antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 Comments are off

Иргэдэд хэрэгтэй, ээлтэй өдөрлөг боллоо

нийтлэсэн Admin

        Нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх,  хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн үйл ажиллагааг сурталчлан таниулах чиглэлээр өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газруудаас зохион байгуулж байгаа ажээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс , Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн зургаан  дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд хууль тогтоомж түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн  талаар сурталчлан таниулах, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сайн дурын даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалт хийх, тэтгэвэр тогтоолт, олголтын талаарх зөвлөгөө өгөх Хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэх, нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, зөвлөгөө өгөх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим карт олгох олон арга хэмжээг нэг цугларсан нь олны анхаарлыг татаж байлаа. Энэ үеэр иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ авч, санал солилцон, шаардлагатай зөвлөгөөг холбогдох байгууллагаас нь авч байсан юм.

Тэр дундаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдийн үйл ажиллагааг илүүтэй сонирхож байсан юм. Тодруулбал, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал чиглэлээр хүмүүс илүүтэй зөвлөгөө мэдээлэл авч байлаа. энэ үеэр өдөрлөгт оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход “Өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ авлаа. Хөдөлмөр аюулгүй чиглэлээр ойлголт боллоо. Нийгмийн даатгал, эмийн хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг мэдэж, ойлголттой боллоо” хэмээн сэтгэл дүүрэн хариулт өгсөн юм.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car