antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 4 comments

“БӨХИЙН ЗААЛ”-ны шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

нийтлэсэн Admin

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санаачилгаар Монгол, Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа “БӨХИЙН ЗААЛ”-ны шав тавих ёслолын үйл ажиллагаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, БСШУСЯ Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Монгол-Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн ерөнхийлөгч чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамсүрэн, Монгол-Японы бөх хөгжүүлэх “МJ” нийгэмлэгийн захирал Д.Дашжамц, “Макс” группын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Гүйцэтгэгч “Боорчи” ХХК-ний захирал н.Нямжав, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Биеийн Тамир Спорт Хорооны дарга Ц.Ганхүү, Жүдо бөхийн МУГТ Д.Сумъяа, Д.Амартүвшин, Канад улсын Чөлөөт бөхийн тамирчин, олимпын 2 удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт TONYA VERBEEK нар болон бусад төлөөлөгчид оролцлоо. Бөхийн заалыг 09 дүгээр сарын 15-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллагаас хэллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • МАН (April 28, 2017 10:04:25 am )

    тийм л гадны хөрөнгө олддог юм бол эмнэлэг сургууль цэцэрлэг бариулмаар юм нэг л их спорт бөх ярьсан хүмүүс гэвч үр дүн байхгүй

  • зочин (April 28, 2017 12:35:40 pm )

    Лам нар байдаг нь ч юу билээ дээ.Эсгий хийх газарт нохой хэрэггүй гэдэг дээ.

  • дло (April 28, 2017 9:04:41 pm )

    женкогйн жудогийн ордон будаа юу

  • suhee.j (April 28, 2017 10:09:20 pm )

    barij bgaa bish barih gej bgaa gevel yasan yum be? setguulchid iim l mgl heltei boljdee ,shav tavina gedeg chin barih gej bgaa yum bish uu?

antalya rent a car