Ямар ч байсан манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал хүлээлгийн өрөөнөөс гарч байна. Манай улстөрчид Оюутолгой төслийн гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулах ёстой гэж үзсэнээ, тогтоолд тусгасны араас Рио Тинто ОУВС-д нөлөөлөл үзүүлж, манайханд тулгалт хийж, улмаар тусламжийн хөтөлбөрийг шийдэх хуралдаанаа хойшлуулсан юм. Тэгвэл өчигдөр чуулганаар үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тогтоолын дэд заалтыг хүчингүй болголоо.
Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байгаа юм. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжлээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат албан тоотыг дэгийн хууль зөрчин оруулж ирсэн нь буруу, тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий, энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Харин Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар улс орны эдийн засаг амаргүй байгаа ийм үед цаг алдах эрх бидэнд алга, нөгөө талаар энэ хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал болоод байна, иймээс аль аль талдаа ойлголцоод явах хэрэгтэй байна гэдгийг хэллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Т.Аюурсайхан, Д.Ганболд нар тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нар саналаа хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ.
Үнэндээ бол ингээд Рио Тинтогийн өмнө эрх баригчид ээлжит буултаа хийчихлээ. Гээд яахав, ОУВС удахгүй бидэнд хөтөлбөрөө илгээнэ гээд найдаж суухаар боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (May 05, 2017 12:32:31 pm )
Зөв. Монгол улсын Засгийн газар гадны ч бай хөрөнгө оруулагчтай гэрээ хийхдээ л анхаарч үзээгүй гарын үсгээ зурчихаад одоо болохоор хүчин төгөлдөр гэрээнээсээ зөрсөн шийдвэрийг УИХ гарган гэдэг угаасаа олон улсад дэндүү хариуцлагагүй парламент гэдгээ харууллаа. Одоо буруугаа хүлээж буцлаа. Нөгөө хариуцлаг гээч юм чинь өөрсдөөсөө эхлээ гэдгийг л харууллаадаа.
-
ззочин (May 05, 2017 1:21:59 pm )
Рио Тинто гэх мэтийн үндэстэн дамнасан том луйварчид буурай хөгжилтэй орнуудыг луйвардаж гаршсаныг дэлхий даяараа мэддэг ч ард нь том гүрнүүд байдаг болохоор яаж ч болдоггүй өөгшүүлээд л байдаг бололтой новшнууд зайлаасай
-
зочин (May 05, 2017 1:23:31 pm )
үндэсний компаниа дээрэмдчихээд гадны компанид 2 гараа өргөөд буулт хийж байх юм. хаанахын төр монголд байгаан бол до. рио тинто өрсөлдөгчөө төрийнх нь гараар намнаж байна гэж харагдаж байна шүү
-
zochin (May 06, 2017 9:01:01 pm )
oyuntolgoigoos alt mongo salgaad 34huvaa avahad ulsad 800 say dollor bolno yyniig avahad 4jild 3terbum 200 say dollor bolno mongo zeeleh shaardalga baihgyi baisan ergeed tolohod hetsyy avaad yrehed amarhan
-
Золоо (May 07, 2017 2:57:46 pm )
Сонгуулийн мөнгө босгох гэж ард түмнийхээ
Кармааг ухахаа боль,мөнгө байхгүй гэж зовлон хэлж өөрсдөө идэж уухаа зогсоо МАН аа -
зочин (May 07, 2017 8:03:27 pm )
Орос Хятадаас тусламж хүсэх үү Энэ хоёр том гүрний дунд байж монгол ингэж дээрэлхүүлж байх ч гэж дээ
6 Comments