Бидний Монголчууд бүгдээрээ хувьцааг нь хувааж эзэмшдэг гэж ойлгогддог “Эрдэнэс Тавантолгой” компанийн асуудал бидэнд хамаатай. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт болсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан асуудлуудад хэвлэлийнхэн анхаарал хандуулах ёстой юм. Хуралд оролцсон иргэд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус гишүүний томилгоог хууль бус гэсэн асуудлыг хэлж ярьж байв. Өнөөдрийн байдлаар тус компанийн хараат бус гишүүдээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэсэн гурван хүн ажиллаж байна. Тэднийг компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилсон юм байна.
Уг нь хараат бус гишүүд гэдэг бол тус компани дахь хувьцаанаас эзэмшиж буй Монголчуудынхаа эрх ашгийг эхэнд тавьж, байр сууриа илэрхийлж, бодит үр дүнтэй ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр ХАРААТ БУС ГИШҮҮН гэх статустай суугаа энэ гурван нөхөр ус балгасан аятай сууцгааж байгааг хуралд оролцсон хүмүүс хэлж ярьж байлаа.
Дашрамд өгүүлэхэд, тус компанийн хараат бус гурван гишүүний нэг Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм байна. Х.Болор-Эрдэнэ нь өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Ер нь сүүлийн үед Х.Болорчулуун гишүүний дүү нартай холбоотой мэдээллүүд ийм маягаар гарах боллоо. Нэг дүү нь баавгайн савар хилээр гаргах гэж байгаад баригдсан гэх мэдээлэлд холбогдсон бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хараас бус гишүүнээр ажиллаж буй дүү Х.Болор-Эрдэнэ нь хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг эхэнд тавьж, компанид шаардлага тавьж, хариуцлагатай ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжид холбогдоод байна.
Гишүүн ахын дүү нар энэ янзаараа нэлээн юм дуулгах нь ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ээмэн (May 01, 2017 12:14:56 pm )
Таван Толгойг шантаажилж мөнгө хийх ганцхан зорилготой Болор -эрдэнэ больчихоосой.
-
Anonymous (May 01, 2017 12:16:34 pm )
Turiin bish hundlungiin haraat bus gishyyn iy ni bolohgyi bn. Harin tavan tolgoid shaardlaga tavij ajillaj chadaj baigaagaaraa ad yzegdej magadgyi. Bi adilhan neg haraat bus gishyyn ni.
-
соц (May 01, 2017 12:46:14 pm )
Энэ одоо дуугуй царайлчаад яаасан овоо гар вэ Ах дүүгээрээ самархын байна лдээ болорчулуунаа яи
-
иргэн (May 01, 2017 4:10:17 pm )
болиосой. ийм заваан үйлдлүүд хэдийд зогсох юм бол доо
-
78 (May 01, 2017 5:23:38 pm )
zuv, ishee buruu, za medkue
-
UB huu (May 01, 2017 8:22:38 pm )
Энэ захиалгат мэдээ хэнийх вэ? Таван толгойнх уу? Асуудалд зөв хандахаар л ингээд муулаад миалаад байдагдаа. Нөгөө хоёр тэгээд яасын? Хий гэснийг нь хийгээд сайн байгаа юм уу?
-
зочин (May 01, 2017 9:52:37 pm )
Baavgain savar xileer gargax gej baigaad barigdsan duugiinxee xergiig tsairuulax gej yavaa gesen baixaa. Xogiin baagii.
-
ИРГЭН (May 02, 2017 9:39:48 am )
АХ ДҮҮ ХОЁР ХУЛГАЙЧ-ШАНТААЖЧИН.
8 Comments