antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 11 comments

29 дүгээр сургуулийн асуудлыг өөртөө хамаагүй гэж буй  Ж.Батсуурь САЙД байх эрхтэй юу?

нийтлэсэн Admin

Ж.Батсуурь гэж хүн БСШУС-ын сайдаар ажиллаж дийлэхгүй нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Тэгвэл тэрбээр нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдын эрх зөрчигдөж буй асуудлаар ярилцлага авах гэсэн сэтгүүлчид “Энэ асуудал надад хамаагүй. Нийслэлийн боловсролын газраас асуу” хэмээн хэлснийг medee.mn сайт мэдээлжээ. Боловсролын сайд хүн ийм асуудалд ингэж хандана гэдэг бол үнэхээр хариуцлагагүй явдал юм. Хэдийгээр 29 дүгээр сургуулийн удирдлагын томилгоо бусад асуудлыг нь Нийслэлийн боловсролын газраас хариуцан ажилладаг ч, Монгол Улсын Засгийн газрын БСШУС-ын сайдад энэ асуудал огт хамаагүй гэсэн үг биш шүү дээ. Тэр тусмаа салбарын сайдад хамаатай асуудал юм. Харин Ж.Батсуурь сайд бол өөртөө наах тун дургүй байна. Тиймээс ч өөрөөсөө ийн түлхэж байгаа харагдаж байна.

 29  дүгээр сургуулийн сурагчид хичээлээ хаяж, тэмцэл өрнүүлснээс хойш салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажил гэж ер нь юу байв. Ажлын хэсэг нэртэй ажил хийдэггүй хэдэн нөхдүүд 29 дүгээр сургуульд бугласан асуудлуудын хажуугаар бараг чимээгүй өнгөрсөн гэхэд болно. Харин тус сургууль дахь асуудлуудыг хөндсөн нэвтрүүлэг цацагдсаны араас сургуулийн захирлыг чөлөөлөхдөө яамны ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэсэн гэх мэдээллийг цацуулна лээ. Тун харамсалтай хэрэг л дээ.

Гол нь салбарын сайд нь ингэж асуудлыг өөрөөсөө холдуулаад байхад, түүний албатууд яаж ч зөв үнэн ажиллах билээ дээ. За мөн сайд Ж.Батсуурийг хараагүй хүүхдүүдэд анхаарал хандуулаач ээ гэх хүсэлт, шаардлагыг тавьж буй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл ирэх тавдугаар сарын 1-нээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна. Тэд   Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан юм.  Өнгөрсөн хугацаанд төрийн өндөрлөгүүдэд, БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч, өөрсдийг нь үл тоож байгаа тул ийнхүү хурц хэлбэрээр тэмцэхээс өөр арга алга гэж байна. Эргэн сануулахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайдыг огцруул гэсэн шаардлагыг тавьж буйгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл  хэвлэлийнхэнд хандан мэдэгдсэн билээ. Тэд  энэхүү шаардлагаа төрийн гурван өндөрлөгт албан ёсоор тавьж буйгаа мөн хэлж байсан.  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны зүгээс 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандаж байсан ч, өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн холбооны тэргүүн Д.Гэрэл хэлж байсан юм.

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан хэлэхдээ “Хүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. Улсын төсвөөс 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч энэ мөнгөө авч чадахгүй байсаар буцаагаад татуулчихсан. Өнөөдөр энэ сургуулийн мэдэлд 1 м.кв газар ч алга. Хараатай хүн энэ сургуулийг удирдаж чадахгүй юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавих хэрэгтэй. Бидний шаардлагын хариуг өгөхгүй бол цаашдаа тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ” гэж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хууль  өнгөрсөн жил батлагдсаны дараа 116-р сургуулийг БСШУСЯ-ны харъяанд авах талаар саналаа хүргүүлснээ тэд хэлсэн. Гэсэн ч төр засгаас хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, эрхийг нь зөрчиж байна гэсэн юм. Тиймээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангахыг шаардаж байна гэж байлаа. Тэд хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа БСШУС-ны  сайдыг огцруулах шаардлагатай  гэж байгаа юм.

