэгшүүлж, задрахад бэлэн болгочихоод байна. Эрх мэдлийн төлөө тулалдаан улс орныг минь эмгэнэлд оруулчихлаа.
Төрийн тэргүүнд тохьгүй хүн сонговол одоогийнхоосоо улам л дордоно. Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс дахин авч үзэх асуудал олон байна. Улс орны хэрэгцээ шаардлагаас хальсан хувийн олон их дээд сургууль, хэвлэл мэдээллийн зэрэг байгууллагыг цомхотгох хэрэггэй юм биш. үү. Үр ашгаасаа уршиг төвөг нь давжээ. Татвар төлөх үүргийг хувийн эрх болгох хүн ч олшрох төлөвтэй. 100 мянган хүн өөртөө сархад зооглох эрх олгожээ. Өдий төдий хүн хар тамхитай орооцолдож явна. Төр засгаа хүртэл эрхээр далайлгах, айлган сүрдүүлэх, урхидах, шахах, дарамтлах явдал ердийн үзэгдэл болж байна. Эрхээр бялхлаа гээд энэ орон өөдлөхгүй нь. Тэгэхээр эрхийг цөөлж үүргийг баяжуулах нь зүйтэй санагдана. Шашин шүтэх эрхийг Үндсэн хуулиас бүрмөсөн хасч оронд нь шинжлэх ухаанд шүтэх эрх оруулъя. Үндэсний аюулгүй байдалтай харшлах бүхэнтэй эвлэршгүй тэмцэх эрхийг мөн нэмье. Үүрэгт цаг, тооцоо хатуу баримтлах, тогтоосон дэг журам, хариуцлага, сахилга батыг чанд баримтлах, гадаадад явах, суух хүмүүст биеэ зөв авч явах, ДОХ, яр хүйтэн мэтийн өөрөөс шалтгаалах халдварт өвчнийг тээж авчирч тараахгүй байх, гадаадаас ажил, үйлдвэрлэл, соёл, мэргэжил, технологи, стандартын ололт нээлтийг эх орондоо авчирч нэвтрүүлэх зэрэг үүрэг, даалгавар ногдуулах нь чухал байна.
Ахмад сэтгүүлч Г. Далантай
Холбоотой мэдээ
-
Fuck 76 (May 05, 2017 4:30:29 pm )
Hen haanaas Zeel oroj ireh boldoo burhan mine. Daraan zeelee hulgai hiij awaad vreh sailhan. Tegeed daraan ard tumen tolon goedoo goedoo Zeel awah goedoo!!!!!
-
Anonymous (May 05, 2017 10:09:10 pm )
Kkk үнэн зээлгүйгээр шөнө нойр нь хүрэхээ байсан жишээ нь болд батаас 500 г зээлээд үүнийгээ төлөх болохоор ганаагаас 800 г зээлж өрөө дараад үлдсэнийг нь үрээд ахиад төлөхдөө заяагаас 1200г аваад өр нь нэмэгдэх гэх мэт хаанаас хэдийг зээлэх вэ гэж бодохоос юунд мөнгө дэмий зарцуулав хаанаас нэмэлт орлого олох вэ гэдгээ бодох ухаан байхгүй дуракууд
-
ТЭНГЭР (May 06, 2017 11:39:03 am )
Үүнээс ангижрахад ард түмний эв нэгдэл,тэмцэл хэрэгтэй,ярих биш тэмцэлд уриалан босох,тэмцэх нь чухал
3 Comments