antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 2 comments

Улаанбаатар хотыг эрдэмтэн, судлаачдын санал дээр тулгуурлан хөгжүүлнэ

нийтлэсэн Admin

Шинжлэх Ухааны академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү Бага хурлыг санаачлагч нь УИХ-ын дарга М.Энхболд бөгөөд тэрээр 2009 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм Энэхүү хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ.

Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухааны, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэсэн байна. Олон улсын бага хуралд үндэсний эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулахын зэрэгцээ хамтын ажиллагаатай хотуудын төлөөллийг урьж тэдний сайн туршлагатай танилцах юм.
Уг бага хурал нь Монгол улсад хүн амын нутагшил, суурьшлыг зохицуулах гол арга болох хотыг жигд хөгжүүлэх, энэ зорилгоор хотын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид найдаж байна.

Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах бөгөөд “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна.

Гурван салбар хуралдааныг дараах сэдвээр зохион байгуулна. Үүнд:

1. “Хотын хөгжил – эрх зүйн орчин” салбар хуралдаанаар Монгол Улсын хотын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хотын тогтолцоо болон эрх зүйн талаар хэлэлцэнэ.

2. “Хотын хөгжил – инноваци” салбар хуралдаанаар шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурлан хотын хөгжлийн ухаалаг шийдлүүдийг олох, мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, дэд бүтэц, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцана.

3. “Хотын хөгжил – эдийн засаг” салбар хуралдаанаар хотын эдийн засаг, санхүүг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Мөн хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар харилцаат хотуудын туршлагаас суралцах, энэ чиглэлээр бодлого, эрх зүйн шийдлүүдийг ярилцах болно.
Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • хот (May 04, 2017 6:50:03 pm )

    хөгжил яах вэ, хотын эрүүл ахуй, аюулгүй амьдрал нэгдүгээрт шүү

  • Цэцэг (May 04, 2017 9:02:12 pm )

    Энхболдоо та улаанбаатар хотын хөгжил ,зөв төлөвлөлтийг алдуулсан онц аюултай гэмт хэрэгтэн хотын зөв бүтэц алдагдахаар бусад бүх юм тэр чигээрэй бараг автоматаар алдагддаг Энхболдоо өөртөө дүн шинжилгээ хийгээд огцороод төв аймагтаа очиж хонь хариулаж наад элжирсэн тархиа жаахан цэвэрлүүл яасан юм бэ ?бүхэл бүтэн нэг улс удирдлагын чадваргүй ийм этгээдээр бараг 10жил Монгол улсын зөв бүхнийг эвдүүлээ одоо болоо юм биш үү?улаанбаатар хотын хуучин бүтэц нь маш зөв төлөвлөгдсөн байсан тулдаа л Мөнхбаяр ,Батбаяр ,энэ гуравын балагыг дааж ядан тогтож дэнчигнэж байна .Хүмүүсийн амьдарч байгаа хот зөв бүтэцтэй байхад аяндаа бусад ажил нь болоод явдаг гэтэл эсэргээр нь байна .санауулаж хэлий одоо нэмж эвдэх гээд яах вэ!зүгээрр л орхи тархи чинь хүрэхгүй.Монгол улсын сайн сайханы төлөө жаахан ч гэсэн сэтгэл чинь зовдог бол хотоо нэг тойроод харчих юмны болох болохгүйг ялгаж харах билигийн хараа байна уу?

antalya rent a car