antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 3 comments

Монголын анхны ухаалаг гар утсаар бүтээсэн “Хайр” кино нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin
Богино хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдийн таашаал, талархалыг хүлээгээд буй Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн кино урлагт нэгэн шинэ тэсрэлтийг хийж байгаа нь “Хайр” кино юм. Тэрээр уг киног хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг ГАР УТАС ашиглан бүтээсэн байна.
Тэрээр Техник, технологи хөгжиж, орчин үеийн камераар авсан бүтээл л “сайн” гэх өрөөсгөл ойлголтыг эвдэж  “Кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно” гэдгийг батлахыг хүсчээ. Найруулагч Б.Чингүүн уг киноны зохиолыг өөрөө бичсэн бөгөөд хамгийн сүүлд найруулсан “Аз жаргал” кинонд тоглосон Ц.Мичидмаа охин гол дүрд тоглож, зураглаачаар “Ану хатан”, “Бодлын хулгайч” киноны зураглаач Э.Очгэрэл ажилласан байна.

Тэгвэл кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж, тэсрэлт хийж чадсан “Хайр” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Монголын анхны ухаалаг гар утсаар хийсэн бүрэн хэмжээний “Хайр” кино 2017 оны 4-р сарын 29-ны Бямба гаригт 18 цагаас Тэнгис кино театрт нээлтээ хийх гэж байна.
Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө чансааг харуулж, монголын кино урлагийн энгийн хэв маягийг эвдэж, шинэ хийц, өнгийг бий болгохоор зорьсон нь олны анхаарлыг татаад байгаа нь нууц биш юм.
Хүн бүрийн хайрын түүх гар утсанд хадгалагдсан байдаг. Тэгвэл гар утсаар бүтээсэн монголын анхны “ХАЙР” киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой. Найруулагч Б.Чингүүн 20 богино хэмжээний кино бүтээж, 6 бүрэн хэмжээний кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан бол бүрэн хэмжээний 7 дахь кино нь энэ болж байна.
Төр.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 29, 2017 10:42:42 am )

    Балхжав аав нь их хүүхэмсэг гсн харахад даруухан юм шиг царайлчаад. Яваандаа аавыгаа хүүд нар дуурайдаг болохоор өвөртөө оруулсан хүүхнээ кинондоо тоглуулна гээл бж бх бхдаа ккк. Олны жишиг юмдаа балиар

  • Anonymous (April 29, 2017 10:44:44 am )

    Балхжав 15 жилийн өмнө сэрчмаатай нээрээ явалддаг бсан гэдгийг найз нь ярьж байсын бн үнэн болвуу гээд гайхаал өнгөрсөн тийм явдалтай өвөө юмуу балхаа. За хүүд нь ямар ч бсан амжилт хүсье

  • Зочин (April 29, 2017 10:46:13 am )

    Мундаг ирээдүйтэй залуу бн сайн бн. Шинэ зүйл гаргаж ирэх залуучуудын мөрөөдөл бдаг. Олны танил гэр бүл хэцүү юмдаа

antalya rent a car