“Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна” хэмээн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэлжээ. Үнэндээ бол ард түмний чин хүсэл үнэхээр ийм байгаа юу гэдэг нь тодорхойгүй л дээ. Харин Н.Энхбаярын өөрийнх нь хүсэл бол байж болно. Түүнд тийм эрх бий. Гэхдээ тэр нэр дэвших эрх хуулиар бүрэн олгогдох уу гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Харин тэр өөрөө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бол “МАН ба АН-ынхан, ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй. Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй. Дахин хэлье. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.” хэмээн ярьжээ.
Чухам харин экс Ерөнхийлөгчийн хэлээд байгаа алдааг эрх баригчид засах уу гэдэг дээр нэлээд юм яригдаж таарах биз.
Ямартай ч УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй тулд О.Баасанхүү гишүүн парламентад сууж байгаагийн хувиар чанга дуугарч буй. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхээр ярилцсан хэмээн ярьсанд нь Н.Энхбаяр хэвлэлээр хариу өгчээ. О.Баасанхүүгийн тухайд намтайгаа хамтын ажиллагаа тааруу байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэр тухай нь батлан ярьсан. Гэсэн ч тэр МАХН-ын суудлыг хадгалж байгаагийн хувьд МАХН-д хэрэгтэй хүн.
МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө сонгуульд нэр дэвших эрхтэй гэж байгаа ч, хэрэг дээрээ бол асуудал үүсэх магадлал эхнээсээ л тодорхой байгаа. Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард гарч байсан билээ. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээ мэдээлсэн.
Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “…“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар “Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (May 02, 2017 2:24:18 pm )
энхбаяр ард түмний нэр барьж хэрэггүй дээ, ичих хэрэгтэй
-
ард (May 02, 2017 3:01:28 pm )
enxbayraas elbegdorj bergeed baix bolj.enxbayr elbeg shig xonzon sanax xvn bish baix aa.
-
ззочин (May 02, 2017 3:33:39 pm )
Энхбаяр хэргүй дээ ардын нам бол тании заасан замаарал яваж ирсэн энэ болгныг ардын намд Энхбаяр зааж өгсөн өөрөөч олон удаа лувраар гарсан шүү дээ одоо гарч чадхуу хүмүүс өрвдөөд гаргаж магад юм хэргүй дээ одоо өөр ажил зөндөө байгаа биз одоо бол гарахгүй бол шараа болно шүү дээ
-
иргэн (May 02, 2017 7:30:10 pm )
МАНАН-аас нэр дэвшүүлэгчдээс лидер хүн үнэндээ алга байна. Харин Энхбаяр нэр дэвшвэл ялах нь тодорхой. Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй бол ард түмэн сонгуульд оролцохоо больё. Хэзээ Энхбаяр сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болно тэр үед сонгуульд оролцъё. Бид өөрсдийн эрх ашигийг бодох цаг болсон шүү.
-
zochin (May 02, 2017 8:06:07 pm )
Unen shuu N.Enhbayariin neriig devshuulehgui yum bol ard tumen songuuli ogoh shaardlagagui. Bugd huuramch bag omsson chotgoruud.
-
-
irgen (May 02, 2017 8:28:15 pm )
noshiin luivarchin zailoo
-
Anonymous (May 02, 2017 8:40:34 pm )
энхбаяр ялах болноо
-
Anonymous (May 02, 2017 10:43:25 pm )
би л лав таныг хүсээгүй шүү ! Энхбаяр гуай ! миний ойр дотны таньж мэдэх хүмүүс ч гэсэн адилхан…
-
мн (May 02, 2017 10:57:22 pm )
КИМ ЧИН УН
-
Nam bus (May 02, 2017 11:28:56 pm )
Enhbayrch man-iihan baisanch elvegee shig ush honzon sanj huniig helmegduulj nivshirohgui baih
-
huuch (May 03, 2017 10:14:01 am )
enh bayr baihgvi bolsonoos hoish bvh uym hujaagiin medeld ochiloo shtee
-
иргэн (May 03, 2017 11:59:25 am )
авилгачин
-
mongol (May 04, 2017 2:11:01 am )
enhbayariig demjsen deer shuudee tiim bzdee enhbayar garaad oros hytadiin oriig darsan ta nar medjil bga shudee baga bandiin hiisn balgiiig arilgasan hrn elbegdorj garaal buh zuil or shir bs hytaduudiin mdeld ochiloo shtee dendej bn temtseh hregtei
-
Anonymous (May 05, 2017 12:18:24 am )
Enkhbayariig demjij bna
14 Comments