antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 Comments are off

МАН хангалттай хэмжээнд буулт хийж байсан гэв

нийтлэсэн Admin

МАН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр тус намын Бага хурал болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулсан тул уг асуудлаар мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулснаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ямар мөрийн хөтөлбөртэй орох вэ гэдгийг нэлээд тухтай ярилцсан гэж Ч.Хүрэлбаатар хэлсэн. Ирэх дөрвөн жил МАН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгч болбол ямар бодлого барих юу хийх вэ гэдэг дээр төлөөлөгчид нухацтай ярилцсан гэлээ. За мөн өнгөрсөн хугацаанд МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орох уу гэх асуудал яригдаж байсан. Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэлэхдээ “Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль болох цаг үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, МАХН-тай хамтарч ажиллах, эвсэл болох гэх мэт асуудлаар ярилцаж байсан. Тэр үед МАН хангалттай хэмжээнд буулт хийх маягтай, 70/30 харьцаагаар тохирох санал оруулсан. Тухайн үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй болж, МАН дангаараа сонгуульд орсон. Түүнээс цааш хамтарч ажиллах асуудал ярьсан зүйл байхгүй. Яг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарч ажиллах хүсэл байхгүй гэдэг нь харагдсан учраас гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа. МАН дангаараа оролцох шийдвэрээ өчигдөр гаргаад, нэр дэвшигчээ тодруулсан.” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car