antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 2 comments

АТГ-т шалгагдаж байсан Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд ял оноолоо

нийтлэсэн Admin

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм, Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх нарыг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгаж байсан. Мөрдөн байцаалтын явцад авлига, албан тушаалаа урвуулсан нь нотлогдсон тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тодруулбал, АТГ-ын байцаагч нар шалгалтын явцад  “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн. Орон нутгийн мэдлийн өмчийг төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд их хэмжээний хахууль өгсөнийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон байна. Тиймээс шүүхээс  хахууль авсан Т.Дорждэрэмд таван жил нэг сар хорих ял, Ц.Алтансүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Mendee (May 05, 2017 2:51:27 pm )

    Neeree yu hags jil suugaad gardag yal awsan baihdaa ATG shaan biz ???? Ter bayartsogt Ebe muukhaibileg bayar batbold nar yaassin ?

  • R Huygaa (May 06, 2017 11:43:56 am )

    Naad 2hun chin zugerel humuus bnashdee tomchuudaa bariach

antalya rent a car