antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2017 7 comments

Хэрэглэгчдээ залхаадаг Unitel иргэдийг  “Үнэгүй юманд нугасгүй” гэж доромжилдог болжээ

нийтлэсэн Admin

Бизнесийн байгууллага ашгийн төлөө байх нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг мөнгөний эрх ашгийнхаа дор оруулж, худлаа сайхан рекламаар хуурч мэхлээд байж болохгүй л дээ. Unitel-ийн салбарууд сүүлийн  оочер дугаар ихтэй,  эрхэм хэрэглэгчдэдээ хүндрэл учруулж, залхааж байгаа шалтгаанаа “Гэр интернэтийн” 300 мянган төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг хүн бүрт үнэгүй өгч байгаатай холбоотой гэсэн пиарыг хэвлэлүүдээр хийх болж. Гэхдээ Unitel компанийн маркетингийн албаныханд хандаад хэлэхэд ХЭРЭГЛЭГЧДИЙГ ДОРОМЖИЛСОН сурталчилгаа чинь тийм ч сайн үр дүн дагуулахгүй байх шүү.

“Unitel” ачааллаа дийлэхгүй “баларч” байна уу? гэсэн илтэд сурталчилгааны агуулгатай материалдаа иргэд, хэрэглэгчид “Үнэгүй юманд нугасгүй” гэсэн санааг илтэд оруулжээ. Бас арай ч ингэж хэрэглэгчдээ доромжилж болохгүй л дээ. Та нарыг тэр төхөөрөмжөө үнэгүй тараагаач гэж иргэд гуйгаагүй. Өөрсдөө интернэтийн зах зээлд илүү орон зай эзлэх гэсэндээ төхөөрөмж тарааж, хэрэглэгчдийг татах гэж байж, хэрэглэгчдээ эргүүлээд доромжлоод байж болохгүй л дээ.

“IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэнээрээ Монголдоо бид анхдагч болж, чамгүй олон хэрэглэгчтэй боллоо” гэж өөрсдийгөө рекламдаж ирсэн “Юнивишн” –тэй холбоотой гомдол их. “Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг гэнэ”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргажээ”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна” гэхчлэн мэдээллүүд олонтаа гарсан.  “Интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ” гэх гомдол “Univision Mongolia” гэх Facebook хуудаснаа дүүрэн байгааг ч өмнө нь харж байсан.

Гол тэгээд иргэд гомдол их гаргаад байна гэдэг бол тус компани алдаа дутагдлаа засаж залруулах тал дээр тун хойрго байгааг л харуулж буй хэрэг юм л даа.

Нэгэн баримт жишээ өгүүлэхэд, ДөлгөөнЦогт  гэсэн иргэн “Tanaih odoo yasan myaa yum bee internetiin hurd murd chin yuuu bolchixson yum bee” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Мөн Ng Enkhbat “Ug ni tanaihiig uilchilgee saitai. Gatsalt bagatai gej songoson ymsan. Suuliin uyd bol uneheer hetsuu baina. 11 sariig duustal haraad ene achaalalaa daahgui bol uur net, cable taviulsan n deer ym baina gej bodoj baina. Youtube- eer gants clip ch uzej bolohgui gatsaj bna shd…” гэжээ. Харин үүнийг хариуд Univision Mongolia Сайн байна уу? Та гэрээний дугаар болон холбогдох гар утасны дугаараа message хэсэгт үлдээнэ үү. Үйлчилгээг шалгаж өгөх болно” гэжээ. Гол нь энэ эелдэг  үгэнд нь хэрэглэгчид нь эхэндээ итгэдэг байсан бол одоо больжээ.

Хэрэглэгчдээ залхаадаг Unitel одоо бүр хэрэглэгчдээ Үнэгүй юманд нугасгүй гэж доромжилдог болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • нараа (May 05, 2017 3:06:18 pm )

    зун хөдөө явах болоод зурагт интернетээ хаалгахаар тэр өдрийн мөнгийг бүтэн авчаад 24,00 цагт тэр өдөр дуусдаг баймаар гэтэл цаг өдрийг харгалзахгүй хэдэн цагт төлбөр төлнө шууд л хаадаг бүдүүлэг байдалдаа шинэчлэл хийсэн болов уу .

  • Anonymous (May 05, 2017 3:26:00 pm )

    Атаархаад бүр үхлээ, энэ нөхөр

  • Го (May 05, 2017 9:09:20 pm )

    Юнител мөнгөнөөс өөр юм боддоггүй л дээ. Эзэд нь шуналын микробууд

  • Anonymous (May 05, 2017 11:18:47 pm )

    Arail denduu gatsah yum bas 29900 baisanaa shuud l 36000 bolchohoj bga yum arail doromjilood bga yumu deerlheed bga yumu

  • Zochin (May 06, 2017 3:31:57 pm )

    Haha, ene humuus yah gej Unitel gej guideg yum boldoo??? Myaa shde, Unitel, Cola, Shangrila geed l guildeed baihiim, khkh. Heniih bile, moneygaas uur zuil tednii nudend baidaggui shde? Gazar uhaj mungu ugaaj baigaa humuus!

  • МГЛ (May 07, 2017 10:04:18 am )

    Гэр интэрнэт гэж сарын 25.000 төгрөг авчихаад тэр нь сар болохгүй дороо дуусчих юм. Тэгээд интэрнэтийн хурд нь байхгүй болчих юм. Ядаж нэг сараа энэ хурдаар нь барьж баймаар байх юм да. Хямдхан төхөөрөмжөө үнэгүй өгч байгаа мэт рекламдаад л хэрэглээнийх нь хурдаар хязгаарлалт хийж холгохоо болих хэрэгтэй. Хүмүүс зөөврийн гэдгээр нь сонирхож байгаа болохоос үнийн хувьд өндөр байна.

  • Anonymous (May 15, 2017 3:56:27 pm )

    lalariin internet 128 kb ty nowsh

antalya rent a car