antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 1 comment

Битгий түргэн ирээсэй

нийтлэсэн Admin

Цаг хугацааны уртад хүний хүсэл, мөрөөдөл хувьсан өөрчлөгддөг юмсанж. Хуучин нийгмийн үед “Гэртээ холбоо барих утастай болоосой, түргэн дуудчих юмсан” гэж хөгшид үг хаях нь энүүхэнд байлаа. Нээрээ хүүхэд өвдөх, хүүхэн нь төрөх үед айлын хаалга балбаад гүйдэг байлаа шүү дээ, арай амьжиргаа доогуурх нь. Харин дараахан нь технологийн хувьсгал гарч, түүнийг дагаад тэр бяцхан мөрөөдөл гар утсаар солигдсон. Тэр чинээгээрээ хүсэл мөрөөдөл ч өөрчлөгдөв. Ялихгүй осол гаргачихсан ямбатай зарим нь машинаасаа ч буулгүй “түргэн” рүү утас цохиж байна. За тэгээд, хүүхдүүд шүд өвдлөө гэж, хөгшид даралтаа үзүүлэхээр, хөл хүнд эмэгтэй хэвлийдээ байгаа үрийнхээ төлөө шаналан “түргэн” рүү утасддаг юм байгаа биз дээ. Гэсэн ч тэр тоолонгоор мөрөөдөл болгоныг биелүүлбэл алдас болно. Түргэн тусламжийнхан хааяа даа ирэхгүй. Нэг дуудуулаад очно гэвэл гонж. Хоёр, гурав, дөрөв… бүр найм дуудуулж байж ирнэ. Тэр хооронд хөл хүнд эмэгтэй гэртээ амаржина. Хөгшид тусламж авч чадалгүй байсаар цус харвах нь энүүхэнд.

Ирлээ ч их сонин. Цус харвачихсан хөгшнийг эмнэлэг рүү чирч гулдчина. Хэзээний төрчихсөн эх, нярай хоёрыг чирээд Эх нялхас руу жирийлгэнэ. Шүд нь өвдсөн багачуудад өвчин намдаах эм өгөхийн оронд гэдэс, гүзээг нь гаргаад чагнаж гарна. Магадгүй шүдний өвдөхийг цээжнээс нь сонсдог байх л даа. Хэсэг чагнаж байснаа,

-Амаа ангай даа. Аа гээ… гээд л хэсэг харна. Тэгснээ шүд нь өвдсөн хүүхдийн хоолойг дарж, өвдөж байна уу ч гэх шиг. Хоолой руу хуруугаараа хатгаад байхад өвдөлгүй яах вэ.

-Өвдөж байна л гэнэ шүү дээ. Тэгэнгүүт хоолойны эм бичээд өгчихөж байгаа юм. Хөөрхий хүүхдүүд юу мэдэх вэ. Мань мэтийн мангуу шинжлэх ухааныг яахан ойлгох билээ. Хэлснээр нь эмийн сангаас бичээд өгсөн эмийг нь аваад уулгачихна. Харамсалтай нь, хүүхдийн шүд зүгээр болохгүй л дээ. Яалаа ч гэж хоолойны эм уусан хүүхдийн шүд өвдөхөө болих вэ. Иймэрхүү л юм болдог юм.
Азаар түргэн тусламжийнхан удаан ирэх юм даа. Дуудлага өгөнгүүт л давхиад ороод ирдэг бол өнгөрнө өө. Гэдэс нь гүйлгэсэн хүүхдүүд ханиад, хоолойны эмийг хоол шиг л идэх байсан. Эмээ, өвөө нарын даралтын эсрэг эмийг нь бичих бус өсгөх үйлчилгээтэйг нь эмийн сангаас ав гээд цус харвалтын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. Дээр нь эмийн хордлого болсон хүүхдийн тоо эрс нэмэгдэнэ. Төрөлт ч буурч магадгүй шүү.

Энэ бүхний эсрэг хотын замыг түгжрэлтэй байлгадаг хотын даргадаа баярлалаа. Баахан машинтай боло­хыг нь зогсоосон Л.Гүндалай ги­шүүнд ч гялайлаа. Тэгээд бас хот төлөвлөлтийнхөнд талархсанаа илэр­хийлье. Гэр хорооллыг зам­ба­раагүй болгож, түргэнийхэнд олох боломж олгоогүйд. Тийм болгоход өнөөгийн Шадар сайд М.Энхболд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг шүү.

Ер нь тэгээд бөө мөргөлч сэргээд эхэллээ. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг байх аа. Түргэнийнхэн замын түгжрэлд саатаж л байг, мурий тахир гудамжинд төөрч л байг. “Ах лам”-ынх эсвэл хажуу айлын бөө залуу ойрхон байгаа даа…

А.Шархүү

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 12, 2011 10:12:42 pm )

    uursdiin dutuu setgedeg tolgoigooroo um bitgii bicnij bai teneg hunii bicnsen umiig teneg hun l mer cnigeer n oilgodog um

antalya rent a car