antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 Comments are off

NBA News: Бостон Селтикс цувралыг тэргүүлж эхэллээ

нийтлэсэн Admin

Өнөөдөр NBA-д хоёр тоглолт боллоо. Атланта Хаукс – Вашингтон Визардс багуудын цувралын 5 дахь тоглолт Вашингтон хотын Verizon Center-т явагдлаа. Талбайдаа болсон тоглолтонд Визардс 103-99 харьцаатайгаар ялалт байгуулснаар цувралыг 3-2 болгон тэргүүлж эхэллээ.
Энэ тоглолтонд Брэдли Билл 27 оноогоор багаа тэргүүлжээ. Харин багийн нөгөө нэг лидер Жон Уолл 20 оноо авсан ба 14 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Харин эсрэг багаас Герман тоглогч Деннис Шрёдер 29 оноо 11 оновчтой дамжуулалт хийжээ. Хүч тэнцүү хоёр багийн зургаадахь тоглолт Атланта Хаукс багийн “Филлипс Арена”-д бямба гарагт явагдана.

Тэгвэл “Бостон Селтикс” өнөөдөр талбай дээрээ хожил байгуулж чадсанаар цувралыг 3-2 оор тэргүүлж эхэллээ. Бостончууд эхний цувралд хоёр дараалан хожигдон хүнд байдалд орсон ч гурав дараалан хожоод байна.

“Бостон Селтикс” багийн лидер А.Томас 24 оноо, Э:Брэдли 24 оноо, А.Хорфорд 21 оноогоор багаа тэргүүлсэн байна. Бостон багийн 9 тоглогч өнөөдөр бүгд талбайд гарч оноо авсан нь багаа хожилд хүргэх тулгуур болжээ.

“Чикаго Буллс” багаас холбон тоглогч Р.Рондо өнөөдөр тоглосонгүй. Түүний гэмтэл Чикаго багт тун муугаар нөлөөлөөд байгаа юм. Бухнуудаас Д.Уэйд 26 оноо авсан. Сүүлийн үеийг Чикаго 81-79 оноогоор эхлүүлсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед 16 оноо авч багаа ялагдуулав. Харин Бостончууд энэ үед 29 оноо авсан нь цувралыг тэргүүлэх боломж олголоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car