antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 Comments are off

Валентинаар бүсгүйчүүд эрчүүддээ бэлэг өгдөг

нийтлэсэн Admin

Монголд Валентины баярыг утга учиргүй болгон эгээ л Мартын 8, Цэргийн баяр шиг хэт хавтгайруулан тэмдэглэж байгаа нь Валентины баяр биш өөр ямар нэгэн тэмдэглэлт өдөр болгож байгаа нь эмэгнэлтэй.

Гуравдугаар зууны үед Ромд Валентин бусдад үйлчилдэг байсан тухай домог байдаг.

Эзэн хаан хоёрдугаар Клаудиа өөрийн цэргийг бүрдүүлэхдээ ганц бие залуус цэргийн албыг сайн хаадаг гэж үзээд тэдний гэрлэх явдлыг хууль бус хэмээн зарлажээ. Харин энэ зарлигийг Гэгээн Валентин шударга бус гэж үзээд Эзэн хааны зарлигийг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлдэг байж. Валентины энэ үйлдлийг мэдсэн эзэн хаан түүнийг цаазаар авах тушаал өгчээ. Тэр шоронд хоригдож байхдаа түүнийг эргэхээр очсон шоронгийн хуягийн залуу охинд дурлажээ. Тэрээр цаазар авахуулахынхаа өмнө охинд зориулан шоронгийн ханан дээр “Чиний Валентинаас “гэсэн захидал үлдээсэн байжээ.

Манай эриний 270 онд нас барсан Валентины дурсгалд зориулж дэлхийн хосуудын “Гэгээн Валентины баяр”-ыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг болжээ. 1840 онд Валентины өдөрт зориулан анхны бэлгийн картыг бөөнөөр үйлдвэрлэсэн аж. Валентины баяраар дэлхий даяар хүмүүс хоорондоо Мэндчилгээний картыг жил бүр нэг тэрбумыг илгээдэг гэнэ. Хамгийн анхны Валентины карт Британы музейд хадгалагдаж байна. Валентины өдөрт зориулсан бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг аж.

С.Данзан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car