“Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат-Отгон өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдан шүүгдэж 11 жилийн хорих ял авсан билээ. Харин С.Бат-Отгон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурал болж С.Бат-Отгоны 11 жилийн хорих ялыг хэвээр баталсан байна.
С.Бат-Отгон өнгөрсөн оны хоёрдугаар сард Шведэд очжээ. Тус улсад цагаачлах виз хүсч, өргөдөл гаргаад хариуг нь хүлээж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон юм. Хохирогч нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байжээ. Хэрэг гардаг өдөр С.Бат-Отгоныг гудамжинд сагсан бөмбөг тоглож байхад нь араб залуучууд бөөрөлхөн зодож, яс үндсээр нь доромжилжээ. Энэ үед С.Бат-Отгон хоёр залууг хутгалсан байна. Хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн боловч 18 настай Ребел Шариф шархаа даалгүй нас барсан аж.
Б.Ариунаа
Холбоотой мэдээ
Comments are closed.