Өнөөдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Үүнтэй зэрэгцэн яригдаж буй нэг асуудал бол томоохон төслүүдийн мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тогтоол ОУВС-ын хөтөлбөрийг авахад тээг болох уу гэдэг асуудал юм. Сануулахад, гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын мөнгөн урсгалыг Монголд татан оруулах, дотоодын арилжааны банкуудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд санаачилж батлуулаад байгаа юм. Тэгвэл зарим хөрөнгө оруулагчид энэ тогтоолын төсөлтэй холбоотой ОУВС болон Засгийн газарт хүсэлт гаргаад байна. Их хэмжээний мөнгөн урсгалыг Монголын арилжааны банкууд гүйцэтгэх чадваргүй, ачаалал даахгүй. Тиймээс мөнгөн урсгал саатах, хугацаа алдах зэрэг эрсдэлтэй гэсэн агуулгатай хүсэлт гэх мэдээлэл бий. За мөн энэ асуудал нь манай улсын хамрагдах гэж буй хөтөлбөрт гол шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
...Baatar general?!!!!!!!!! (May 01, 2017 8:58:41 am )
Togloomiin huuheldei haltaruud
-
.... (May 01, 2017 8:59:14 am )
….
2 Comments