Тэгвэл 29 дүгээр сургуулийн асуудлыг өөртөө хамаагүй гэж байгаа Ж.Батсуурийг сайдаар суулгаад байх шаардлага байхгүй гэдгийг нэмээд хэлье.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • tom (April 28, 2017 12:08:39 pm )

    Энэ чадваргүй сайдаар боловсролыг баллуулахаа болио. Улс орны ирээдүй боловсролоос хамаарна шүү!!!!

  • Иргэн (April 28, 2017 12:08:59 pm )

    Хэрцгий царай новш вэ Энэнд угаасаа монголын үрс ямар боловсрол эзэмших итэр хамаа алга л даа Тэртээ тэргүй татвараа төлөөд сайд болцон байхад та нар яаж ч чавхав гээд явж байгаа байлгүй

  • Сайдаа (April 28, 2017 12:11:17 pm )

    Энэ ер нь сайд болоод өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ салбартаа Юу ч хийгээгүй татан буулга Өнгөрсөн хугацаанд авсан цалин багийнхнийг нь бүгдийг татан буулгаад бүгдийг нь буцааж төсвийн санд нь олго ШААРДАЖ БАЙНА

  • BI MEDNE (April 28, 2017 12:13:19 pm )

    manai said ih um hiij bgaa bimgii ingej harluu;l ta nar Ter surguuliin zahirliin eszuin asuudal ene hund hamaagui Ymar ene hun tomilson bish Say harin uuriin hunee tomilson baih shuuu

  • иргэн (April 28, 2017 1:11:58 pm )

    Батсуур сайд өөрөө өөрийгөө сайн мэдэж баймаар юм.Чадахгүй бол болчихож болдоггүй юм уу.Мөн юу ч хийдэггүй ул шагаагч дэд сайд ч огцорох хэрэгтэй

  • иргэн (April 28, 2017 1:14:56 pm )

    МАН ЫН САЙД НЭРТЭЙ ХҮМҮҮС БАЙНГА Л ХЭЛ АМАНД ОРООЦОЛДОЖ БАЙХ ЮМ

  • zaluu (April 28, 2017 1:54:10 pm )

    Өөрсдийнх үр хүүхдүүдийнх нь бик хааг нь илээд байвал таатай байх уу Сайд аа таны

  • zochin (April 28, 2017 4:37:01 pm )

    chadvarguige medseer baij sandal shireeteige zuuraldah yasan durtai yum be, ner hundde uneheer hairtai yum bol shudargaar ogtsroochee, chadahgui l de, uhel tsarailaad zuuraldaastai, ichmeer yumaa, said bolsnooso hoish ene salbart iim yum hiisen sh de geed helchih yum unende yu ch alga da, malaa

  • luibarchidad (April 28, 2017 6:37:43 pm )

    iimerhuu ajildaa huniirhuu handdag lalriin saidaar huuhduud yah uym be ene hogiin oodgui nobshoo zailuulaad arai huuhded eeltei huniig tabimaar uym harah tsarainii oodgui sandal bogloson nobsh huuhduud hamaagui uym bol uhsenee hiij said bolsiim zailaad ogooch

  • Гэрэл (April 28, 2017 8:15:35 pm )

    1-5 р ангийн Монгол хэл, Математикийн сурах бичиг шаардлага хангахгүй байна Сайд аа!
    Багш нараа саналаа бичээрэй.

  • zochin (April 29, 2017 9:59:26 am )

    said ajlaa hj bgaa saidiin ajliig harluulah gesen buleg humuusiin dairalt odoo ehelj bgaa yum bna daa ene hebleliinhen hunii ugiig yu ch gej mushgij chaddag humuus ali bolhon hol bai humuus min said sain ajillaj bgaa ta nar tiim bol omno ni duugarch baihgui yasan yum be ene henii yabuulga be ajlaa medehgui bayarsaihanii yabuulga bh shig bna ter duu shigee heblel medeelliig omchilson yum bishuu hristchin shuu dee bolobsroliig odoo hristeer duurgeh l yum bna daaa

antalya rent a car